Африкийн баруун хэсэгт оршдог Буркина Фасо улсыг 1984 оны VIII сар хүртэл Дээд Вольта гэж нэрлэдэг байв. Тус улс Мали, Нигер, Бенин, Того, Гана, Кот-д'Ивуар улстай хиллэдэг. "Буркина" гэдэг үг нь моро үндэстний хэлэнд "шударга хүн" гэсэн утгатай бөгөөд "фасо" гэдэг нь диула үндэстний хэлэнд "улс орон" гэсэн үг ажээ.
Burkina Faso 𞤄𞤵𞤪𞤳𞤭𞤲𞤢 𞤊𞤢𞤧𞤮 (Фула) Burkĩna Faso (Мооре) ߓߎߙߞߌߣߊ ߝߊߛߏ (Дьюла) | |
---|---|
Төрийн дуулал: "Une Seule Nuit" / "Ditanyè" (Франц) ("Ганцхан Шөнө" / "Ялалтын Дуулал") | |
Нийслэл ба томоохон хот | Уагадугу 12°22′N 1°32′W |
Албан ёсны хэл | Франц хэл |
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл |
|
Угсаатны бүлгүүд (2010 тоо.)[1] |
|
Шашин (2019 тооллого)[2] | |
Ард түмний нэршил | Буркина Фасочууд |
Төр засаг | Нэгдмэл бүгд найрамдах улс (цэргийн хунт)[3][4][5] |
• Түр ерөнхийлөгч ба ХСЭОХ-ий дарга | Ибрахим Траоре |
• Ерөнхий сайд | Аполлинер Йоахим Кьелем де Тамбела |
Хууль тогтоох байгууллага | Шилжилтийн Хууль Тогтоох Хурал |
Түүх | |
• Бүгд Найрамдах Дээд Вольта Улсын тунхагласан | 12 сарын 11, 1958 |
• Францаас тусгаар тогтносон | 8 сарын 5, 1960 |
• 1966 оны Дээд Вольтийн төрийн эргэлт | 1 сарын 3, 1966 |
• 2014 оны Буркина Фасогийн бослого | 2014 оны 10 сарын 28 - 11 сарын 3 |
• 2022 оны 1 сарын төрийн эргэлт | 1 сарын 23–24, 2022 |
• 2022 оны 9 сарын төрийн эргэлт | 9 сарын 30, 2022 |
Газар нутаг | |
• Нийт | 274,200 км2 (74) |
• Усны эзлэх талбай (%) | 0.146% |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 22,489,126[6] (60) |
• Нягтаршил | 64/км2 |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | $58.8 тэрбум (114) |
• Нэг хүнд ноогдох | $2,656[7] (171) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | $18.2 тэрбум (124) |
• Нэг хүнд ноогдох | $825 [8] (180) |
ОТББИ (2020) | 38.9[9] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.449[10] бага · 184 |
Мөнгөний нэгж | Баруун Африкийн франк[11] (XOF) |
Цагийн бүс | UTC+00:00 |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +226 |
ISO 3166 код | BF |
Домэйн нэр | .bf |
Газар нутаг нь- 274 200 км², хүн ам нь -20,8 сая (2020 оны хүн амын тооллогоор). Нийслэл- Уагадугу хот.
Тус улсын газар нутаг нь д.т.д. 500 м хүртэл өндөр ухаа толгодорхог. Өмнөд хэсэгтээ 750 м хүртэл өндөр уулстай. Экваторын муссоны уур амьсгалтай. Хар Вольт, цагаан Вольт хэмээх хоёр том голтой. Саванны ургамалтай.
Буркина Фасо дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орны нэг юм. Эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй бөгөөд хүн амын 90 хувь нь хөдөө нутагт амьдардаг.7.5 сая малтай. Аж үйлдвэр маш сул хөгжсөн. Байгалийн баялаг, түүний дотор алт, зэс, цагаан тугалга, боксит, диц, марганцын нөөц ихтэй боловч тус орны нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт бүрэн хайгуул хийгдээгүй, ашигт малтмал олборлож эхлэх шатандаа байгаа ажээ. Гадагшаа мах, махан бүтээгдэхүүн гаргадаг.
Моси, фульбе, бобо зэрэг ястантай. Албан ёсны хэл нь франц.
Дээд Вольтийг XIX зууны сүүлчээр Францын колоничлогчид булаан эзэлж, Баруун Африк дахь өөрийн колони болгожээ. 1960 оны VIII сарын 5-нд тусгаар тогтнолоо тунхагласан юм. Дараа нь хэд хэдэн удаа төрийн эргэлт гарсан ч улс орноо өөд нь татаагүй.
2022 оны 9-р сарын 30-нд Буркина Фасо-д ээлжит цэргийн эргэлт болсон. Түр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Дамиба 2022 оны 1-р сард болсон цэргийн эргэлтээр эрх мэдлээалдсан байна. Энэхүү эргэлтийн үеэр оросын талыг дэмжсэн жагсаалт болж байжээ.
Мөнгөний нэгж нь африкийн франк.
Буркина Фасо Монгол улстай 1985 оны 10-р сарын 25-нд дипломат харилцаа тогтоожээ.
Тэмдэглэл
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.