From Wikipedia, the free encyclopedia
Орос хэл (орос. Русский язык) бол Энэтхэг-Европын хэлний язгуурын слав хэлний дорнод дэд бүлэгт багтдаг. Оросын Холбооны Улсын албан ёсны хэл бөгөөд хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад өргөн хэрэглэгдэж ирсэн. Эдүгээ орос хэлийг төрөлх хэлээ гэж үздэг 160 сая орчим хүн байна. Бичиг үсгийн хамгийн эртний дурсгал нь манай эриний 10-р зуунд хамаарагддаг байна.
Орос хэл | |
---|---|
русский язык | |
Өөрийн нэр | [ˈruskʲɪi̯ jɪˈzɨk] |
Тархалт | Орос, Орос хэлний ертөнцийн бусад бүс нутаг |
Төрөлх хэлтэн | Төрөлх: 150 сая (2020 тооллого)[1] Хоёрдогч: 110 сая (2020 тооллого)[1] |
Хэлний ангилал | Энэтхэг-Европ
|
Эрт хэлбэр | Прото Энэтхэг-Европ
|
Бичгийн систем | Кирилл (Орос цагаан толгой) Орос брайл үсэг |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | НҮБ-ын гишүүн 5 улс Үндэстэн хоорондын хэл ч албан ёсны статусгүй, эсвэл нутгийн түвшинд албан ёсны статустай
Хэсэгчлэн хүлээн зөвшөөрөгдсөн улс
|
Орон нутаг | |
Тохируулагч байгууллага | Оросын Шинжлэх ухааны Академийн харьяа Орос хэлний хүрээлэн[21] |
Томьёолбор | |
ISO 639-1 | ru |
ISO 639-2 | rus |
ISO 639-3 | rus |
Глоттолог | russ1263 |
Linguasphere | 53-AAA-ea < 53-AAA-e |
Орос хэл олонхын хэл Орос хэл цөөнхийн хэл |
Орос хэл бол НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг юм. «Language Monthly» (№ 3, 1997) сэтгүүлийн мэдэгдэж буйгаар дэлхий дээр 300 сая орчим хүн орос хэл мэддэг бөгөөд тэдний 160 сая нь төрөлх хэлээ гэж үздэг бол 110 сая орчим хүн хоёр дахь хэлээ гэж үздэг байна.
Өнөөгийн байдлаар орос хэл нь Беларусь улсын төрийн хоёр хэлний нэг бөгөөд Казахстан болон Киргиз улсад албан ёсны хоёр хэлний нэг гэж тодорхойлдог байна.
Гэллапын судалгааны хүрээлэнгийн (Gallup, Inc), хуучин ЗХУ-д багтаж байсан Бүгд Найрамдах Улсуудад орос хэлний талаарх санал асуулгаар Беларусийн хүн амын -92 %, Украины -83 % , Казахстаны - 68 %, Киргизийн- 38 % орос хэлийг сонгосон байна.
А а | Б б | В в | Г г | Д д | Е е | Ё ё |
Ж ж | З з | И и | Й й | К к | Л л | М м |
Н н | О о | П п | Р р | С с | Т т | У у |
Ф ф | Х х | Ц ц | Ч ч | Ш ш | Щ щ | Ъ ъ |
Ы ы | Ь ь | Э э | Ю ю | Я я |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.