Католик
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Католик (Англи: Catholicism, Итали: Cattolicità) нь Христ Итгэлд тулгуурласан дэлхийн хамгийн олон сүсэгтэнтэй шашин юм. ХТ 2-р зуунаас Ромын Католик гэсэн тодотгол хэрэглэх болсон.Христэд итгэгчдийн 60 хувь буюу 2 тэрбум гаруй итгэгчтэй. Католик гэсэн үгийн утга нь "дэлхий ертөнц" "даяар" гэсэн утгатай. Католик шашин нь бусад Христ Итгэлийн урсгалаас онцгой нэг тал нь Папаар удирдуулдагт оршино. Католик шашинтнууд ХТ 756 онд Ромын эзэнт гүрний төрийн зөвшөөрлөөр Ватикан гэсэн өөрийн албан ёсны улстай болсон. Ватиканыг Пап захирна. Пап нь Тэнгэрбурханы газар дээрх төлөөлөгч хэмээн үздэг. Католик шашин Христ Итгэлийн гол тулгуур онол болсон Бурхан Эцэг, Хүү Христ, Ариун Сүнс гэсэн Ариун Гурвалд итгэдэг.
Католик шашны хувьд зөвтгөл нь зөвхөн итгэлээр ирдэг зүйл биш болж таарна. Учир нь хүний дотоод итгэл нь гаднах үйлдлээр илэрхийлэгддэг гэж тэд үздэг. Мөн сайн үйлс хийснээрээ гэмээ наманчилж буй хэрэг хэмээн чухалчилдаг ба хүн итгэлээр болон чуулганд соёрхсон Тэнгэрбурханы эрх мэдэлд захирагдан, буян үйлдэн явснаар авралыг олно гэж сургадаг. Харин протестант христ итгэлтнүүдийн хувьд зөвтгөл нь зөвхөн итгэлээр л ирдэг хэмээн үзнэ.
Нигүүлсэл нь тухайн хүнийг итгэхэд урьдчилан тусладаг ба сайн үйл үйлдэхэд хөхиүлэн дэмжих үр ашигтай гэж католик шашин үздэг бол протестант урсгал нь ердийн нигүүлсэл нь авралд хүргэхэд хангалттай гэж итгэдэг.
Итгэж ариун угаал хүлээн авсан байлаа ч онцгой төрлийн гэм нүглээс болоод аврал нь алдагдах боломжтой. Христийн талаар хэзээ ч сонсож байгаагүй нэгэнд ч аврагдах боломж бий гэж католик шашинд итгэж байхад протестант урсгал Христэд итгэж, сайн мэдээнд итгээгүй хүмүүс тамд унана хэмээн үздэг аж. Тэнгэрлэг нигүүлслийн үр дүн нь зөвхөн итгэлээр ирдэг гэж шинэчлэгдсэн чуулганыхан итгэж байх юм.
1990-ээд оноос Католик сүмийн мяндагтнууд болон сүмийн гишүүд хүүхдүүд өсвөр насныханд бэлгийн хүчирхийлэл үйлддэг хэргүүд дэлхий даяар захиргааны гомдол, эрүүгийн хэрэг, хэвлэл мэдээллийн болон олон нийтийн хэлэлцүүлэгт асуудал болон дэвшүүлэгдэх болжээ. Католик сүм нь ийм хэрэгт холбогдсон этгээдийг өөр сүм рүү шилжүүлэн томилох зэргээр хаацайлдаг, тэдгээр нь шинэ газартаа ижил хэрэг үйлдсэн хэвээр байдаг нь илэрч хүчтэй шүүмжлэлд өртөх болсон. Энэхүү газар авсан ёс зүйгүй байдлын талаар шалган тогтоох, хэргийн талаар мэдээлэх боломжоор хангах, хохирогчдын эрх ашгийг хамгаалах албан ёсны үйл ажиллагааг авч хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2013 онд пап Францис энэ байдлыг хүлээн зөвшөөрч[1], Католик сүмийн ялзралтай тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд 2014 онд "Насанд хүрээгүйчүүдийг хамгаалах папын зөвлөл"-ийг байгуулсан байна.
Шашны гэмт хэргийн бүртгэлийн www.bishop-accountability.org сайтын мэдээлснээр, зөвхөн АНУ-д 1950-2015 оны хооронд католик сүмийн 6,528 мяндагтан хүчингийн гэмт хэрэгт холбогдсон нь бүртгэгдсэн бөгөөд мэдэгдэж буй 109,694 хохирогч нь бараг бүгд насанд хүрээгүй хүүхдүүд юм.[2]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.