Америкийн иргэний дайн (1861–1865) буюу Муж улсуудын хоорондох дайн АНУ-д гарсан иргэний дайн юм. Өмнөдийн боолчлолыг устгаагүй 11 муж улс АНУ-аас салан тусгаарлаж Америкийн Холбооны Улс байгуулснаа зарлажээ. Тэд Жефферсон Дэвисээр удирдуулан АНУ-ын холбооны засгийн газрын эсрэг ("Нэгдсэн Улс") тулалдсан бөгөөд холбооны засгийн газрыг бүх чөлөөт муж улсууд болон хилийн боолчлол бүхий таван муж улс дэмжиж байв.

Quick Facts Америкийн иргэний дайн, Огноо ...
Америкийн иргэний дайн
Thumb
Зүүн дээд: Рөүзенкранс Теннессийн Стөүнз голын тулалдааны үеэр; баруун дээд: Геттисбургт олзлогдсон Холбооны улсын цэргүүд; доор: Арканзасын Форт Хиндмэний тулалдаан
Огноо 1861 оны 4-р сарын 12 - 1865 оны 4-р сарын 9 (сүүлийн тулалдаан 1865 оны 5-р сарын 13-нд дууссан)
Байрлал Голдуу АНУ-ын өмнөд хэсгээр
Үр дагавар Нэгдсэн Улсын ялалт; Сэргээн босголт; АНУ-д боолчлол устсан
Байлдагч талууд
Thumb

Нэгдсэн Улс

Thumb

Америкийн Холбооны Улс

Удирдагчид
Нэгдсэн Улсын удирдагчид
Холбооны Улсын удирдагчид
Цэргийн хүч
2,200,000 1,064,000
Хохирол
110,000 хүн тулалдаанд амь үрэгдсэн
нийт 360,000 хүн амь үрэгдсэн
275,200 хүн шархадсан
93,000 хүн тулалдаанд амь үрэгдсэн
нийт 260,000 хүн амь үрэгдсэн
137,000+ хүн шархадсан
Close

1860 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Абрахам Линколноор удирдуулсан Бүгд Найрамдах Нам боолчлолыг одоо байгаа муж улсуудаас цааш дэлгэрүүлэхийн эсрэг сонгуулийн кампанит ажлаа өрнүүлсэн. Энэ сонгуульд Бүгд Найрамдах Нам ялсны дараа Линколныг 1861 оны 3-р сарын 4-нд албаа хүлээж авахаас өмнө Өмнөдийн 7 муж улс Нэгдсэн Улсаас салснаа тунхаглажээ. Засгийн эрхээ өгч, авалцаж байгаа талууд хоёулаа энэхүү салан тусгаарлалтыг Нэгдсэн Улсын эсрэг боссон хэрэг гэж үзжээ.

1861 оны 4-р сарын 12-нд Холбооны цэргийн хүч Өмнөд Каролиний Форт Самтер дахь АНУ-ын цэргийн бааз руу довтолсноор дайн эхэлжээ. Үүний хариуд Линколн муж улс бүрээс сайн дурын арми бүрдүүлэхийг уриалжээ. Энэ уриалгын хариуд Өмнөдийн боолчлол бүхий дөрвөн муж улс салан тусгаарласнаа мэдэгдэв. Дайны эхэн үед Нэгдсэн Улсын хүч хилийн муж улсуудыг хяналтдаа авч, Нэгдсэн Улсын хориглолтыг байгуулах үед хоёр тал армиа бүрдүүлжээ. 1862 оны 9-р сард Линколн Боолчлолоос чөлөөлөх тунхаг гаргаснаар Өмнөдөд боолчлолыг устгахыг дайны зорилго болгосон бөгөөд Британичуудыг оролцохоос түдгэлзэхэд хүргэсэн. Холбооны хүчний командлагч Роберт Э. Ли зүүн зүгт тулалдаанд ялж байсан боловч 1863 онд түүний хойд зүгт хийсэн давшилт Геттисбургт няцаагдаж, баруун зүгт Нэгдсэн Улсын хүч Виксбургийн тулалдаанаар Миссиссиппи голыг эзлэн авч, Холбооны хүчийг хоёр хэсэгт тасаджээ. Удаан хугацааны турш Нэгдсэн Улс хүн хүч, материал хэрэгслээр илүү хангагдаж байсны ачаар 1864 онд Улиссес С. Грант Литэй хүчийг нь барах тулалдаан хийж байх үед, Нэгдсэн Улсын генерал Виллиам Шерман Жоржиа муж улсын Атланта хотыг эзэлж, далай хүртэл давшжээ. 1865 оны 4-р сарын 9-нд Ли Аппоматтокс шүүхийн байранд Грантад бууж өгснөөр Холбооны хүчний эсэргүүцэл нуран унажээ.

Америкийн иргэний дайн АНУ-ын түүхэн дэх хамгийн их цус урсгасан дайн болсон бөгөөд нийт 620,000 цэрэг амиа алдаж, тодорхойгүй тооны энгийн иргэд алагдсан юм. Дайны үр дүнд АНУ-д боолчлолыг устгаж, Нэгдсэн Улсыг сэргээн байгуулж, холбооны засгийн газрын үүргийг бэхжүүлсэн. Америкийн иргэний дайны нийгэм, улс төр, эдийн засаг, арьс өнгөний асуудал АНУ-ын сэргээн босголтын үеийг хэлбэржүүлсэн бөгөөд XXI зуунд ч нөлөөллөө үзүүлсээр байна.

Эшлэл

Лавлах материал

Цахим холбоос

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.