Remove ads

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ, Англи: World Health Organization, товч WHO) нь олон улсын эрүүл мэндийн асуудал, дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг дэлхийн 194 орныг эгнээндээ нэгтгэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)–ын тусгай салбар байгууллага юм. 1948 онд байгуулагдаж Швейцар улсын Женев хотноо төвтэй үйл ажиллагаагаа явуулдаг. НҮБ-ын гишүүн улс орнууд ДЭМБ-ын Дүрмийг хүлээн зөвшөөрч гишүүн болдог.

Quick Facts Дэлхийн Эрүүл Мэндийн БайгууллагаWorld Health OrganizationOrganisation mondiale de la SantéWeltgesundheitsorganisationOrganización Mundial de la SaludВсемирная организация здравоохраненияمنظمة_الصحة_العالمية&lrm 世界卫生组织 ...
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
World Health Organization
Organisation mondiale de la Santé
Weltgesundheitsorganisation
Organización Mundial de la Salud
Всемирная организация здравоохранения
منظمة_الصحة_العالمية&lrm
世界卫生组织
Thumb
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын лого
Thumb
Женев дэх ДЭМБ-ын төв байр
Байгууллагын төрөл Тусгай байгууллага
Товчлол WHO, OMS, ВОЗ
Удирдлага Тедрос Аданом Гебреисус
 Этиоп
Байгуулагдсан 1948 оны 4 сарын 7
Төв байр Женев
 Швейцар
Дээд байгууллага  Нэгдсэн Үндэстний Байгууллага
www.who.int
Close
Remove ads

ДЭМБ-ын бүтэц

  • Дэлхийн эрүүл мэндийн Ассамблей. (англ. World Health Assembly) ДЭМБ-ын удирддаг дээд байгууллага. Жил бүр 5 дугаар сард Женев хотын НҮБ-ын Ордонд хуралддаг.
  • ДЭМБ-ын Гүйцэтгэх хороо. Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн жил бүрийн чуулганы хооронд өдөр тутмын удирдах үүрэг гүйцэтгэдэг. 3 жилийн хугацаатай сонгодог 34 гишүүнтэй.
  • Нарийн бичгийн дарга нарийн газар.

ДЭМБ нь 6 бүсийн болон 150 улсад өөрийн төлөөлөгчийн газартай бөгөөд нийт 7 мянга гаруй ажилтантай.

ДЭМБ-ын Ерөнхий захиралууд

  • 2017 оноос Доктор Тедрос Адханом Гебрейесус (Этиопи)
  • 2007—2017 Доктор Маргарет Чан (БНХАУ)
  • 2006—2007 Доктор Андерс Нордстрём (Швед) (үүрэг гүйцэтгэгч)
  • 2003—2006 Доктор Ли Чон Ук (БНСУ)
  • 1998—2003 Доктор Гру Харлем Брунтланн (Норвеги)
  • 1988—1998 Доктор Хироси Накадзима (Япон)
  • 1973—1988 Доктор Хальфдан Малер (Дани)
  • 1953—1973 Доктор Марколино Гомес Кандау (Бразил)
  • 1948—1953 Доктор Брок Чисхольм (Канад)

Санхүүжилт

ДЭМБ-ын албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр 2019 онд $2,5 тэрбум ам.доллар байсан бол 2020-2021 онд ДЭМБ-ын нийт төсөв 5.8 тэрбум орчим ам.доллар болж өссөн байна. Үүний 28% нь ДЭМБ-ын гишүүн орнуудын тогтмол хандив, 72% нь ДЭМБ-ын гишүүн орнуудын сайн дурын хандив, НҮБ, Засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллага, сан, орон нутгийн засаг захиргаа, хувийн хэвшил, хүүгийн орлого зэргээс бүрддэг юм.

Монгол дахь ДЭМБ

Монгол улс 1962 онд ДЭМБ-д элссэний дараа 1970-аад оны сүүлчээр Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа албан ёсоор нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь Монгол улсад 3 үндсэн чиглэлийн 30 гаруй хөтөлбөр хэрэгжүүлэн хамтарч ажиллаж эхэлсэн. Энэхүү хугацаанд манай Эрүүл Мэндийн Яамтай хамтран эх нялхсын эрүүл мэнд, халдварт өвчин, хамт олонд тулгуурласан халамж үйлчилгээ, эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлт зэрэг олон салбарт 32 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний 30 хувь нь хүний нөөцийн хөгжилд зориулсан байна. ДЭМБ-ын үйл ажиллагаа нь цаашид Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ ялангуяа хөдөө орон нутаг, эх нялхсын эндэгдлийг бууруулах, халдварт өвчин, эмийн хэрэглээ, технологийн хөгжил, тоног төхөөрөмжийн удирдлага болоод менежмент, дархлаажуулалтын сан байгуулах, эрүүл мэндийн хүний нөөцийн чадваржуулалт, лицензчлэлтэд чиглэгдэнэ.

ДЭМБ-ын Төлөөлөгчийн газрын үүрэг бол эрүүл мэндийн системийн цогц хандлагыг баримталж, эрүүл мэндийн тогтвортой хөгжлийн талаар бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг хүлээн авагч улсаас ирүүлэх явдал юм. Үүнд зааварчилгаа өгөх, техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх орон нутгийн харилцааг бий болгох, өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг уялдуулж, хэрэгжүүлж байх зэрэг болно. ДЭМБ-ын Төлөөлөгчийн газар нь даяаршлын эринд хүн төрөлхтнийг хор хөнөөлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах дэлхийн болон бүс нутгийн эрүүл мэндийн зорилтыг сурталчлах чиглэлээр Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон бусад орон нутгийн болон олон улсын түншүүдтэй нягт хамтран ажилладаг байгууллага юм.

Remove ads

Бусад үзэх

ДЭМБ-ын баталсан чухал эмний жагсаалт

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads