Нью-Йорк хот

From Wikipedia, the free encyclopedia

Нью-Йорк хотmap

Нью-Йорк хот (англи. New York City, товч. NYC) ) нь Америкийн Нэгдсэн Улсын хамгийн их хүнтэй хот, дэлхийн дөрөв дэх том хотуудын бөөгнөрөл болох Өргөн Нью-Йоркийн гол хот юм. Энэ хот нь Нью-Йорк Муж Улсын зүүн эрэг дээр орших бөгөөд анх 1625 онд голландчууд худалдааны бааз болгон байгуулж 1664 оноос өмнө Шинэ Амстердам гэж нэрлэдэг байсан. 1790 оноос АНУ-ын хамгийн том хот нь болсон. Мөн 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын нийслэл байжээ. Нью-Йорк хот нь дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг бөгөөд мэдээлэл, боловсрол, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, хувцасны загвар, сурталчилгааны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Нью-Йорк нь олон улсын харилцаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр энд байрлана.

Quick Facts Нью-Йоркᠨᠢᠶᠦ ᠶᠣᠷᠻ New York, Улс ...
Нью-Йорк
ᠨᠢᠶᠦ
ᠶᠣᠷᠻ
New York
Хот
Thumb
Эмпайр-Стейт-Билдинг (төв) бүхий Төв Манхэттен, цаана нь Нэг ДХТ-тэй Доод Манхэттен
Thumb
НҮБ-ын төв байр
Thumb
Таймс-Сквер
Thumb
Веррацано гүүр
Thumb
Бронксын амьтны хүрээлэн
Thumb
Thumb
Thumb
Хоч: 
Аварга алим, Хэзээ ч унтдаггүй хот, Gotham,[1] болон бусад
Thumb
Нью-Йорк хотын интерактив газрын зураг
Thumb
Нью-Йорк хот
Нью-Йорк муж дахь байршил
Thumb
Нью-Йорк хот
АНУ дахь байршил
Thumb
Нью-Йорк хот
Дэлхий дээрх байршил
Солбицол: 40.7127°N 74.0059°W / 40.7127; -74.0059[2]
Улс АНУ
Муж Нью-Йорк
Бүрэлдэхүүн тойрог (дүүргүүд)Бронкс
Кингс (Бруклин)
Нью-Йорк (Манхэттен)
Куинс
Ричмонд (Стэйтен Арал)
Суурьшсан1624 (401 жилийн өмнө) (1624)
Нэгдсэн1898 (127 жилийн өмнө) (1898)
Үгийн гаралЖеймс, Йоркийн гүн
Засаг захиргаа
  ТөрөлХотын дарга-зөвлөл
  БиетНью-Йорк хотын зөвлөл
  Хотын даргаЭрик Адамс (АН)
Газар нутаг
  Нийт1,223.59 км2 (472.43 бээр2)
  Газар778.18 км2 (300.46 бээр2)
  Ус445.41 км2 (171.97 бээр2)
Хамгийн өндөр цэг122 м (401 фут)
Хүн ам
 (2020)[4]
  Нийт8,804,190
  Тооцоо 
(2022 оны 7 сар)[4]
8,335,897
  БайрАНУ-д 1-т
Нью-Йорк мужид 1-т
  Нягтрал11,313.81/км2 (29,302.6/бээр2)
  Хотын нутаг19,426,449
  Нягтрал2,309.2/км2 (5,980.8/бээр2)
  Бөөгнөрөл20,140,470
Иргэдийн нэршилНью-Йоркчууд
ДНБ
  Нийт$1.21 их наяд (2022)
  Бөөгнөрөл$2.16 их наяд (2022)
Цагийн бүсUTC–05:00 (EST)
  Зун (ЗЦ)UTC–04:00 (EDT)
ЗИП кодууд
100xx–104xx, 11004–05, 111xx–114xx, 116xx
Бүсийн дугаар212/646/332, 718/347/929, 917
МБХС код36-51000
ГНМС онцлог ID975772
Вэб сайтwww.nyc.gov
Close

Бүтэц

Нью-Йорк хот нь Бронкс, Бруклин, Манхэттен, Куинс, Стэйтен Арал гэсэн таван дүүрэг буюу бороутай. Эдгээр нь муж улсын Бронкс, Кингс, Нью-Йорк, Куинс, Ричмонд тойргуудтай ижил.

Алдартай газрууд

Хотын гол газрууд нь олон улсад алдартай. XIX зууны сүүл, XX зууны эхэн үед ирсэн сая сая тооны цагаач нарыг Эрх чөлөөний хөшөө угтан авч байв. Өмнөд Манхэттен дахь Волл-Стрийт нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийн чухал санхүүгийн төв болсон бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн бирж байрладаг газар юм. Эмпайр Стэйт Билдинг болон хуучин Дэлхийн Худалдааны Төвийн хоёр барилга зэрэг олон өндөр барилгууд байрлаж байжээ.

Нью-Йоркод олон соёлын хөдөлгөөнүүд үүсч хөгжсөн. Үүнд; утга зохиол, ураг зургийн салбарт Харлемийн сэргэн мандалт, зурагт хийсвэр илэрхийлэл (абстракт экспрессионизм), дуунд хип хоп, панк, сальса, Тин Пан алли гэх зэрэг урсгалууд үүсчээ. Бродвейн театр энд оршдог.

2005 онд хотод бараг 170 хэлээр ярилцаж байсан бөгөөд нийт хүн амынх нь 36% нь АНУ-аас өөр улсад төржээ.

