Америкийн Нэгдсэн Улс
From Wikipedia, the free encyclopedia
Америк улс буюу бүтнээр хэлвэл Америкийн Нэгдсэн Улс (товчоор АНУ; Англи: United States of America) Умард Америк тивд оршдог. Хойд талаараа Канад, урд талаараа Мексик улстай хиллэх бөгөөд зүүн зүгт Атлантын далай, баруун зүгт Номхон далай, урд зүгт Мексикийн булан хүрдэг. 50 муж улс болон Колумбын тойргоос бүрдсэн холбооны, бүгд найрамдах улс юм. Аляска, Хавай, Пуэрто-Рико зэрэг тусдаа орших нутагтай. 9.6 сая км² газарт (дэлхийд 3-р байр) 313 сая хүн (3-р олон) аж төрж байна. Газрын гадарга, уур амьсгал олон янз, нийслэл нь Вашингтон.
Америкийн Нэгдсэн Улс ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Төрийн дуулал: "Одоор чимэглэсэн далбаа"[3] | |
Дэлхийн бөмбөрцөг (зөвхөн мужууд ба К.Т.) | |
Нийслэл | Вашингтон, К.Т. 38°53′N 77°01′W |
Томоохон хот | Нью-Йорк хот 40°43′N 74°00′W |
Албан ёсны хэл | Холбооны түвшинд байхгүй[lower-alpha 1] |
Үндэсний хэл | Англи хэл (де-факто) |
Угсаатны бүлгүүд | Арьстны бүлгээр:
Испани эсвэл Латин гаралаар:
|
Шашин (2021)[11] |
|
Ард түмний нэршил | Америкчууд[12] |
Төр засаг | Холбооны ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс |
Жо Байден | |
• Дэд ерөнхийлөгч | Камала Харрис |
• Танхимын Дарга | Нэнси Пелоси |
• Ерөнхий Шүүгч | Жон Робертс |
Хууль тогтоох байгууллага | Конгресс |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн Танхим |
Түүх | |
• Тунхаглал | 1776 оны 07-р сарын 04 (1776-07-04) |
• Холбоо | 1781 оны 03-р сарын 01 (1781-03-01) |
• Парисын гэрээ | 1783 оны 09-р сарын 03 (1783-09-03) |
1788 оны 06-р сарын 21 (1788-06-21) | |
• Сүүлчийн муж нэгдэв | 1959 оны 08-р сарын 21 (1959-08-21) |
Газар нутаг | |
• Нийт | 9,833,520 км2[13] (3) |
• Усны эзлэх талбай (%) | 4.66[14] |
Хүн ам | |
• 2021 тооцоо | 331,893,745[15] |
• 2020 тооллого | 331,449,281[lower-alpha 2][16] (3) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $25.03 их наяд[17] (2) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $75,179[17] (8) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $25.03 их наяд[17] (1) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $75,179[17] (8) |
ОТББИ (2020) | ▲ 46.9[18] өндөр |
ХХИ (2021) | ▲ 0.921[19] маш өндөр · 21 |
Мөнгөний нэгж | АНУ доллар ($) (USD) |
Цагийн бүс | UTC−4 to −12, +10, +11 |
• Зуны цаг (ЗЦ) | UTC−4 to −10[lower-alpha 3] |
Огнооны формат | сс/өө/жжжж[lower-alpha 4] |
Жолооны тал | баруун[lower-alpha 5] |
Утасны томьёо | +1 |
ISO 3166 код | US |
Индиануудын өвөг одоогоос 15.000 жилийн өмнө Америкт ирсэн бөгөөд Европын колоничлол МЭ 16-р зуунаас эхэлсэн. Атлантын эргээр Британийн 13 колони гэж байв. Колонийн ард түмэн далайн чанадын Их Британид захирагдахгүйн төлөө тэмцсэн хувьсгал ялснаас 1776 онд АНУ байгуулагдаж, 1783 онд дайн дуусаж, Европын колониос салсан анхны орон болсон юм. 1787 онд үндсэн хуулиа баталж одоо ч өөрчлөөгүй гэх ба 1791 онд хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмыг тунхагласан ажээ.
Байгуулагдснаасаа хойш Франц, Испанийн хаяа залгаа колониос газар нутаг авч Номхон далай хүртэл тэлсэн ба 19-р зууны дунд үед боолчлолыг халахын төлөө иргэний дайн дэгдэж амжилттай төгссөн. Дэлхийн хоёрдугаар дайнаар цөмийн зэвсэгтэй болж, дараа нь НҮБ-ийг байгуулалцаж, НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улс болсон. Хүйтэн дайн төгсөж ЗХУ задарснаар ганц их гүрэн болон үлдсэн гэдэг. Дэлхийн бараг бүх орноос хүн шилжин суусан олон арьс үндэс, олон хэл соёлтны газар болсон бөгөөд цагаан арьстан зонхилдог. Англи хэл голлодог, испани хэл бас хэрэглээнд байна. АНУ аж үйлдвэржсэн, хөгжингүй улс юм. ДНБ-ийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Цэрэг, технологи сайн.