From Wikipedia, the free encyclopedia
Тайвань (Хятад: 臺灣) буюу Бүгд Найрамдах Хятад Улс (товчоор БНХУ; Хятад: 中華民國) — 1949 оноос хойш Дорнод Азийн Тайвань арлыг эзлэн оршиж баруун талаараа Тайванийн хоолой, хойд талаараа Дорнод Хятадын тэнгис, зүүн талаараа Филиппиний тэнгисээр хүрээлүүлж, Хятад, Японтой далайгаар хиллэдэг. Нийслэл нь Тайбэй. Тайвань арал буюу барууныханы нэрлэдэгээр Формозa арал дээр анх нутгийн уугуул хүмүүс амьдарч байв. Тайваний аралыг 1624-1668 онуудад Нидерландын колони байсан. 1683-1895 онд Кошинга хятад ноёныг нь буулган авснаар манж Чин улс мэдэлдээ очжээ. Эхний Япо-Хятадын дайны дараа 1895 онд Японы мэдэлд шилжээд 1945 онд Хятадын мэдэлд ирсэн ч иргэний дайнд коммунист хүчин ялж 1949 онд БНХАУ байгуулагдахад Чан Кайши тэргүүтэй хөрөнгөтөн, Дундад Иргэн Улсын талын 1,5 сая хүн Тайвань руу зугтан шилжин суужээ.
Бүгд Найрамдах Хятад Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠬᠢᠲᠠᠳ ᠤᠯᠤᠰ
| |
---|---|
Төрийн дуулал: 中華民國國歌 Zhōnghuá Mínguó Guógē "Бүгд Найрамдах Хятад Улсын Төрийн Дуулал" Далбааны дуулал: 中華民國國旗歌 Zhōnghuá Míngúo Gúoqígē "Бүгд Найрамдах Хятад Улсын Тугны Дуулал" | |
Нийслэл | Тайбэй[a][2] 25°04′N 121°31′E |
Томоохон хот | Шинэ Тайбэй |
Албан ёсны хэл | Баримжаа Стандарт Хятад хэл[b][5][6][7] |
Албан бичиг | Уламжлалт Хятад ханз[8] |
Үндэсний хэлнүүд[c] | |
Угсаатны бүлгүүд (2016)[12] |
|
Шашин (2020)[13] |
|
Ард түмний нэршил | Тайваньчууд Хятадууд[f] |
Төр засаг | Нэгдмэл хагас ерөнхийлөгчийн систем доорх парламентын үндсэн хуульт бүгд найрамдах улс[g][14] |
• Ерөнхийлөгч | Цай Инвэнь |
• Дэд Ерөнхийлөгч | Уильям Лай |
• Гүйцэтгэх Юанийн Дарга | Су Ченчань |
• Хууль Тогтоох Юанийн Дарга | Ю Сикун |
• Хяналтын Юанийн Дарга | Чень Чу |
• Шүүх Юанийн Ерөнхийлөгч | Сю Зонли |
• Шалгалтын Юанийн ерөнхийлөгч | Хуан Жонцун |
Хууль тогтоох байгууллага | Хууль Тогтоох Юань[h] |
Түүх | |
• Анхны Европын төр засаг байгуулагдав | 1624 оны 8 сар [15] |
• Анхны Хятадын төр засаг байгуулагдав | 6 сарын 14, 1661 |
• Чин улсын харьяанд оров | 9 сарын 5, 1683 |
• Японы эзэнт гүрэнд шилжэв | 4 сарын 17, 1895[i] |
10 сарын 10, 1911[j] | |
• Тайвань ба Пөнхүд БНХУ-ын хяналт сэргэв | 10 сарын 25, 1945 |
• Одоогийн үндсэн хууль | 12 сарын 25, 1947 |
• Одоогийн БНХУ-ын засгийн газар байгуулагдсан | 5 сарын 20, 1948 |
• БНХУ-ын засгийн газар Тайбэй руу нүүв | 12 сарын 7, 1949 |
10 сарын 25, 1971 | |
• Хоолойн хоёр эргийн харилцааг хуулиар тодорхойлсон | 7 сарын 31, 1992 |
Газар нутаг | |
• Нийт | 36,197 км2[16] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 23,894,394[17] (56) |
