From Wikipedia, the free encyclopedia
Ватикан, албан ёсоор Ватикан Хот Улс (латин. Status Civitatis Vaticanæ, Итали: Stato della Città del Vaticano) нь Итали улсын нийслэл Ром хотын дотор 44 га буюу 0.44 км² талбай эзлэн орших тусгаар тогтносон хот улс юм. Ватикан нь дэлхийн хамгийн жижиг, цөөн хүн амтай улс бөгөөд Ромын Католик шашны төв юм.
Ватикан Хот Улс | |
---|---|
Төрийн дуулал: Inno e Marcia Pontificale (Итали) "Хамба ламын сүлд дуу, марш" | |
Үндэсний Тамга | |
Албан ёсны хэл | |
Үндэсний хэл | Итали хэл (де-факто)[lower-alpha 1] |
Шашин | Католик (албан ёсны) |
Ард түмний нэршил | албан ёсоор: байхгүй;[3] албан бус: Ватиканчууд |
Төр засаг | Нэгдмэл теократ католик сонгуульт хэмжээгүй эрхт хаант засаг[4][5][6][7] |
Хууль тогтоох байгууллага | Пап ламын зөвлөл[lower-alpha 2] |
Тусгаар тогтнол | |
• Пипиний хандив | 756 (1267 жилийн өмнө) |
2 сарын 11, 1929 (94 жилийн өмнө) | |
Газар нутаг | |
• Нийт | 0.49 км2 (195) |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 764[10] (195) |
• Нягтаршил | 1559/км2 (6) |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Жолооны тал | right[lower-alpha 3] |
Утасны томьёо | +379[lower-alpha 4] |
ISO 3166 код | VA |
Домэйн нэр | .va |
Вэбсайт Албан ёсны цахим хуудас |
1929 онд Латераны гэрээ ёсоор тусгаар тогтнолоо олсноос хойш Ромын Католик Сүмээр удирдуулж ирсэн. Ромын Католик сүм, Ватикан Улсын албан ёсны хэл нь латин хэл байхад Ватикан хот-улсын албан ёсны хэл нь итали хэл юм.
Ромын Пап нь 756 оноос 1860 он хүртэл төв Италийг захирж 1860 онд газар нутгийн ихэнхийг Италийн вант улс хураан аваад, Ром хотын төвд үлдсэн байсан газар нутаг нь ч 1870 онд үгүй болсон байсан нь 1929 онд сэргэсэн гэж хэлж болно. Төрийн тэргүүн нь Ромын пап юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Төрийн нарийн бичгийн дарга, кардинал Пиетро Паролин юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.