From Wikipedia, the free encyclopedia
Хот (Монгол:Хота, Буриад: Хото, Халимаг: Балһсн; Самгарди: कोट्ट Котта "бэхлэлт"; Англи: City) нь хүн олноор хуран цугларч, барилга байшин цогцлоон суурьшсан томоохон хэмжээний суурин газар юм. Хүн ам ихтэй суурин газрыг ерөнхийд нь гацаа, тосгоноос ялган хот хэмээх боловч захирах, хууль зүйн тусгай эрх, түүхэн тохиолдлуудаас хамааран хот хэмээгдэж болдог.
Хот нь дэд бүтэц, ус дамжуулах тогтолцоо, газар ашиглалт, барилга байгууламж, тээвэр хөгжсөн байхыг шаарддаг.
Олон хүн амтай, орчин тойрны хотоос гаднах нутгыг хамтатгасан, засаг захиргааны адармаатай бүтэцтэй болсон хотыг Их хот гэх бөгөөд хаяагаа тэлэн өргөжиж, өөрөөсөө жижиг хотуудтай нийлсэн (хотуудын бөөгнөрөл) хотожсон нутгийн төв бол Өргөн хот хэмээнэ.
Дэлхий дахинд аж үйлдвэржилттэй уялдан сүүлийн хэдэн зуун жилд хаа сайгүй хотжиж, хүмүүс орлого өсөхийнхөө хэрээр илүү том хот, байшинд суухыг зорих болсон. 19-р зуунд аж үйлдвэрийн хотууд товойн ялгардаг байсан бол 20-р зууныг хотжилтын зуун гэхэд буруудахгүй. 1900 онд дэлхийн хүн амын 13% нь хотод амьдардаг байсан бол зууны төгсгөлд 47%, зарим орнуудад 90%-аас давсан.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.