Араб хэл (Араб: العربية, al-ʿarabīyah буюу عربي, ʿarabi) нь еврей болон нео-арамай хэлнүүдийн хамт төв семитийн бүлд багтдаг хэл юм. Хэлцэгчдийн тоогоор араб хэл семит хэлний овог дотроо хамгийн том. Нийт 310 сая орчим гаруй хүний төрөлх хэл[14] (ихэнх нь Ойрх Дорнод, Хойд Африкт амьдардаг), 270 сая хүний[15] хоёрдахь хэл нь юм. Олон аялгатай бөгөөд зарим аялганууд нь хоорондоо ойлголцохооргүй өөр байдаг.[16] Стандарт араб хэлийг сургууль, их сургуульд өргөн зааж, ажлын байр, засгийн газар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ашигладаг.
Араб хэл | |
---|---|
اَلْعَرَبِيَّةُ al-ʿarabiyyah | |
Өөрийн нэр | [ˈʕarabiː] [al ʕaraˈbijːa] |
Тархалт | Арабын ертөнц ба ойр орчмын бүс нутаг |
Угсаатан | Арабчууд |
Ярилцагчид | Бүх аялга дээр 380 сая төрөлх хэлтэн (2024)[1] Орчин үеийн стандарт араб хэлний 330 сая хэрэглэгч (2023)[2] |
Хэлний ангилал | Афро-Ази
|
Эрт хэлбэр | Прото-Афро-Ази хэл
|
Хэв ёсны | |
Аялга |
|
Бичгийн систем | Араб цагаан толгой
Бусад
|
Албан ёсны хэрэглээ | |
Улс | 27 улс, нутаг дэвсгэр Олон улсын байгууллага
Онцгой статустай |
Орон нутаг | |
Тохируулагч байгууллага | Жагсаалт
|
Томьёолбор | |
ISO 639-1 | ar |
ISO 639-2 | ara |
ISO 639-3 | ara – багтаасан кодБие даасан кодууд: acq – Адены Араб хэл arq – Алжирын Араб хэл xaa – Андалусийн Араб хэл abv – Бахарна Араб хэл avl – Бедуины Араб хэл acm – Гилит Иракийн Араб хэл adf – Дофарын Араб хэл arz – Египетийн Араб хэл acy – Киприйн Араб хэл apc – Левантын Араб хэл ayl – Ливийн Араб хэл ary – Мароккогийн Араб хэл ayp – Мосулын Араб хэл ars – Наждын Араб хэл acx – Оманы Араб хэл aao – Сахарын Араб хэл aec – Саидын Араб хэл ayn – Санаагийн Араб хэл sqr – Сицилийн Араб хэл arb – Стандарт араб хэл apd – Суданы Араб хэл abh – Тажикийн Араб хэл aeb – Тунисын Араб хэл auz – Узбекийн Араб хэл ayh – Хадрами Араб хэл mey – Хассания Араб хэл acw – Хижазын Араб хэл afb – Хойгийн Араб хэл shu – Чадын Араб хэл ssh – Шихухийн Араб хэл |
Глоттолог | arab1395 |
Linguasphere | 12-AAC |
Албан ёсны цорын ганц хэл, араб хэлээр ярьдаг
Хамтарсан албан ёсны хэл, араб хэлээр ярьдаг олонх
Хамтарсан албан ёсны хэл, араб хэлээр ярьдаг цөөнх
Албан ёсны хэл биш, цөөнх нь араб хэлээр ярьдаг | |
Араб цагаан толгой дээр үндэслэсэн бичгийн системтэй. НҮБ-ын Ерөнхий ассемблей болон НҮБ-ын бусад байгууллагуудын албан ёсны зургаан хэлний нэг. Арабын бүх улс орнуудын албан ёсны хэл (Ирак улсад - курд хэлний хамт). Нэмж дурдахад энэ нь Чад, Эритрей, Жибути, Сомалиланд, Сомали, Коморын арлын албан ёсны хэлний нэг юм.
12 сарын 18 - Араб хэлний өдөр.
Аялга
Орчин үеийн ярианы араб хэл нь аялганы 5 бүлэгт хуваагддаг бөгөөд эдгээр нь хэл шинжлэлийн үүднээс тусдаа хэл юм:
- Магриб аялганы бүлэг;
- Египет-Суданы Араб хэл;
- Сири-Месопотамийн Араб хэл;
- Араб хэл аялганы бүлэг;
- Төв Азийн аялга.
Албан ёсны нэгдсэн хэл (Баруун араб судлалд англи хэлний нэр томъёог ашигладаг. Орчин үеийн стандарт араб хэл - Modern Standard Arabic) - нэгдсэн. Арабын утга зохиол нь орчин үеийн ертөнцөд эсвэл шинжлэх ухаанд олон зүйлийг багтаасан үг байдаг боловч Арабын зарим орнуудад нэгдсэн хэлийг энгийн ярианд ховор хэрэглэгддэг.
Орон орны араб аялга нь бие биенээсээ эрс ялгаатай бөгөөд ихэвчлэн харилцан ойлголцоход төвөг учирдаг.
Кино, телевиз, сонин нь ихэнх арабын улс орнуудад нэгдсэн араб хэл дээр гардаг.
Араб бичиг
Арабаар баруунаас зүүн тийшээ бичдэг, Латин болон кирил үсгээс ялгаатай нь араб бичигт өгүүлбэрийн эхэнд, хүний нэр зэрэгт том үсгээр бичдэггүй учир нь том үсэг гэсэн ойлголт байдаггүй байна.
Тэмдэглэл
- Исламын Бүгд Найрамдах Иран Улсын үндсэн хууль араб хэлийг Исламын хэл гэж хүлээн зөвшөөрч, шашны хэл гэсэн албан ёсны статусыг өгч, Ираны үндэсний сургалтын хөтөлбөрт дэлгэрүүлэхийг зохицуулдаг. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт: (Улс орны албан ёсны хэл, бичиг, хуанли, далбаа) 16 дугаар зүйлд "Коран судар, исламын бичвэр, сургаалын хэл нь араб хэл тул ... үүнийг бага ангийн дараа, дунд сургуулийн бүх анги, сургалтын бүх чиглэлээр заах ёстой" гэж тунхагласан."[5]
- Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т "Төр Пакистаны лалын шашинтнуудын хувьд (а) Ариун Коран судар, Исламын шашны сургаалийг заавал сургах, сургах үйлсийг дэмжих, хөнгөвчлөхийг чармайна" гэж заасан байдаг.[6]
Эшлэл
Эх сурвалж
Цахим холбоос
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.