Умард мөсөн далай
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Remove ads
Умард мөсөн далай нь Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, Умард туйлын орчим байрлах Дэлхийн далайнууд дотор хамгийн жижиг, хамгийн гүехэнд тооцогдох, жилийн бүх улиралд мөсөөр хучигдан оршдог далай юм[1].

Умард мөсөн далай нь Еврази ба Хойд Америкаар хүрээлэгдэн орших ба усны температур, давсжилтын хэмжээ нь улирлаас хамаарна. Өөрөөр хэлбэл мөсний хайлалт ба усны хөлдөлтөөс хамаардаг байна[2]. Бусад далайнуудтай харьцуулахад хамгийн бага давсжилттай, мөн хамгийн бага ууршилттай далай юм. Далайн усны давсжилтын хэмжээнд эх газраас цутгах их хэмжээний цэнгэг ус, Атлантын далай болон Номхон далайтай усаа чөлөөтэй солилцдоггүй зэрэг шалтгаан гол нөлөөтэй. Зуны улиралд далайн мөсөн бүрхүүлийн 50% нь хайлдаг байна[1].
Remove ads
Нэр
- Монгол хэлэнд хойд, урд зүгт орших газар орны нэрийг хойд, урд хэмээн нэрлэдэг хэдий ч туйлын хойд, урд зүгт байгааг умард, өмнөд хэмээн нэрлэдэг. Тиймээс зарим тохиолдолд гадаад хэлнээс орчуулахдаа Хойд мөсөн далай хэмээн орчуулдаг боловч, уг ёсоор бол Умард мөсөн далай гэх нь зөв юм.
- Хэдийгээр Олон Улсын Усзүйн байгууллагаас (International Hydrographic Organization, IHO) "Далай" гэж тодорхойлдог боловч зарим далай судлаачид Атлантын далайн нэг тэнгис буюу Арктикийн тэнгис гэж нэрлэх нь бий[3].
Remove ads
Газарзүй
Умард мөсөн далай нь АНУ-аас 1.5 дахин их буюу 14,056,000 км² талбайтай[4], эргийн нийт урт нь 45,389 км[4]. Үндсэндээ бусад далайнуудаас бүрэн тусгаарлагдсан, Еврази, Хойд Америк, Гренланд, болон өөр хэд хэдэн арлуудаар хүрээлэгдэнэ. Норвегийн, Баренцын, Цагаан, Карийн, Лаптевийн, Зүүн-Сибирийн, Чукоткын, Гренландын, Бофортын, Баффины, Гудзоны зэрэг тэнгисүүдтэй. Номхон далайтай Берингийн хоолойгоор, Атлантын далайтай Гренландын тэнгис[1] болон Лабрадорын тэнгисээр холбогдоно. Газарзүйн координат нь:

Усан доор байрлах Ломоносовын нуруугаар, Умард мөсөн далайн сав нь хоёр сав газар болон хуваагдана. Эхнийх нь буюу Евразийн сав нь 4,000 - 4,500 метр гүн, хоёрдох нь болох Амеразийн сав нь 4,000 орчим метр гүнтэй. Умард мөсөн далайн дундаж гүн нь 1,038 метр[5], хамгийн их гүн нь Евразийн савд байрлах 5,450 метр юм.
Умард мөсөн далайн дийлэнхийг мөс бүрхэх бөгөөд, зуны улиралд уг мөс хайлан зайрмагтана. Умард мөсөн далайн хүйтэн агаар экватор зүг шилжих ба дунд өргөргийн орчим халуун агаартай нийлэн бороо, цас орох нөxцлийг бүрдүүлнэ.
Remove ads
Уур амьсгал
Умард мөсөн далай нь туйлын уур амьсгалтай бөгөөд өвлийн улирал нь харанхуй, хүйтэн, цэлмэг тэнгэртэй байна. Зуны улирал нь нартай, харьцангуй чийглэг, манантай байх ба цас болон бороо орно.
Гадаргуугийн температур нь жигд тогтвортой, 0 хэмээс арай доогуур байна. Жилийн 10 сард нь далайн ихэнх хэсэг цасаар хучигдсан байх ба хамгийн их цас 3 ба 4-р сард орно. Энэ үед мөсөн дээрхи цасны зузаан 20-50 см хүрнэ.
Байгалийн баялаг
Газрын тос, байгалийн хий, полиметаллын шороон орд, элс, хайрга зэрэг ашигт малтмал, загас, далайн хав, халим зэргийг агнаж болно.
Уг далайн төв хэсэг нь АНУ, Орос, Канад, Норвеги, Дани зэрэг улсуудын алиных нь ч харьяалалд багтахгүй байгаа бөгөөд [6] Дэлхийн газрын тос, байгалийн хийн нээгдээгүй байгаа нөөцийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээнийхийг уг далайгаас илрүүлж болно гэж таамаглаж байна[7].
Remove ads
Амьтан ба ургамал

