From Wikipedia, the free encyclopedia
YouTube (хэллэг: [ˈjuːtuːb]) Калифорни мужийн Сан Брунод төвтэй АНУ - ын дүрс бичлэг хуваалцах зорилготой вебсайт бөгөөд 2005 оны 2-р сараас хойш Google ХК-нийн охин компани болон үйл ажиллагаагаа явуулж байна. 2004 онд YouTube нь нийт 4 тэрбум америк долларын эргэлтийн хөрөнгө хийсэн байна.[3] PayPal компанид ажиллаж байсан Стив Чен, Чад Хёрдли, Жавед Карим нар байгуулсан байна.
Цахим хуудас | YouTube.com |
---|---|
Тодорхойлолт | Видео портал |
Бүртгэл | Google хаягаар (бусдаар: оруулах, сэтгэгдэл бичих, үнэлэх) |
Эзэмшигч | YouTube, ХХК Google-ийн охин компани |
Бичсэн хэл | Java,[1] Python[2] болон өмчлөлийн JavaScript |
Зах зээлд гарсан | 2 сарын 14, 2002 |
Одоогийн статус | идэвхтэй |
YouTube дээр бүх төрлийн дүрс бичлэг байхын дотор кино, телевизийн бичлэг, хөгжмийн бичлэг, кино танилцуулга болон хувь хүний бэлдсэн бичлэгүүд ч байна. Тиймээс энд зөвхөн мэргэжлийн мэдээлэл болон бичлэгээс гадна техникийн хувьд бүрэн боловсруулаагүй бичлэгүүд, инээдмийн, гунигтай, хичээлийн заавар, суртал ухуулга, гүн ухааны бодол, хийсвэр хүчирхийллийн тухай эсвэл бодит хүчирхийллийн тухай баримтат нэвтрүүлгүүд ч байдаг.
Анхны дүрс бичлэг нь Жавед Каримын 19 секундын Сан-Диего дахь амьтны хүрээлэнд хийсэн сонирхогчийн бичлэг юм. Үүнийг YouTube-д 2005 оны 4-р сарын 23-нд орон нутгийн 20:27 цагт байршуулсан байна.