Жоу Эньлай
From Wikipedia, the free encyclopedia
Жо́у Эньла́й (уламжлалт хятад. 周恩來, хялбар. 周恩来, пиньинь Zhōu Ēnlái) (1898 оны 3 дугаар сарын 5-нд төрж 1976 оны 1 дүгээр сарын 8-нд нас барсан) хятадын болон БНХАУ-ын улс төрийн зүтгэлтэн. БНХАУ 1949 онд байгуулагдсанаас хойш 1976 онд нас бартлаа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн тэргүүн байсан.
Нэрт дипломатч тэрээр барууны орнуудтай энх тайвнаар зэрэгцэн оршихыг дэмжиж, үүний зэрэгцээ Зөвлөлт Холбоот Улстай харилцаагаа таслахгүй байхыг хичээж байв. Түүний нарийн алсын бодлого, ажилдаа баримталдаг зарчим нь түүнд "соёлын хувьсгал" -ын үед Ерөнхий сайдын албан тушаалыг хадгалж үлдэх боломж өгсөн бөгөөд дипломат зан чанар, ажиллах өндөр чадвараараа ард түмний дунд алдар нэр авчирсан.