Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Бээжин (ᠪᠡᠭᠡᠵᠢᠩ; хятадаар 北京 - Běijīng, «умард/хойд нийслэл») — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл; улсынхаа улс төр, соёл, боловсролын төв;[5] ямар нэгэн нэгжид (муж г.м) харьяалагддахгүй шууд Улсын хэмжээний дөрвөн хотын нэг.
Бээжин
北京 | |
---|---|
Бээжин хотын захиргаа | |
Улс | Хятад |
Байгуулагдсан | МЭӨ 1045 он |
Үүсгэн байгуулагч | Жоу улс (Баруун Жоу) |
Захиргааны байр | Тунжоу дүүрэг |
Хуваалт - Хошууны түвшин - Суурингийн түвшин | 16 дүүрэг 343 суурин ба хороолол |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын захиргаа |
• Биет | Бээжин Хотын Ардын төлөөлөгчдийн хурал |
• ХКН-ын НБД | Инь Ли |
• Хурлын дарга | Ли Шюлин |
• Хотын дарга | Инь Юн |
• ХАУТЗЗ-ийн дарга | Вэй Шяодун |
• Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Төлөөлөл | 53 гишүүн |
Газар нутаг | |
• Хотын захиргаа | 16,410.5 км2 (6,336.1 бээр2) |
• Газар | 16,410.5 км2 (6,336.1 бээр2) |
• Хотын нутаг | 16,410.5 км2 (6,336.1 бээр2) |
• Бөөгнөрөл | 12,796.5 км2 (4,940.8 бээр2) |
Өндөр | 43.5 м (142.7 фут) |
Хамгийн өндөр цэг (Лин уул) | 2,303 м (7,556 фут) |
Хүн ам (2020 тооллого)[2] | |
• Хотын захиргаа | 21,893,095 |
• Нягтрал | 1,300/км2 (3,500/бээр2) |
• Хотын нутаг | 21,893,095 |
• Нягтрал | 1,300/км2 (3,500/бээр2) |
• Бөөгнөрөл | 22,366,547 |
• Нягтрал | 1,700/км2 (4,500/бээр2) |
• Хятад дахь байр | Хүн ам: 27-р байр; Нягтаршил: 4-р байр |
Томоохон угсаатны бүлгүүд | |
• Хятадууд | 95% |
• Манжууд | 2% |
• Хотон | 2% |
• Монгол | 0.3% |
• Бусад | 0.7% |
Цагийн бүс | UTC+08:00 (ХСЦ) |
Шуудангийн код | 100000–102629 |
Бүсийн дугаар | 10 |
ISO 3166 код | CN-BJ |
ДНБ[3] | 2022 |
– Нийт | ¥4.161 их наяд (13-р) $618.648 тэрбум (нэрлэсэн) $1.016 их наяд (ХАЧТ) |
– Нэг хүнд ноогдох | ¥190,059 (2-р байр) $28,258 (нэрлэсэн) $46,401 (PPP) |
– Өсөлт | ▲ 0.7% |
Улсын дугаарын угтвар | 京A, C, E, F, H, J, K, L, M, N, P, Q, Y 京B (такси) 京G (хотын нутгийн гадна) 京O, D (цагдаа, эрх баригчид) |
Товчлол |
|
ХХИ (2021) | 0.907[4] (1-р) – маш өндөр |
Вэб сайт | www Англи хувилбар |
Бэлгэ тэмдэг | |
Цэцэг | Хятадын сарнай (Rosa chinensis) Шиваантиг (Chrysanthemum morifolium) |
Мод | Платикладус (Platycladus orientalis) Японы Софора (Styphnolobium japonicum) |
Бээжин | |||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хятад хэл | 北京 | ||||||||||||||||||||||||||||||||||||
Пиньинь | Běijīng | ||||||||||||||||||||||||||||||||||||
Шуудан | Peking[note 1] Peiping (1368–1403; 1928–1937; 1945–1949) | ||||||||||||||||||||||||||||||||||||
Шууд утга | "Умард Нийслэл" | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сүүлийн жилүүдэд Бээжин хотын хүн амын тоо огцом өсч байгаа. 1953 онд 2.8 сая, 1982 онд 9.2 сая, 2000 онд 13.6 сая хүн амтай байсан бол 2010 онд 19.6 сая, 2020 оны БНХАУ-ын 7 дахь үндэсний тооллогоор 21.893 сая оршин суугчтай болоод байгаа ажээ. Энэ нь улсдаа Шанхайн дараа, дэлхийд эхний 10-т багтах үзүүлэлт юм.
2008 онд Бээжинд Зуны Олимпын тоглолт, Параолимпын тоглолт, 2015 онд Хөнгөн атлетикийн Дэлхийн аврага, 2022 онд Өвлийн Олимпын, Параолимпын тоглолтууд болсон байна.
