From Wikipedia, the free encyclopedia
Йордан, (Араб: اَلأُرْدُن, Аль-Урдан), албан ёсоор Йорданы Хашимитын Хаант Улс нь Йордан голын зүүн эрэг талд орших баруун Азийн орон юм. Урд болон зүүн зүгт Саудын Араб, зүүн хойд зовхист Ирак, хойд зүгт Сири, баруун зүгт Израйль (мөн Палестин) улсуудтай хил залгадаг. Баруун урд үзүүртээ Улаан тэнгист гарах Акабагийн буланд усан боомттой. Нийслэл нь Амман.
Йорданы Хашимитын Хаант Улс | |
---|---|
Төрийн дуулал: السلام الملكي الأردني Ас-Салам Аль-Малаки Аль-Урдуни "Йорданы Хааны Дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Амман 31°57′N 35°56′E |
Албан ёсны хэл | Араб хэл[2] |
Угсаатны бүлгүүд |
|
Шашин |
|
Ард түмний нэршил | Йорданчууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг |
• Хаан | II Абдалла |
• Ерөнхий Сайд | Бишер Аль-Хасавне |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Тусгаар тогтнол | |
• Эмират | 4 сарын 11, 1921 он |
• Тусгаар тогтнол | 5 сарын 25, 1946 он |
• Одоогийн үндсэн хууль | 1 сарын 11, 1952 он |
Газар нутаг | |
• Нийт | 89,342 км2 (110) |
• Усны эзлэх талбай (%) | 0.6 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 11,180,568[3] (84) |
• 2015 тооллого | 9,531,712[4] |
• Нягтаршил | 114/км2 (70) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $122.180 тэрбум[5] (93) |
• Нэг хүнд ноогдох | ▲$11,861 [5] (117) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$47.745 тэрбум[5] (93) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $4,635[5] (103) |
ОТББИ (2011) | 35.4[6] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.720[7] өндөр · 102 |
Мөнгөний нэгж | Йорданы динар (JOD) |
Цагийн бүс | UTC+3 |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +962 |
Домэйн нэр | .jo .الاردن |
Вэбсайт jordan.gov.jo |
Нутгийн тал нь Арабын цөл боловч голын эрэг дэх өрнөд хэсэг нь тарилангийн газар, ой модтой. Орчин үеийн Йорданчууд голдуу хотжсон, дундаас дээгүүр орлоготой бөгөөд 2010 оны Хүний Хөгжлийн Тайлангаар "хүний хөгжлөөр дээгүүр" ангилалд багтсан.
Нутаг дэвсгэр-96.2 мянган км2 (1967 оны VI сараас Израйль улс 5.9 мянган км2 нутаг бүхий Йордан голын баруун эргийг эзэгнэж байна).
Хүн ам-2.6 сая (эзлэгдсэн нутагт 0.8 сая хүн сууж байна) (1982). Нийслэл-Амман хот (1.4 сая гаруй хүнтэй)
Йордан бол цөл, говийн орон бөгөөд жижиг жижиг баянбүрдтэй. Дорноос өрнө тийш 500-1000 м хүртэл өндөрсөх тарамцаг уулсын гадаргатай. Халуун орны хуурай уур амьсгалтай. Дундаж температур нь I сард 8—14°С, VII сард 24—30°С, жилд 100-700 мм тунадас унадаг. X сараас V сар хүртэл бороо орж, дараа нь хуурай зун эхэлдэг. Ургамал, амьтны аймаг нь харьцангуй ядуувтар.
Йордан эдийн засгийн хувьд буурай хөгжилтэй, хөдөө аж ахуйн орон юм. Хөдөө аж ахуйд хүн амын тэн хагас нь ажиллаж, газар тариалан эрхэлдэг. Хөдөө аж ахуйн гол таримал нь улаан буудай, арвай, улаан лооль, чидүүн жимс, усан үзэм, жүрж юм. 1 сая хонь, 4 буман ямаа, 24 мянган үхэр, 18 мянган тэмээтэй.
Аж үйлдвэрт нь гар үйлдвэрлэл зонхилно. Фосфорит олборлох, цемент, нефть боловсруулах үйлдвэртэй. Аж үйлдвэрийн бараг бүх төрлийн барааг гадаадаас авч фосфорит, цемент, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн гадаадад гаргадаг. Сүүлийн жилүүдэд социалист орнуудтай хийх худалдаа өсч байна.
Йордан бол үндсэн хуульт хаант улс. Төрийн тэргүүн нь хаан. Йордан араб, черкес, иран, турк, армян, курд зэрэг үндэстэн ястантай. Албан ёсны хэл нь араб.
Йорданы ард түмэн колоничлолын эсрэг нэг бус удаа бослого гаргаж байв. Дэлхийн II дайны дараа 1946 онд тусгаар тогтнолоо олж авчээ. 1967 онд Израйль Иорданд халдан довтолж, Йордан голын баруун эргийн нутгийг булаан эзэлжээ.1970 оны VII сард Йорданы засгийн газар дайны гал зогсоох, НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн 1967 оны XI сарын 22-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, тодорхой арга хэмжээ боловсруулахыг зөвшөөрчээ.
Йзрайль, Египетийн салангид хэлэлцээнд Йорданыг оролцуулж, Палестины ард түмний эрх ашгийг хөсөрдүүлэх гэсэн АНУ-ын оролдлогыг Йордан улс няцаасан юм. Мөн Египет, Израйлийн хооронд байгуулсан салангид гэрээг зэмлэн буруушаасан билээ. Сүүлийн жилүүдэд ЗХУ, Йорданы харилцаа хөгжиж, соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн салбарт хамтран ажиллаж байна.
Мөнгөний нэгж нь Йорданы динар юм.
БНМАУ, Йорданы Хашимитын Вант Улсын хооронд 1981 оны V сарын 21-нд дипломат харилцаа тогтоожээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.