Мексик

From Wikipedia, the free encyclopedia

Мексик

Mексик (Испани: México (сонсох)) - албан ёсоор Мексикийн Нэгдсэн Улс (Испани: Estados Unidos Mexicanos) — Хойд Америкт оршдог улс. Умар зүгт АНУ, дорно өмнө зүгт Белиз, Гватемал гурван улстай газраар хил залгаж, өрнө зүгт Калифорнийн булан, Номхон далай, дорно зүгт Мексикийн булан, Карибын тэнгистэй эрэг хөвөөлдөг.

Quick Facts Мексикийн Нэгдсэн УлсEstados Unidos Mexicanos (Испани), Нийслэлба томоохон хот ...
Мексикийн Нэгдсэн Улс
Estados Unidos Mexicanos (Испани)
Thumb
Төрийн далбаа
Thumb
Сүлд
Уриа: 
La Patria Es Primero (Испани)
("Эх орон нэгт")
Төрийн дуулал: Himno Nacional Mexicano
("Мексикийн Үндэсний Дуулал")
Thumb
Thumb
Нийслэл
ба томоохон хот
Мехико
19°26′N 99°8′W
Албан ёсны хэлИспани хэл (де-факто)[b]
Хамтарсан албан ёсны хэлнүүд
  • 68 уугуул хэлнүүд
Угсаатны бүлгүүд
Доороос харна уу
Шашин
(2022)[1]
  • 14.8% Шашингүй
  • 6.9% бусад
Ард түмний нэршилМексикчүүд‎
Төр засагХолбооны ерөнхийлөгчийн
бүгд найрамдах улс[2]
 Ерөнхийлөгч
Андрес Мануэль Лопез Обрадор
 Сенатын Ерөнхийлөгч
Ана Лилия Ривера
 Төлөөлөгчдийн танхимын дарга
Марсела Гуэрра Кастилло
 Ерөнхий шүүгч
Норма Лусиа Пина Эрнандес
Хууль тогтоох байгууллагаКонгресс
 Дээд танхим
Сенат
 Доод танхим
Төлөөлөгчдийн танхим
Тусгаар тогтнол 
 Тунхагласан
9 сарын 16, 1810 он
 Бүрэн эрх
9 сарын 27, 1821 он
 Хүлээн зөвшөөрөгдсөн
12 сарын 28, 1836 он
 Анхны үндсэн хууль
10 сарын 4, 1824 он
 Хоёрдугаар үндсэн хууль
2 сарын 5, 1857 он
 Одоогийн үндсэн хууль
2 сарын 5, 1917 он
Газар нутаг
 Нийт
1,972,550 км2 (13)
 Усны эзлэх талбай (%)
1.58 (2015)[3]
Хүн ам
 2023 тооцоо
129,875,529[4] (10)
 Нягтаршил
61/км2 (142)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
 Нийт
$2.92 их наяд[5] (13)
 Нэг хүнд ноогдох
$22,440[5] (69)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
 Нийт
$1.42 их наяд[5] (15)
 Нэг хүнд ноогдох
$10,950[5] (71)
ОТББИ (2018)  41.8[6]
дундаж
ХХИ (2021) 0.758[7]
өндөр · 86
Мөнгөний нэгжМексик песо (MXN)
Цагийн бүсUTC−8 - −5 (Мексик дэх цагийг харна уу)
 Зуны цаг (ЗЦ)
UTC−7 - −5 (янз бүр)
Жолооны талбаруун
Утасны томьёо+52
Домэйн нэр.mx
  1. ^ Уугуул иргэдийн хэл бичгийн эрхийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл[8][9]
  2. ^ Испани хэл нь Мексикийн холбооны засгийн газрын де-факто албан ёсны хэл юм.
Close

Мексик 1,972,550 км² газар нутагтайгаараа дэлхийн 14-р, Америк тивийн 5-р том орон болохоос гадна 112.3 сая хүн амтай тул дэлхийн 11 дэх, Испани хэлт орнуудаас хамгийн олон хүн амтай улс гэгдэнэ. Хүн амын үндсэн хэл - Испани. Зонхилох шашин - Христ. Нийслэл Мехико дэлхийн их хотын тоонд багтдаг.

Мексик бол холбооны төрийн байгууламжит, ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлах бүгд найрамдах засагт, төлөөллийн ардчилсан улс төрийн дэглэмтэй улс. Ард иргэдийг засаглах учир холбооны гучин нэгэн муж улс, нэг дүүрэгт нутаг дэвсгэр хуваагддаг.

Мексик нь тухайн бүсийнхээ хүчирхэг орон бөгөөд 1994 оноос Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллагад элссэн цорын ганц Латин Америкийн орон болсон. Мексик нь дундаас дээгүүр орлоготой оронд тооцогддог.

ҮНБ-ийг нь худалдан авах чадварын паритетаар тооцвол Мексикийн эдийн засаг нь дэлхийд 12-т орно. Эдийн засаг нь Хойд Америкийн Чөлөөт Худалдааны Гэрээний (NAFTA) гишүүн орнуудтай чухал уялдаа холбоотой. Мексик нь дэлхийн хүчтэй орон болж буйд тооцогдож байгаа боловч нийгмийн болон аюулгүй байдлын асуудлууд нь муугаар нөлөөлж байна.

2000 оны сонгуульд анх удаад сөрөг хүчний нам, 1929 оноос хойш Ерөнхийлөгчийн албыг барьж байсан Байгууллын Хувьсгалт намыг ("Partido Revolucionario Institucional" : PRI) дийлж ялалт байгуулжээ.

Зүүлт

Гадаад холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.