From Wikipedia, the free encyclopedia
Энэтхэгийн далай нь Дэлхийн гурав дахь том далай бөгөөд дэлхийн усан гадаргуугийн 20%-ийг эзлэнэ. Уг далай нь хойд талаараа Ази, баруун талаараа Африк, зүүн талаараа Малайзын хойг, Австрали, урд талаараа Өмнөд мөсөн далайгаар (Антарктидаар) хүрээлэгдэнэ. Энэтхэгийн далай нь зүүн уртрагийн 20°-аар Атлантын далайгаас [1], зүүн уртрагийн 147°-аар Номхон далайгаас тус тус тусгаарлагдана. Хамгийн хойд цэг нь хойд өргөргийн 30° буюу Персийн булан юм. Энэтхэгийн далайн урт, өргөн нь ойролцоо бөгөөд 10,000 км өргөн, нийт талбай нь 73,556,000 км² (Улаан тэнгис, Персийн буланг оролцуулаад), усны нийт эзэлхүүн нь 292,131,000 км³ болно. Далайн дундаж гүн 3,890 м.
Энэтхэгийн далайд хэд хэдэн томоохон мөрөн - Замбези, Шат-Эль-Араб, Инд, Ганга, Брахмапутра, Иравади зэрэг цутгана. Уг далайд 2 том урсгал урсгал байна. Эхнийх буюу хойд урсгал нь цагийн зүүний дагуу, дараагийнх нь экваторийн өмнөд хэсэгт цагийн зүүний эсрэг чиглэлд урсана. Далайн гүний урсгал нь Атлантын далай, Улаан тэнгисээс ирэх урсгалаас хамаарна. Хойд өргөргийн 20° орчимд гадаргуугийн усны хэм 22 °C, түүнээс зүүн тийш 28 °C-аас давна. Өмнөд туйл руу ойртоход далайн усны гадаргуугийн хэм огцом буурна. Өмнөд өргөргийн 65° орчимд мөсөн уул тааралдана. Давсжилт нь 3,2 - 3,7% байх бөгөөд Арабын тэнгис, баруун өмнөд Австрали орчимд ус хамгийн өндөр давсжилттай байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.