From Wikipedia, the free encyclopedia
Сахарын цөл (Арабаар الصحراء الكبرى, дуудлага нь aṣ-ṣaḥrā´ al-koubra, утга нь "Их цөл") нь газар нутгийн хэмжээгээр Антарктидын дараа орох 2 дахь том цөл юм[1]. Уг цөл нь Хойд Африкийг эзлэн орших ба нийт талбай нь 9,000,000 ам дөрвөлжин км.
Сахарын цөл нь Алжир, Чад, Египет, Ливи, Мали, Марокко, Нигер, Сенегал, Судан, Тунис зэрэг орныг дамнан байрлана.
Сахарын цөл нь янз бүрийн гадаргуугийн хэлбэрийг агуулна. Үүнд Нил мөрөн, Сенегал мөрөн, Эйр уул, Ахагар уул, Сахар Атлас уул, Тибести уул, жижиг цөлүүд болох Ливийн цөл, Тенер цөл, Египтийн элсэн тэнгис, Катарын тал, Чад нуур зэргийг дурьдаж болно.
Жилд унах хур тунадсын хэмжээ:[2]
Сахарын цөлийн 15%-г л элс эзэлдэг ба үлдсэн 85%-г ургамал, чулуу, хайрга, хог хаягдал эзэлдэг.
Сахарын цөлөөс Алжир, Ливи улсууд газрын тос, байгалийн хий, Морокко улс фосфат олборлож байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.