• 2010 тооллого | 23,123,866[18] |
• Нягтаршил | 650/км2 (10) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $1.621 их наяд[19] (19) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $69,500[19] (14) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $828.659 тэрбум[19] (21) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $35,513[19] (29) |
ОТББИ (2017) | 34.1[20] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.926[l][24] маш өндөр · 19 |
Мөнгөний нэгж | Шинэ Тайвань доллар (NT$) (TWD) |
Цагийн бүс | UTC+8 (Үндэсний Стандарт Цаг) |
Огнооны формат |
|
Жолооны тал | баруун гарын |
Утасны томьёо | +886 |
Домэйн нэр |
Энэ үеэс өнөө хүртэлх үеийг Бүгд Найрамдах Хятад Улс (БНХУ) гэж хэлнэ. НҮБ-д Дундад Иргэн Улсын өвийг залган Хятадыг төлөөлж байгаад НҮБ-ийн 1971 оны 2758 дугаар тогтоолоор суудлаа БНХАУ-д шилжүүлсэн. БНХАУ нь Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үзсээр байгаа.
БНХАУ нь коммунист дэглэмтэй, хөгжиж буй орон бол Тайвань ардчилсан дэглэмтэй, зах зээлийн эдийн засагтай, 20-р зуунд эрчимтэй аж үйлдвэржиж «Азийн бар улс» хэмээн тодотгогджээ. ДХБ, АПЕК зэрэг олон улсын байгууллагын гишүүн.
Бүгд Найрамдах Хятад Улс НҮБ-д гишүүнээр элсэхийг олон жилийн турш идэвхтэй эрэлхийлсээр ирсэн төдийгүй бусад олон улсын байгууллагад элсэж байна. 1993 оноос хойш Тайбэй жил бүр НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ дипломат холбоотон орнууд болох хэд хэдэн улс орны дэмжлэгтэйгээр илгээдэг. Гэвч эдгээр хүчин чармайлт амжилтанд хүрэхгүй байгаа. Олон улс орон БНХАУ-ын талд (Монгол, Малави, Коста Рика, Гренада, Либери, Вануату, Чад, Доминика, Сенегал зэрэг олон орон) тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгааг харгалзан НҮБ-аар хүлээн зөвшөөрөх магадлал аажмаар буурч байна. Гэсэн хэдий ч Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань) нь бодит байдал дээр буюу де-факто бүрэн эрхт улс хэвээрээ байна.
Номхон Далайн баруун хэсэгт оршин, Хятад ба Барууныг холбодог гарц болсон Тайвань нь Номхон далайн өрнө захад байгаа үндсэн Тайвань арал болон орчин тойрны Пэнху, Мацу, Лань, Лудао гэх мэт олон жижиг арлын дээрх 36,193 км2 газрыг эзлэн оршдог. Эргэн тойрондоо Дорнод Хятадын тэнгис, Филиппиний тэнгис, Лусоны хоолой, Өмнөд Хятадын тэнгис, Тайванийн хоолойгоор хүрээлэгдэнэ. Тайваний хоолойг 180 км гэтлэхэд Хятадын эрэгт хүрч болно. Арлын төв, дорно тал уулархаг бол өрнөд Чянань гэх мэт нам доор газар байна. Юйшань («хаш уул», д.т.д 3952 м) мэтийн 3500 м давсан өндөр уулстай. Хоёр техтоник хавтны зааг дээр байгаа тул газар хөдлөх нь элбэг тохионо.
Тайвань орны хүн амын тоо 20-р зуунд 3 саяаас 22 сая болтлоо өссөн байна. 2012 онд 23,261,747 хүн (бүрэн эрхт улс байсан бол 51-р олон) амьдарч байгаагаас 99.6% Тайвань арлын оршин суугчид юмсанжээ. Тайвань нэг хавтгай дөрвөлжин километр газарт 644.5 хүн ноогдох шигүү (бүрэн эрхт улс байсан бол 9-р шигүү суурьшилт), хотжсон нутаг болсон. Шинэ Тайбэй (3,903,745), Гаошюн (2,772,461), Тайжун (2,655,456), Тайбэй (2,635,766), Тайнань (1,874,724) гэх мэт арлын өрнө эргийн нам доор газрын томоохон хот суурин, тэдгээрийн хүй дүүрэгт анхнаасаа хүн ардууд бөөгнөрөн сууж байна.
Хүн амын 97.75% нь Хятад үндэстэн, 2.25% (522,942 хүн) нь уугуул ард түмэн гэдэг. Цаашилбал, Хятад дотроо бүх хүн амын 86%-ийг эзлэх «урьд ирсэн» (бэньшэньнэнь, 70% нь эх газрын Фужяний гаралтай Хокло ястан, 15% нь Гуандун хавиас ирсэн Хакка ястан), 12%-ийг эзлэх 1945 оноос хойш буюу «хойно ирсэн» (вайшэньнэнь) гэж ялгана. Уугуул ард түмнийг дотор нь нэр бүхий 14 яс овог аймагт ялган салгаж бүртгэдэг. Өв соёл, зан заншил, эрх ашгийг нь хамгаалах "Уугуул Иргэдийн Хэргийг Хамгаалах Зөвлөл" гэж байгууллага бий. Яс үндсээ дагаад Хятад хэл Тайваньд албан ёсоор батлагдаж, Буддын шашин, Бумбын шашин ард түмний зонхилох итгэл бишрэл болно. Хятад хэлээ хялбар бус, харин уламжлалт ханзаар бичиж тэмдэглэдэг. Шашны эрх чөлөөтэй тус оронд олон янзын шашны сүм хийдийн тоо 16 мянгаас олон юмсанжээ.
|
Тайванийн Үндэсний ордон музей (англи. National Place of Museum)-д Монгол хаадын хөргүүд бөгөөд нэг дор нь үзүүлэх боломжийг тодорхой хугацаагаар нийтэд дэлгэн үзүүлэхээс гадна Монголын Юань гүрний үед холбогдох түүх, соёлтой холбоо бүхий үзмэрүүд цөөнгүй байдаг. Тайвань дахь Монголын онцлох өв соёлын нэг нь Юань гүрний Алтан ургийн гүнж Сэнгэ-Рагигийн хувийн цуглуулгын эд зүйлс байдаг. Үүн дотор хаад хатдын эш хөрөг, бичгийн өв, оёмол хатгамлын зүйлс болон түүхэн үйл явдлыг харуулсан уран зургийн хосгүй бүтээлүүд орно.[27]
Oлон мянган жилийн тэртээгээс Тайванийн арал дээр хүн амьдарч байсныг археологийн олдворуудаар судлаачид нэгэнт нотлосон билээ.
Нутгийн уугуул иргэд голцуу амьдардаг цөөн хүн амтай Тайвань буюу барууны орнуудын нэрлэдгээр Формоза арлын өмнөд хэсгийг 1624 онд Голландын колоничлогчид эзэлсэн байна. Үүний дараа 1626 онд Испанийн эзэнт гүрний колоничлогчид арлын хойд хэсгийг эзэлж хот суурин газруудыг байгуулж эхэлжээ. Формоза арал дээрх колоничлогчид 16 жилийн турш хоорондоо байлдаж 1642 онд Голландчуудын ялалтаар өндөрлөсөн байна.
Тухайн үеийн Хятадыг эрхшээж байсан Мин улс 1644 онд нуран унасан юм. Ингээд Мин гүрний язгууртан, сэхээтнүүд 1662 оноос эхлэн Тайваньд олноор дүрвэн ирэх болж Голландын колоничлогчдыг арлаас хөөн явуулснаар Тунгийн хаант улсыг байгуулж нийслэлээр өнөөгийн Тайванийн Тайнан хот болгожээ. Харамсалтай нь энэ улс удаан оршин тогтнож чадалгүй 1683 онд Манж Чин улсад эзлэгдсэн юм. Манжууд 1887 онд Тайванийг Фужянь мужтай нэгтгэж нийслэлийг нь өнөөгийн Тайпей хот болгожээ. Үүнийг өнөөгийн өндөр хөгжсөн Азийн бар улсын эхлэл гэж тайлбарлах нь олонтой.
1894-1895 онд үргэлжилсэн Хятад Японы хооронд болсон эхний дайнд Манж Чин улс ялагдаж Шимоносэкийн гэрээгээр Тайвань болон хэд хэдэн арлыг Японы эзэнт гүрэнд өгчээ. Япончууд тэднийг их сургуульд суралцаж, төрийн өндөр алба хашихыг хориглосон бөгөөд энэ хугацаанд Тайваньчууд хэд хэдэн удаа бослого гаргаж байсан ч амжилт олоогүй байна. Тухайлбал 1895, 1907, 1915, 1930 онуудад болсон зэвсэгт бослогууд бүгд амжилтгүй болж тухайн үеийн хүн амынх нь 0,5 хувь буюу 14,000 орчим хүн алагдсан гэж үздэг. Гэсэн хэдий ч Японы дарангуйллын үед өнөөгийн Тайванийн дэд бүтэц, цахилгаан сүлжээ, төмөр зам, метро, цэвэрлэх байгууламж хийгээд боловсролын системийн суурь бий болсон байна. Мөн өмнө нь зөвхөн цагаан будаагаар хязгаарлагддаг байсан газар тариалангийн нэр төрөл өргөжиж дэлхийн элсэн чихрийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Тайвань арал нь Японы эзэн хааны армийн өмнө зүгт явуулах цэргийн ажиллагааны хамгийн чухал, стратегийн түшиц газар болж байв. Уг дайнд хэдэн арван мянган Тайваниуд Японы армийн өмнөөс тулалдаж, амь үрэгдсэн байдаг. Харин түүхэнд тод хараар тэмдэглэгдэн үлдсэн, одоо хэрнэ хөндүүртэй байдаг сэдэв нь ойролцоогоор 2000 орчим тайвань эмэгтэйг Японы армийн цэргүүдийг зугаацуулахын тулд бэлгийн боолчлол, мөлжлөгт ашиглаж байжээ. Япончууд 1945 онд уг дайнд ялагдсаныхаа дараа 50 жилийн турш ноёрхсон тус арлыг 1945 оны 10 сарын 25-нд Хятадад буцаан өгсөн байна. Үүний дараа 300,000 орчим Тайвань иргэдийг өмнө нь Японы талд ажиллаж байсан гэх хэргээр хэлмэгдүүлж, цөллөгт явуулсан байна. Энэхүү Японы эзлэн түрэмгийлэлд Их газрын Хятадууд цус нэгтнүүддээ ямар ч дэмжлэг үзүүлэлгүй дотоод тэмцэлдээ бүх хүчээ тарамдуулж байхад бүх зовлон зүдгүүрийг туулж, дарангуйллын эсрэг Тайваньчууд өөрсдөө бие даан тэмцэж, эрх чөлөөгөө олох гэсэн оролдлогууд хийж байсан. Тиймээс Тайванийн уугуул иргэд тус арал нь Дундад Иргэн Улсын нэг хэсэг байх ямар ч үндэслэлгүй гэж үздэг.
1949 оны арванхоёрдугаар сард Гоминданы удирдлага засгийн газраа Тайвань (Формоза) арал руу нүүлгэхээр шийдвэрлэснээр зэвсэгт хүчний ихээхэн хэсэг, Гоминданы албан хаагчид, улс төрийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, соёлын ажилтнууд тийшээ явж нийт 2 сая хүн Тайвань руу нүүжээ. Тэдний тэн хагас нь Чан Кайшигийн цэргүүд байсан. Тэд явахдаа соёлын үнэт зүйл, их хэмжээний үнэт хөрөнгө, нам төрийн архиваа авч гарч чадсан байна. Үнэт эдлэлүүд нь одоо Тайбэйгийн үндэсний музейд хадгалагдаж байна. 1980-аад оны дунд үеэс Тайванд ардчилал болон Гоминданыг шинэчлэх алхам хүчтэй эхэлсэн юм. Тайванийн ардчиллын манлайлагчдын дийлэнх нь АНУ болон Барууны орнуудад боловсрол эзэмшсэн арлын уугуул иргэд байжээ. Ингээд 1988 онд анхны сөрөг хүчин болох Ардчилсан дэвшилт нам байгуулагдаж, 1996 онд анхны ардчилсан сонгуулийг явуулжээ. Мөн энэ онд анхны ардчилсан Үндсэн хуулийг баталснаар өнөөдрийг хүрчээ.
Хэдий 1950 онд Хятадын иргэний дайн дууссан ч энэ бүх цаг хугацаанд БНХАУ болон Тайванийн хооронд цусгүй, оюун санаа, улс төрийн дайн үргэлжилсээр байна.[28]
Эдүгээ Тайванийн Засгийн Газар өөрийгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар хэмээн нэрийддэг байна. 1912 онд Хятадын үндэсний хувьсгалын удирдагч Сун Ят Сен Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулсан бөгөөд 1949 онд тус Бүгд Найрамдах Улсын Засгийн Газар Тайвань арал руу хөөгдөж, Мао Зэдун тэргүүтэй коммунистууд их газрын Хятадын төрийн эрхийг авч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулснаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газрын эрх мэдэл нь зөвхөн Тайвань арлаар хязгаарлагдах болж, Дэлхий дахинаа Хятад улсыг төлөөлөх эрх мэдлээ аажмаар алдсан юм.
Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайвань 1971 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага дахь суудлаа алдаж, түүний орыг эдүгээгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улс эзэлжээ. Улмаар 1979 онд Америкийн Нэгдсэн Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Дипломат харилцаа тогтоосноор Гоминданы намаар удирдуулсан Бүгд Найрамдах Хятад Улс олон улсын тавцанд Хятадыг төлөөлөх боломжоо алдсан бөгөөд 1980-аад оны дунд үеэс Гоминданы Засгийн Газар бодит байдалтай эвлэрч, арлынхаа хил хязгаарт зохицсон прагматик төрийн бодлого баримтлахыг эрмэлзэх болсон юм. Тайвань нь Үндсэн Хуулийнхаа дагуу нилээд өвөрмөц төрийн бүтэцтэй. Ерөнхийдөө ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд Ерөнхийлөгч, Таван юань, Бүх Ард Түмний Үндэсний Их Хурал гэсэн гурван шатны институцаар дамжуулан төрийн удирдлагаа хэрэгжүүлдэг. Ерөнхийлөгч Үндэсний Их Хурлын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг, англиар "Five Branches of National Government" хэмээн нэрлэдэг. Гүйцэтгэх Юань (Executive yuan - засгийн газар), Хууль Зүйн Юань (Legislative Yuan -Heel, Хууль Тогтоох дээд байгууллага), Шүүхийн Юань (Examination Yuan), Хяналтын Юань (Control Yuan) хэмээх таван байгууллага нэгдэж Үндэсний Засгийн Газраа бүрдүүлдэг[29].
1996 оноос өмнө Тайваний ерөнхийлөгч нь Үндэсний Их Хурлаас сонгогддог байсан бол мөн оны гуравдугаар сараас эхлэн бүх ард түмний сонгуулиар сонгогддог болжээ. Сонгууль 4 жилд нэг удаа явагддаг. Тайваний өнөөгийн ерөнхийлөгчөөр Ардчилсан дэвшилт намаас сонгогдсон Цай Инвэнь ажиллаж байна. Тайвань 2016 онд анхны эмэгтэй ерөнхийлөгчөө сонгосон бөгөөд тэрээр гадаад бодлогодоо хоёр эргийн харилцаа Хятад-Тайванийн харилцааны өнөөгийн хүрсэн тогтвортой байдлыг цаашид үргэлжлүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ Өмнөд Хятадын тэнгисийн маргаанд шууд оролцохгүй байхаа илэрхийлээд байна.
Бүгд Найрамдах Хятад Улсын нутаг орон таван зэрэгт шатлан хуваагдана. Оройн түвшинд нутгийн ихэнх нь олон хошуу бүхий Тайвань аймагт, үлдсэн хэсэг нь жижиг арлуудын Фужянь аймаг болон хотжиж нягтарсан Тайбэй, Шинэ Тайбэй, Гаошюн, Тайжун, Таоюань, Тайнань гэх таван хотод хуваагдан захирагдана.
Зэрэг | Засаг захиргааны нэгж | Нутаг | ||||
---|---|---|---|---|---|---|
I | улсын хот (直轄市 zhíxiáshì) (6) |
муж (省 shěng) (Де-юре 2) |
22 | |||
II | аймгийн хот (3) (市 shì) |
шянь (13) (縣 xiàn) | ||||
III | дүүрэг (170) (區 qū) |
хошууны хот (13) (縣轄市 xiànxiáshì) |
балгас (39) (鎮 zhèn) |
сум (146) (鄉 xiāng) |
368 | |
IV | гацаа (里 lǐ) |
тосгон (村 cūn) |
7,835 | |||
V | хороо (鄰 lín) | 147,877 |
Түүхэн ба улс төрийн шалтгааны улмаас Тайванийн олон улсын тавцан дахь байр суурь төдий л тогтвортой бус. БНХАУ хүчирхэгжиж, гадаад байр суурь нь бэхжихийн хэрээр дэлхийн улс орнууд БНХАУ-ын "нэг Хятадын бодлого"-ын шахалтанд орж Тайваньтай дипломат харилцаагаа тасалсан буюу шинээр харилцаа тогтоохоос зайлсхийх болсон юм. 1971 онд Тайвань нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний байр сууриа алдсан явдал нь гадаад харилцаа, гадаад нэр хүндэд нь хүнд цохилт өгсөн юм.
Тиймээс эдүгээ Тайванийн Засгийн газрын зүгээс Олон улсын тавцанд явуулж буй бодлого хийгээд Хятадын нэгдэл, тусгаар тогтнолын талаархи бодлогыг нь НҮБ хийгээд гадаад улс орнууд тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл Тайвань улс төрийн хувьд олон улсын тавцанд ихээхэн хавчигдмал байдалтай байдаг юм. Гэсэн ч Тайвань эдүгээ Африк, Латин Америкийн 20 гаруй оронтой дипломат харилцаатай, дэлхийн 140 гаруй улс орнуудтай худалдаа, эдийн засаг, соёл шинжлэх ухаан зэрэг салбарт бие даасан харилцаагаа хөгжүүлж буйн дотор дэлхийн тэргүүлэх 20-иод улс орон багтдаг. Тэдгээр улсуудаас 64-т нь төлөөлөгчийн газар, нэгд нь консулын газартай ажээ. Тайбэй хотод гадаадын 44 орны 48 төлөөлөгчийн газар нийгэмлэг, виз эрхэлдэг байгууллага ажилладаг байна. Тайвань нь өөрөө олон улсын 893 төрийн бус байгууллагын идэвхитэй гишүүн юм.
Дипломат харилцаатай орнууд: (2022 оны байдлаар)
1. | Белиз | 1989 |
2. | Ватикан | 1942 |
3. | Гаити | 1956 |
4. | Гватемал | 1933 |
5. | Гондурас | 1942 |
6. | Маршалын Аралууд | 1998 |
7. | Науру | 1980 |
8. | Палау | 1999 |
9. | Парагвай | 1957 |
10. | Сент-Винсент ба Гренадин | 1981 |
11. | Сент-Китс ба Невис | 1983 |
12. | Сент-Люси | 1984 |
13. | Тувалу | 1979 |
14. | Эсватини | 1968 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.