Нэршлүүд

Нью-Йорк хот нь түүхийнхээ явцад олон хоч нэртэй болсон байна. Хот нь бүхэлдээ Готтам, Том алим (The Big Apple) гэгддэг бол театрын төв болох Бродвей нь Гол мөчир (The Main Stem), Их цагаан зам (The Great White Way) эсвэл Реалто (The Realto) гэгддэг байна. Нью-Йорк нь заримдаа зүгээр л "Хэзээ ч унтдаггүй хот" (The City That Never Sleeps) хэмээгддэг.

Хүн ам

Нью-Йорк хот нь нийт 8,5 сая (том Нью-Йорк 2022 оны байдлаар- 19,77 сая хүн амтай) хүн амтай АНУ-ын хамгийн том хот бөгөөд дэлхийн том хотуудын нэг юм. Оршин суугчдын тоо нь 20-р зууны эхнээс хойш өнөөг хүртэл хоёр дахин нэмэгджээ. 1825 оноос хойш Атлантын далай болон Хадсон голын усан замуудаар дэлхийн бүх улсуудаас цагаачид хот руу ирэн суурьшжээ.

Хүн амын өсөлт

More information Он, Оршин суугч ...
Он Оршин суугч
1630300
1640400
16501.000
16601.500
16803.000
16903.900
17005.000
17105.700
17207.000
17308.600
174011.000
176018.000
177525.000
179057.500
180087.685
1810129.359
1820162.547
1830252.666
Он Оршин суугч
1840401.612
1850706.323
18601.175.674
18701.469.045
18801.935.359
18902.533.600
19003.437.202
19104.766.883
19205.620.048
19306.930.446
19407.454.995
19507.891.957
19607.781.984
19707.895.563
19807.071.639
19907.322.564
20008.008.278
20108.175.133
Close

Хүн амын гарал

2011 онд Нью Йорк хот 8.244.910 хүн амтай байв.[9]

More information Гарал, 1990 оны тооллого ...
Гарал 1990 оны тооллого 2000 оны тооллого Нарийвчилсан
2005–2007
Пуэрто-Рикочууд12,2 %9,9 %9,5 %
Италичууд10,2 %8,7 %8,2 %
Баруун Энэтхэгчүүд (испани гаралтнууд ороогүй)5,1 %6,9 %7,5 %
Хятадууд3,3 %4,5 %5,3 %
Ирландчууд5,4 %5,3 %5,1 %
Германчууд3,9 %3,2 %3,3 %
Америкчууд2,1 %3,0 %3,3 %
Мексикчүүд0,8 %2,3 %3,2 %
Оросууд3,3 %3,0 %3,0 %
Энэтхэгчүүд1,3 %2,1 %2,8 %
Польшууд2,9 %2,7 %2,7 %
Британичууд2,1 %2,3 %2,7 %
Хар Африкчууд0,7 %1,5 %2,2 %
Солонгосчууд1,0 %1,1 %1,1 %
Арабчууд0,6 %0,9 %1,1 %
Грекчүүд1,0 %1,0 %1,0 %
бусад үндэстэн31,8 %37,1 %38,0 %
гарал нь үл мэдэгдэгдэх12,3 %4,5 %мэдээлэл байхгүй
Close
Thumb
Нью-Йорк хотын төв хэсэг

Газар зүйн байрлал

Нью-Йорк хот нь АНУ-ын зүүн хойд хэсэг буюу Нью-Йорк мужийн зүүн өмнөд хэсэгт 10 сая хүн амтай оршдог бөгөөд Бостон хот болон Вашингтон хотын дунд байрладаг. Байгалийн тогтоц боомт руу, мөн Атлантын далай руу урсдаг Хадсон голын эх дээр байрласан нь тус хотыг худалдааны хот болгон хөгжүүлэхэд гол нөхцөл болсон. Нью-Йорк хот нь Манхаттан, Статэн Арал болон Лонг Арал гэсэн 3 арал дээр байгуулдсан нь газар хомсдоход хүрч байгаагийн зэрэгцээ хүн амын өндөр нягтшралын асуудалтай тулгарч байна.

Уур амьсгал

Quick Facts Нью-Йорк хот, Уур амьсгалын диаграмм ...
Нью-Йорк хот
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
81
 
3
-4
 
 
77
 
4
-3
 
 
91
 
9
1
 
 
99
 
15
6
 
 
97
 
20
11
 
 
93
 
25
17
 
 
97
 
28
20
 
 
87
 
28
20
 
 
84
 
24
16
 
 
73
 
18
10
 
 
93
 
12
5
 
 
87
 
6
-1
Температур °C,  Тунадас мм
Эх сурвалж: [10]
Close
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Нью-Йорк хот
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 3.1 4.2 8.9 14.6 19.8 25.0 28.2 27.7 23.9 18.2 12.1 5.9 Ø 16
Мин. Температур (°C) −3.9 −3.2 1.1 6.0 11.3 16.6 20.1 19.6 15.6 9.6 4.7 −0.8 Ø 8.1
Тунадас (мм) 80.5 76.7 91.2 99.1 96.5 92.7 96.5 86.6 83.8 73.2 92.7 86.9 Σ 1,056.4
Бороотой өдөр (d) 8.3 7.6 9.0 8.6 9.2 8.7 7.8 7.4 6.6 6.1 8.1 8.7 Σ 96.1
Хур тунадас
Эх сурвалж: [11]

Тэмдэглэл

  1. Нью-Йорк хотын хамгийн өндөр цэг нь Тодт Хилл юм.

Эх сурвалж

Цахим холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.