![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1b/YuanEmperorAlbumKhubilaiPortrait.jpg/640px-YuanEmperorAlbumKhubilaiPortrait.jpg&w=640&q=50)
Хубилай хаан
From Wikipedia, the free encyclopedia
Хубилай Сэцэн хаан (ᠬᠤᠪᠢᠯᠠᠢ
ᠰᠡᠴᠡᠨ
ᠬᠠᠭᠠᠨ, * 1215 оны 9-р сарын 23; † 1294 оны 2-р сарын 18-нд Ханбалигт) нь 1260-1294 онд Монголын Эзэнт Гүрний 6 дахь хаан байсан бөгөөд дорнод Ази дахь Юань гүрнийг үндэслэн байгуулгч юм. Хубилай хаан нь Чингис хааны отгон хүү Тулуй, Хэрэйдийн Сорхагтани Бэхи нарын хүү байжээ. Хамгийн том ах Мөнх хааныг нас барсны дараа 1260 онд Их Монгол Улсын хаан ширээг эзлэхийн төлөө өөрийн дүү Аригбөхтэй тэмцэлдсэн. 1264 онд Аригбөхийг ялсан бөгөөд түүний энэхүү ялалт нь эзэнт гүрний нэгдлийг үгүй болгосон гэж болно. Гэсэн хэдий ч Хубилай хаан Юань улсыг бий болгож, Алтан ордны улс, Ил Хаант Улс, Цагадайн улсыг захиргаандаа оруулсан юм. Түүний энэ ноёрхолд Номхон далайгаас Дунай мөрөн хүртэл, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэлх дэлхийн хуурай газрын тавны нэг хувь багтаж байв. 1271 онд Хубилай хаан Юань улсыг байгуулсан бөгөөд тухайн үед түүний захиргаанд Монгол, Төвөд, Шинжаан, Юньнань, умард Хятадын ихэнх хэсэг болон зарим нэгэн эзлэгдсэн газар нутаг оршиж байв. 1279 онд өмнөд Сүн улсыг амжилттай устгасанаар Хубилай бүх Хятад хүмүүсыг эзлэн суусан анхны Хятад биш угсааны анхны хаан болов. Тэрээр 1260 оноос хойш шинэ байлдан дагууллыг бий болгосон Монгол хаан байлаа. Монголын эзэнт гүрнээр аялсан Марко Поло Юань гүрэнд зочилсон бөгөөд түүний аяллын улмаас Хубилай хааныг Европт мэддэг болсон юм.
Хубилай хаан ᠬᠤᠪᠢᠯᠠᠢ ᠬᠠᠭᠠᠨ | |
---|---|
Их Монгол Улс, Их Юань гүрний хаан | |
![]() | |
Хаанчлал | 1260 оны 5 сарын 5 – 1271 оны 12 сарын 17 (Их Монгол Улс) 1271 оны 12 сарын 18 - 1294 оны 2 сарын 18 (Юань улс) |
Хаан суусан | 1260 |
Төрсөн огноо | 1215 оны 9 сарын 23 |
Өнгөрсөн огноо | 1294 оны 2 сарын 18 (78 насандаа) |
Өнгөрсөн газар | Дайду (Ханбалиг) |
Өмнөх | Мөнх хаан Аригбуха хаан |
Удаах | Төмөр өлзийт хаан |
Их хатан | Чаби хатан Намбуй хатан |
Хүүхэд | Дорж, Мангал, Чингим, Номгон |
Эцэг | Тулуй |
Эх | Сорхагтани Бэхи |
Улс | Их Монгол Улс, Юань улс |
Ургийн овог | Боржигин |
Төрсөн нэр | Монгол: Хубилай (ᠬᠤᠪᠢᠯᠠᠢ) |
Сүмийн цол | Монгол: Сэцэн хаан (ᠰᠡᠴᠡᠨ ᠬᠠᠭᠠ) Хятад: 元世祖 (Юань Шизү) |
Оны цол | Жунтун, Жыюань |