From Wikipedia, the free encyclopedia
Карачи (урдү. كراچى Karācī, Англи: Karachi, синд. Ķarāçī ;ڪراچي) нь Пакистан улсын Синд мужийн төв, далайн боомт хот.
Карачи
| |
---|---|
Улс | Пакистан |
Муж | Синд |
Суурьшсан | 1729 |
Хотын захиргааны зөвлөл | 1880 |
Хотын зөвлөл | Хотын цогцолбор, Гулшан-е-Икбал хотхон |
Дүүргүүд[5] | 7
|
Засаг захиргаа | |
• Төрөл | Метрополитан Корпораци |
• Биет | Карачийн засгийн газар |
• Хотын дарга | Муртаза Вахаб[7] (ПАН) |
• Хотын даргын орлогч | Салман Мурад[7] (ПАН) |
• Комиссар | Икбал Мемон[8] |
Газар нутаг | |
• Бөөгнөрөл | 3,530 км2 (1,360 бээр2) |
Өндөр | 10 м (30 фут) |
Хүн ам | |
• Хот | 20,382,881 |
• Байр | 1-т (Пакистанд); 12-т (дэлхийд) |
• Нягтрал | 5,774/км2 (14,950/бээр2) |
Иргэдийн нэршил | Карачичууд |
Цагийн бүс | UTC+05:00 (ПСЦ) |
Шуудангийн код | 74XXX – 75XXX |
Залгах код | 021[12] |
ДНБ/ХАЧТ | $200 тэрбум (2021)[13][14] |
Вэб сайт | www |
Хүн амаараа дэлхийд дээгүүрт тооцогддог бөгөөд Пакистаны банк санхүү, аж үйлдвэр, худалдааны төв нь болно. Мөн Пакистаны үзвэр үйлчилгээ, хэвлэл, программ хангамж, анагаах ухааны хамгийн том компаниуд энд үйл ажиллагаагаа явуулдаг. Карачи нь өмнөд Ази болон Исламын орнууд дотроо дээд боловсролын төв болж өгдөг.
Карачи нь Исламабад хот баригдах хүртлээ Пакистаны нийслэл байсан бөгөөд тухайн бүсийнхээ хамгийн том, завгүй боомтуудын нэг болох Карачи боомтын байрлах газар оршино. Британийн Энэтхэг хуваагдаж, олон Урду ба Гужрати хэлээр ярьдаг Мохажирууд буюу дүрвэгчид ирснээс хойш хүн ам нь ихэд нэмэгджээ. 1947 онд Британиас тусгаар тогтносноос хойш хотын томоохон эдийн засаг нь Пакистан болон бусад орнуудын олон цагаач нарыг өөртөө татаж чадсан байна. Улс төрийн тогтворгүй байдлыг үл харгалзан байн чинээлэг амьдралыг хүссэн иргэд одоо ч гэсэнсКарачид ирсээр байгаа ажээ.
Карачи хот нь газар нутгаараа маш том бөгөөд 3,530 гаруй километр квадрат газар нутгийг эзлэдэг. Карачи нь "Гэрлийн хот" (روشنين جو شهر), мөн Пакистаныг үндэслэгч Куаид-э-Азам Мухаммад Али Жинаахын төрж, оршуулагдсан газар учраас "Куаидын хот" (شهرِ قائد) зэрэг хочтой.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.