Remove ads

Нижер (Франц: Niger), албан ёсоор Бүгд Найрамдах Нижер Улс, нь Өрнөд Африкт орших Нигер мөрний нэрээр нэрлэгдсэн, далайд гарцгүй орон юм. Өмнө талаараа Нигери, Бенин, баруун талаараа Буркина-Фасо, Мали, хойд талаараа Алжир, Ливи, зүүн талаараа Чад улсуудтай хиллэнэ. 1,270,000 км² орчим буюу Баруун Африкийн хамгийн том газар нутагтай тус улсын 13,300,000 орчим хүн ам нь нутгийн өмнөд болон баруун хэсгээр төвлөрөн амьдарна. Нийслэл нь Ниамей.

Quick Facts Бүгд Найрамдах Нижер УлсRépublique du Niger (Франц), Нийслэлба томоохон хот ...
Бүгд Найрамдах Нижер Улс
République du Niger (Франц)
Thumb
Төрийн далбаа
Thumb
Сүлд
Уриа: 
  • "Fraternité, Travail, Progrès" (Франц)
  • "Ах дүүсийн барилдлага, ажил хөдөлмөр, дэвшил"
Төрийн дуулал: L'Honneur de la Patrie (Франц)
"Эх орны нэр төр"

Thumb
 Нижер улсын байршил (хар ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Ниамей
13°32′N 2°05′E
Албан ёсны хэлФранц хэл
Үндэсний хэл[1]
  • Фула
  • Гурма
  • Хауса
  • Канури
  • Зарма
  • Каадо хэл
  • Тураег хэл
  • Тасавак хэл
  • Тубу хэл
Угсаатны бүлгүүд
(2021)[2]
  • 53.1% Хауса
  • 21.2% Жерма & Сонхай
  • 11.0% Туарег
  • 6.5% Фула
  • 5.9% Канури
  • 0.8% Гурма
  • 0.4% Тубу
  • 0.4% Арабчууд
  • 0.9% Бусад
Шашин
(2012)[3]
  • 99.3% Ислам
  • 0.3% Христ
  • 0.2% Анимизм
  • 0.1% Шашингүй
Ард түмний нэршилНижерчүүд[4]
Төр засагНэгдмэл бүгд найрамдах улс (цэргийн хунт)
 ЭОХҮЗ-ийн дарга
Абдурахман Тчиани[5]
 ЭОХҮЗ-ийн дэд дарга
Салифу Моди[6]
 Ерөнхий Сайд
Али Ламин Зейн
Хууль тогтоох байгууллагаЭх Орноо Хамгаалах Үндэсний Зөвлөл
Тусгаар тогтнол 
 Бүгд Найрамдах Улс
12 сарын 18, 1958
 Тунхагласан
8 сарын 3, 1960
 2023 оны төрийн эргэлт
7 сарын 26, 2023
Газар нутаг
 Нийт
1,267,000 км2 (21)
 Усны эзлэх талбай (%)
0.02
Хүн ам
 2023 тооцоо
25,396,840[7] (56)
 Нягтаршил
12.1/км2
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
 Нийт
$29.9 тэрбум[8] (144)
 Нэг хүнд ноогдох
$1,443[9] (188)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
 Нийт
$14.6 тэрбум[8] (145)
 Нэг хүнд ноогдох
$561[8] (185)
ОТББИ (2014)  34.0[10]
дундаж
ХХИ (2021) 0.400[11]
бага · 189th
Мөнгөний нэгжБаруун Африкийн франк (XOF)
Цагийн бүсUTC+1 (БАЦ)
Жолооны талбаруун[12]
Утасны томьёо+227
Домэйн нэр.ne
Close

Нижер нь дэлхийн хамгийн ядуу, хөгжил дорой орнуудын нэг бөгөөд нутаг дэвсгэрийн 80% гаруй нь Сахарын цөлөөр бүрхэгдэж, үлдсэн нутагт нь ч тогтмол ган гачиг, цөлжилтийн аюул нүүрлээд буй. Эдийн засаг нь арай үржил шимтэй өмнөд нутгаар эрхлэх газар тариалан болон ураны хүдэр зэрэг түүхий эдийн экспортод тулгуурлана. Тус улсын хөгжлийг далайд гарцгүй байршил, хүн амын боловсролын түвшин, дэд бүтэц, эрүүлийг хамгаалах, байгаль орчны хөнөөл саатуулсаар байна.

Тусгаар тогтносноосоо хойш 5 үндсэн хууль, 3 цэргийнхний засаглалын нүүрийг үзсэний эцэст 1999 онд олон намын систем бүхий ардчилсан сонгуулиар сонгогдсон засгийн газар төрийн эрхийг барьж байна. Ард иргэдийн дийлэнх нь Исламын шашныг шүтдэг. Нижерийн хүн амын ихэнх нь хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд дээд боловсрол олж авах нөхцөл хомс байдаг билээ.

Remove ads

Эшлэл

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads