From Wikipedia, the free encyclopedia
Ардчилсан нам (англ. Democratic Party) бол АНУ-ын орчин цагийн хамгийн том хоёр намын нэг, зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчин юм. 1828 онд Ерөнхийлөгч Эндрю Жексоны дэмжигчид үүсгэн байгуулсан тус нам нь өдгөө дэлхийн хамгийн удаан хугацаагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй улс төрийн хүчин болоод байна.[11] 1860-аад оноос хойш тус намын гол өрсөлдөгч хүчин нь Бүгд Найрамдах Нам байгаа юм.
Ардчилсан Нам Democratic Party | |
---|---|
Намын удирдагч | Жэйми Харрисон (ӨК) |
Удирдлага | Ардчилсан Үндэсний Хороо[1][2] |
АНУ-ын ерөнхийлөгч | Жо Байден (ДЕ) |
АНУ-ын дэд ерөнхийлөгч | Камала Харрис (КА) |
Сенатын Олонхын Дарга | Чак Шумер (НЙ) |
Танхимын Дарга | Ненси Пелоси (КА) |
Олонхын Бүлгийн Дарга | Стени Хоэр (МД)[a] |
Байгуулагчид |
|
Байгуулагдсан | 1 сарын 8, 1828[3] Балтимор, Мэрилэнд, АНУ |
Өмнө нь | Ардчилсан-Бүгд Найрамдах Нам |
Төв байр | 430 Өмнөд Капитолын Гд. SE, Вашингтон, АНУ |
Оюутны жигүүр |
|
Залуучуудын жигүүр | Америкийн Залуу Ардчилагчид |
Эмэгтэйчүүдийн жигүүр | Ардчилсан Эмэгтэйчүүдийн Үндэсний Холбоо |
Гадаадад байгаа Америкчуудын жигүүр | Гадаадад байгаа Ардчилагчид |
Гишүүдийн тоо (2021) | ▼ 47,019,985[4] |
Үзэл баримтлал | |
Өнгө(нүүд) | Хөх |
Сенатын суудал | 48 / 100[b] |
Төлөөлөгчдийн Танхимын суудал | 220 / 435 |
Мужийн амбан захирагч | 22 / 50 |
Мужийн дээд танхимын суудал | 861 / 1,972 |
Мужийн доод танхимын суудал | 2,432 / 5,411 |
Нутаг дэвсгэрийн захирагч | 3 / 5 |
Нутаг дэвсгэрийн дээд танхимын суудал | 31 / 97 |
Нутаг дэвсгэрийн доод танхимын суудал | 8 / 91 |
Сонгуулийн тэмдэг | |
Цахим холбоос | |
www.democrats.org |
1860 оноос өмнө АНУ-ын Ардчилсан нам Холбооны Засгийн газрын эрх мэдлийн хязгаарлал, мужуудын бие даасан байдлыг дэмжиж, төв банк, өндөр тарифыг эсэргүүцэж байв. Тус нам нь 1860 онд боолчлолын асуудлын улмаас хоёр хуваагдаж байсан бөгөөд үүнээс улбаалан 1860-1910 оны хооронд ерөнхийлөгчийн сонгуульд ердөө хоёр удаа ялалт байгуулжээ. 19-р зууны сүүлчээр ч гэсэн тус нам өндөр тарифыг эсэргүүцсээр байсан бөгөөд алтны стандартын талаар дотооддоо ширүүн маргаан өрнүүлсэн. 20-р зууны эхээр тус нам Вудро Вилсоны прогрессив шинэчлэлтүүдийг дэмжин, империализмыг эсэргүүцэж эхэлсэн ба 1912, 1916 онд Цагаан ордонд ялалт байгуулжээ. 1932 оноос хойш Франклин Д. Рузвельт болон түүний Шинэ хэлэлцээр эвслийн (англ. New Deal coalition) үеэс хойш Ардчилсан нам илүү либерал платформыг дэмжиж эхэлсэн. Шинэ хэлэлцээр эвслийг шинээр ирсэн Европын цагаачид хүчтэй дэмжсэн бөгөөд тэдний ихэнх нь хотуудад суурьшсан католик шашинтнууд байсан ба энэ өөрчлөлт нь тус намын компаниудын байр суурийг дэмжсэн консерватив жигүүрийн хүчийг сулруулсан юм.[12][13][14] 1964 оны Иргэний эрхийн тухай хууль болон 1965 оны Санал өгөх эрхийн тухай хуулиас үүдэн хоёр намын үндсэн сонгогчдын суурь өөрчлөгдөж, өмнөд мужууд ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намд тогтмол саналаа өгдөг, зүүн хойд харин Ардчилсан Намд саналаа ихэвчлэн өгдөг болсон. Нэгэн цагт хүчирхэг байсан үйлдвэрчний эвлэлийн элемент 1970-аад оноос хойш багассан ч ажилчин анги нь Ардчилсан намын чухал бүрэлдэхүүн хэсэг хэвээр байна. Эмэгтэйчүүд, аспирантурын зэрэгтэй хүмүүс, хотод амьдардаг хүмүүс, залуу америкчууд, түүнчлэн ихэнх бэлгийн, шашин шүтлэг болон үндэстний цөөнхүүд Ардчилсан намыг дэмжих хандлагатай байдаг.[15][16][17][18]
Ардчилсан намын орчин үеийн либерализмын философи нь иргэний эрх чөлөө, нийгмийн тэгш байдлын тухай ойлголтыг холимог эдийн засгийг дэмжих бодлоготой хослуулсан байдаг. [19] Конгресс дахь нам нь нөлөө бүхий төв, дэвшилтэт, консерватив жигүүрүүдтэй, олон үзэл баримтлалыг нэгтгэсэн эвсэл юм. [20] Компанийн засаглалын шинэчлэх, байгаль орчныг хамгаалах, үйлдвэрчний эвлэлийг дэмжих, нийгмийн хөтөлбөрийг өргөжүүлэх, коллежийн сургалтын төлбөрийг боломжийн үнэтэй болгох, эрүүл мэндийн салбарын шинэчлэх,[21] тэгш боломж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зэрэг нь намын эдийн засгийн мөрийн хөтөлбөрийн гол цөмийг бүрдүүлдэг.[22][23] Нийгмийн асуудлаар сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн шинэчлэл,[24] ЛГБТ эрх,[25] эрүүгийн эрх зүйн болон цагаачлалын шинэчлэл,[26] бууны хууль тогтоомжийг чангатгах,[27] үр хөндөлтийн эрх,[28] цаазаар авах ялыг халах,[29] хар тамхины бодлогын шинэчлэл зэргийг дэмждэг.[30]
Одоогийн ерөнхийлөгч Жо Байденыг оруулаад Ардчилсан намын 16 гишүүн АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллажээ. 2022 оны байдлаар тус нам нь Холбооны Засгийн газрын гурван салбарыг удирдаж байна (АНУ-ын Төлөөлөгчдийн танхим болон Сенатын аль алинд нь олонхын суудал, мөн Ерөнхийлөгчийн албан тушаал). Мөн тус нам нь 22 мужийн захиргаа, 17 мужийн хууль тогтоох байгууллагыг удирддаг ба 14 мужид захиргаа, төлөөлөгчдийн танхим болон сенатын аль алиныг нь удирддаг.[31] АНУ-ын Дээд шүүхийн есөн шүүгчийн гурвыг нь Ардчилсан намын ерөнхийлөгчид томилсон. Нийт бүртгэлтэй гишүүдийн тоогоор Ардчилсан нам нь АНУ-ын хамгийн том нам, дэлхийн гурав дахь том нам юм.[5]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.