![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/48/Lin_Biao.jpg/640px-Lin_Biao.jpg&w=640&q=50)
Линь Бяо
From Wikipedia, the free encyclopedia
Линь Бяо (хятад. 林彪, пиньинь Lín Biāo; 1907 оны 12 дугаар сарын 5-нд Чин улсад төрж 1971 оны 9 дүгээр сарын 13-нд БНМАУ-ын Өндөрхаан хот орчим нас барсан)- Хятадын эв хамт намыг үндэслэн байгуулахын төлөө Мао Зэдун, Жоу Эньлай, Дун Биу, Чэнь Таньцю, Хэ Шухэн, Вань Изинмэй , Дэн Энь Минь нартай мөр зэрэгцэн тэмцэж явсан Хятадын Төр нийгмийн том зүтгэлтэн түүхэн бие хүн юм. Тэрбээр туулсан амьдрал тэмцлээрээ Хятадын нэгэн үеийн түүхийг бичилцсэн байна.
Линь Бяо | |
---|---|
![]() | |
Бүтэн нэр | Линь Бяо |
Төрсөн газар | 1907 Чин улс, Хүбэй муж |
Нас барсан газар | 1971 БНМАУ, Хэнтий аймаг |
Ажиллагаа/салбар | явган цэрэг, партизан |
Тулалдаанууд/дайнууд | Хятадын иргэний дайн, Хятад-Японы хоёрдугаар дайн, |
1971 оны есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө БНХАУ-ын талаас Монголын агаарын хилийг зүүн өмнө хэсгээр зөрчин нэг онгоц орж ирээд Хэнтий аймгийн нутагт Hawker Siddeley Trident онгоц /256 дугаартай/ унаж сүйрсэн юм. Дэлхий нийтийн анхаарлыг ихэд татсан энэ онгоцоор БНХАУ-ын цэрэг, улс төрийн нэртэй зүтгэлтэн, тус улсын анхны маршалуудын нэг, Мао Зэдуны ойрын хүн Линь Бяо эхнэр, хамтрагчидтайгаа нийт 9 хүн нисэж яваад ослоор бүгд нас баржээ. Түүнийг нас барсаны дараа Хятадын Коммунист намаас хөөж, эх орноосоо уравсан гэж заралсан байна.