Хятад-Японы хоёрдугаар дайн
From Wikipedia, the free encyclopedia
Хятад-Японы хоёрдугаар дайн нь 1937 оны 7 дугаар сарын 7-ноос 1945 оны 9 дүгээр сарын 2 хүртэл Тайвань ба Японы эзэнт гүрний хооронд болсон дайныг хэлдэг. Хятадууд уг дайны явцад Герман, ЗХУ болон АНУ-аас эдийн засгийн болон бусад хэлбэрийн тусламж авч байсан байна. Солонгос, Ляодунгийн хойгт байрлаж байсан Японы хуурай замын багахан нэгтгэл япончууд 1932 оны хоёрдугаар сар гэхэд Манжуурыг бүхэлд нь эзлэн 1931 оны есдүгээр сараас Хятад-Японы дайн эхэлж Квантуны Арми хэмээх томоохон бүлэглэлийг бий болгож тус бүс нутаг Хятадад дайн явуулах гол бааз, түшиц газар болж байжээ. 1932 оны нэгдүгээр сарын сүүлчээр японы цэргийн адмирал Сезавагийн удирдсан тэнгисийн явган цэргийн ангиуд Шанхай хотод буудаллаж хятадын 19 дүгээр аялалын арми ухарч Гоминданы Засгийн газар буулт хийж Японы хяналт дор Манж Го улсыг 1932 оны хоёрдугаар сарын 18-нд зарлан тунхаглажээ. Генералиссимус Чан Кайши хятадын Улаан армийн эсрэг дайн зарлаж өөрийнхөө нэр хүндийг өргөх зорилгоор "хөх цамцтангууд"-ын нийгэмлэг байгуулж Гоминданы армид цэвэрлэгээ явуулснаар түүний нэр нөлөө багасаж дайтагч талд нь ашигтайгаар эргэжээ. 1936 оны намар Шэньси мужид хятадын Улаан арми "дээрэмчидтэй хийх аян"-ныг сэргээсэн ч олигтой амжилтад хүрсэнгүй. Тэгтэл япончууд 1937 оны долоодугаар сарын 7-нд Лугоуцяо гүүр дээр "шөнийн маневр" хийж Ази тивд дайныг эхлүүлжээ. Шанхайн ойролцоо цэргийн десант буулгахад нь гоминданчууд эсэргүүцсэн ч дийлджээ. Японтой дайн хийж эхлэх үед Чан Кайши тааруу сургагдсан, зохион байгуулалт-сахилга бат муутай 1 сая 900 мянган цэрэг (зөвхөн 100 000 албан хаагч бүхий бие бүрэлдэхүүнтэй Герман, Итали,Франц мэргэжилтнүүдийн сургасан явган цэргийн 10 явган дивиз л японы армитай эн тэнцүү тулаан хийх чадвартай байлаа), хуучирсан 500 нисэх онгоц, 70 танк, 1 мянга гаруй их буу, хуучирсан 10 байлдааны усан хөлөг, 15 харуулын болон мина тээгч завьтай байв. Япончуудын эсрэг тэмцэлд Зөвлөлт Оросын хилийн бүс нутагт 150 мянган хүнтэй партизаны армитай ХКН-ыг Чан Кайши дэмжиж тэднээс 45 мянган партизантай хамтран Наймдугаар аялан байлдах арми байгуулж захирагчаар нь Чжу Дэ-г томилжээ. Милитарист Япон улс Хятадын нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа явуулахад 240-300 мянга орчим хүнтэй 12 дивиз, 1300 орчим танк, 1 мянга орчим танк, хуягт тээвэрлэгч, 1,5 мянган их буу гаргаж тэнгисийн цэргийн тодорхой хүчээр дэмжүүлж генерал С.Хатаг командлагчаар нь томилжээ. Японы эзэн хааны арми эрчтэй давшиж Бээжин хот, Шар мөрний хойд хэсгийн нутгийг эзлэв. Нанжиний Засгийн газар ЗХУ-д хандаж 1937 оны наймдугаар сарын 21-нд харилцан үл довтлолцох тухай Гэрээ байгуулснаар Зөвлөлтийн тусламж ирж 1939 оны хоёрдугаар сар гэхэд Хятадад Зөвлөлтийн 3665 цэргийн мэргэжилтэн байлдааны ажиллагаанд оролцож байлаа. 1937 оны 12 дугаар сард Шанхайгаас давшсан японы цэрэг Гоминданы нийслэл Нанжин хотыг эзлэж ширүүн тулалдаанд хятадын арми бараг бүх танк, нисэх онгоцоо алдаж Чан Кайши нийслэлээ Ханькоу хотод нүүлгэн шилжүүлэв. Тэрбээр цэргийн хүчээ сэлбэж 1939 оны дунд үе гэхэд гурван саяд хүргэж Тайэрчжуаны ойролцоо болсон байлдаанд дайсанд их хохирол учруулжээ. Гэвч япончууд сөрөг дайралт хийж Ханькоу хотыг булаан авч Чан Кайши нийслэлээ Чунцин хот руу нүүлгэв.Номхон далайд болж байсан байлдааны ажиллагааны шалтгаанаар япончууд Хятад дахь байлдааны ажиллагааг намжаажээ. Гэвч 1945 оны эхээр өргөн давшилт хийсэн ч хятадын цэрэг Чандэ, Чжэнзян голуудын орчим зогсоож чаджээ.1945 оны таваас наймдугаар саруудад Гоминданы командлал сөрөг давшилтад орж Кантон хотын ойролцоо японы зуун мянга орчим хүнтэй бүлэглэлийг бүслэв. 1945 оны Наймдугаар сарын 8-нд ЗХУ Японд дайн зарлаж Квантуны армийг бут ниргэж буулган авч Хятадын фронтод байлдаж Японы бусад бүлэглэлийн анги нэгтгэлүүдийн хангамжийг тасалсаны улмаас бууж өгөхөд хүрчээ.
Хятад-Японы хоёрдугаар дайн | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайны Номхон дайн фронт (1941 оноос) | |||||||||
Японд эзлэгдсэн мужуудыг улаан өнгөөр тодруулсан байдал. | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
Хятад[lower-alpha 1] гадаад дэмжлэгтэйгээр
|
Япон | ||||||||
Удирдагчид | |||||||||
Чан Кайши Чэнь Чэн |
Эзэн Хаан Шоова Korechika Anami | ||||||||
Цэргийн хүч | |||||||||
5,600,000 Chinese ROC Air Force: 645 combat aircraft (1937-1941)[1] 3,600 Soviets (1937–40) 900 U.S. aircraft (1942–45)[2] |
4,100,000 Japanese[3] 400 army and navy aircraft (1937-1941)[1] 900,000 Chinese collaborators[4] | ||||||||
Хохирол | |||||||||
Nationalist: 1,320,000 killed, 1,797,000 wounded, 120,000 missing, and 17,000,000–22,000,000 civilians dead [5] Communist: 500,000 killed and wounded. |
Japanese estimates—including 480,000 dead in total and 1.9 million military casualties [6][lower-alpha 2] Contemporary PRC studies: 1,055,000 dead 1,172,200 injured Total: 2,227,200 [7] Nationalist Chinese (ROC) estimates—1.77 million deaths, 1.9 million wounded[3] | ||||||||
|