Орчин цагт ямар ч хэлээр энэ хотын нэрийг доорх хоёр янзаар тэмдэглэдэг.
Дээрх орчин цагийн нэрийг олохоосоо өмнө олон нэртэй байсан. Улсын нийслэл болсон X зуунаас эхлэн тоочъё. 938 оноос Кидан Улсын 南京 Нань-жин «өмнөд нийслэл», 1122 оноос цөөхөн жил Сүн улсын 燕山 Янь-шан, 1153 оноос Алтан улсын 中都 Жүндү «дунд нийслэл», 1271 оноос Юань улсын 大都 Да-ду «их балгас/нийслэл» (монголчуудын хувьд Дайду[6]). Энэ үед алдарт аялагч Марко Поло хотын нэрийг Cambuluc (магадгүй «хан балгас») гэж тэмдэглэсэн байдаг. Дээрх нэрс цөм хятад ханзынх тул шууд үнэмшихэд бас л бэрх юм. 1368 оноос 北平 Бэй-пин «умардын амар түвшин», 1403 оноос одоогийнхоо нэрийг Мин улс, Чин улсын үеийг дамжин, 1928 оноос ДИУ-ын үед дахин Бэйпин нэртэй болсон бол эцэстээ 1949 оноос БНХАУ байгуулагдахад одоогийнхоо Бээжин нэрийг эргэн авсан байна.
Бээжин | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Бээжин
Эх сурвалж: wetterkontor.de |
Бээжин мэдээж Хятадын төмөр замын сүлжээний зангилгаа юм. Бээжингээс Шанхай, Гуанжоу, Хонконг, Харбин, Өвөр Монголын Бугат, Циньхуандао, Чэндэ, Юаньпин хүрэх 8 үндсэн чиглэл байдаг. Мөн саяхнаас хурдны төмөр замтай болсон. 2011 онд Бээжин-Шанхай, 2008 онд Бээжин-Тяньжин чиглэл нээгджээ.
Бээжин хотод төмөр замын 40 өртөө байна.[7] 2010 онд 7 сард төв өртөөнд (1959 онд баригдсан) нь өдөртөө 173, баруун өртөөнд (1996 оных) 232 галт тэрэг, хурдны замын өмнөд өртөөнд (2008 оных) 163 галт тэрэг хүлээн авсан байна. 1909 онд баригдаж, 2009 онд өргөтгөгдсөн умард өртөөнд энэ тоо харин 22 байна.
Бээжингээс төмөр замаар дотоодын томоохон ямар ч хот руу очих боломжтой. Монгол, Орос, Вьетнам, Умард Солонгос руу зорчих олон улсын зорчигч тээврийн үйлчилгээ бий. Зорчигчийн тоо чиглэлээсээ хамаараад янз бүр байдаг.
Газрын зураг | Дүүрэг/шянь | Ханз | Хүн ам (2010)[8] |
Талбай (км²) |
Нягтшил (нэгж км²-т) | |
---|---|---|---|---|---|---|
Дунчен
Шичен
1. Шижиншань
Чаоян
Хайдянь
Фентай
1
Ментоугоу
Фаншань
Тунжоу
Шуньи
Чанпин
Дашин
Пингу
Миюнь
Янчин
Хуайроу
| ||||||
Дунчен дүүрэг | 东城区 | 919,000 | 40.6 | 22,635 | ||
Шичен дүүрэг | 西城区 | 1,243,000 | 46.5 | 26,731 | ||
Чаоян дүүрэг | 朝阳区 | 3,545,000 | 470.8 | 7,530 | ||
Хайдянь дүүрэг | 海淀区 | 3,281,000 | 426.0 | 7,702 | ||
Фентай дүүрэг | 丰台区 | 2,112,000 | 304.2 | 6,943 | ||
Шижиншань дүүрэг | 石景山区 | 616,000 | 89.8 | 6,860 | ||
Тунжоу дүүрэг | 通州区 | 1,184,000 | 870.0 | 1,361 | ||
Шуньи дүүрэг | 顺义区 | 877,000 | 980.0 | 895 | ||
Чанпин дүүрэг | 昌平区 | 1,661,000 | 1,430.0 | 1,162 | ||
Дашин дүүрэг | 大兴区 | 1,365,000 | 1,012.0 | 1,349 | ||
Ментоугоу дүүрэг | 门头沟区 | 290,000 | 1,331.3 | 218 | ||
Фаншань дүүрэг | 房山区 | 945,000 | 1,866.7 | 506 | ||
Пингу дүүрэг | 平谷区 | 416,000 | 1,075.0 | 387 | ||
Хуайроу дүүрэг | 怀柔区 | 373,000 | 2,557.3 | 146 | ||
Миюнь дүүрэг | 密云区 | 468,000 | 2,335.6 | 200 | ||
Янчин дүүрэг | 延庆区 | 317,000 | 1,980.0 | 160 |
Өнгө бүрийн тайлбар
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.