Онцлох амьтан нь халим болон далайн хав[8] бөгөөд уг далайн экосистем нь маш хэврэг юм[8].
Умард мөсөн далайд фитопланктон өргөн тархалттай бөгөөд эх газраас цутгах гол, Номхон далай болон Атлантын далайн ус фитопланктоны тэжээлийг зөөж авчирна[9]. Зуны улиралд нар жаргадаггүй тул фитопланктон үржих тааламжтай нөхцөл болно[9].
Байгаль хамгаалал
Умард мөсөн далайн мөсөн бүрхүүл нимгэрэхийн зэрэгцээ улирлын чанартайгаар озоны давхрага цоорч байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байна.
Мөсөн бүрхүүл нимгэрч байгаа нь дэлхийн дулааралтай холбоотой гэж үзэж [10]. Олонхи эрдэмтэд Дэлхийн дулаарлын улмаас Хойд мөсөн далайн мөс хайлан, Хойд Атлантын далайд ихээхэн хэмжээний цэвэр ус нийлэн, Атлантын далайн урсгалыг (термохалайн эргэлт - thermohaline circulation) өөрчилж болзошгүй хэмээн таамагладаг байна. Энэ нь Дэлхийн цаг уурыг ихээхэн өөрчилж болзошгүй юм[10].
Умард мөсөн далай нь цацраг идэвхт бодисоор нилээдгүй бохирдож байгаагийн нэг жишээ нь Оросын цөмийн хаягдал [11] [12] юм. Учир нь умарт мөсөн далай дах Новосибирскийн болон Шинэ газрын арлууд нь ЗХУ-ын үед цөмийн туршилтын талбайнууд оршиж байсан ба ЗХУ нь баруун европын орнуудын атомын цахилгаан станцын цөмийн хаягдлыг өндөр төлбөртэйгээр тэндэх цөмийн хаягдлын агуулахуудад хадгалж байсантай холбоотой юм.
Remove ads
Эрх зүйн асуудал
Умарт мөсөн далай нь дэлхийн олон улсын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн дундын олон улсын бүс биш байдаг онцлогтой. Умарт мөсөн далайг түүнийг хүрээлж байгаа Дани, Исланди, Норвеги, АНУ, Канад, ОХУ зэрэг 6 улсын хоорондын тохиролцоо, хэлцлээр нөлөөллийн бүсүүдийг ялгаж үздэг боловч яг туйл орчмын төв хэсэг н маргаантай байдаг байна. Энэ далайн хувьд сүүлийн жилүүдэд ОХУ-ын бодлого хамгийн эрчимтэй байгаа бөгөөд умарт мөсөн далай дах цэргийн хүчээ улам бэхжүүлэн Арктикийн цэргийн хүчийг шинээр байгуулан сууришуулж байна.
Remove ads
Мөн үзэх
Дэлгэрүүлж унших
- Neatby, Leslie H., Discovery in Russian and Siberian Waters 1973 ISBN 0-8214-0124-6
- Ray, L., and bacon, B., eds., The Arctic Ocean 1982 ISBN 0-333-31017-9
- Thorén, Ragnar V. A., Picture Atlas of the Arctic 1969 ISBN 0-8214-0124-6
Гадагш холбоос
![]() |
Wiktionary: Умард мөсөн далай – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- The Hidden Ocean Arctic 2005 Daily logs, photos and video from exploration mission.
- Oceanography Image of the Day, from the Woods Hole Oceanographic Institution
- Arctic Council
- The Northern Forum
- Arctic Environmental Atlas Interactive map
- NOAA Arctic Theme Page
- NOAA In-situ Ocean Data Viewer Plot and download ocean observations
- CIA World Factbook entry on Arctic Ocean
- Daily Arctic Ocean Rawinsonde Data from Soviet Drifting Ice Stations (1954-1990) at NSIDC
- Arctic time series: The Unaami Data collection
- NOAA North Pole Web Cam Images from Web Cams deployed in spring on an ice floe
- NOAA Near-realtime North Pole Weather Data Data from instruments deployed on an ice floe
- Search for Arctic Life Heats Up by Stephen Leahy
- International Polar Foundation
- Video of scientists on sea ice at the North Pole as it begins to crack underfoot
Remove ads
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads