From Wikipedia, the free encyclopedia
Аж үйлдвэр (латинаар “индустриа“ “хөл үймээн“, “ажилч байдал“) гэж эдийн засгийн нэгэн хэсгийг нэрлэх ба энэ нь үйлдвэрлэл болон материаллаг бараа бүтээгдэхүүний боловсруулалтаар эсвэл үйлдвэр дэх бараа болон тоног төхөөрөмжөөр илэрхийлэгдэх ба гар аргаар хийх үйлдвэрлэлийн хэлбэртэй харьцуулахад өндөр хэмжээнд механикжсан эсвэл автоматжуулсан байдаг. Хөгжлийн процесс болон аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэлбэрийн гүйцэтгэлийг аж үйлдвэржүүлэлт хэмээн нэрлэдэг.
Дээрх тодорхойлолтонд таардаггүй ч аж үйлдвэр хэмээн нэрлэгдэх худалдаа үйлчилгээний албанууд байх ба үүнд жишээлбэл аялал жуулчлалын аж үйлдвэрлэл, хөгжмийн аж үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээний аж үйлдвэрлэл зэрэг хамаарна. Эдгээр салбарыг аж үйлдвэрт тооцох шалтгаан нь англи хэлний industry гэх үг нь аж үйлдвэр гэсэн утгаас гадна аж ахуйн салбар болон эдийн засгийн салбар гэсэн утгуудыг илэрхийлэх учраас аж үйлдвэрт тооцогддог ажээ. Нөгөө талаас хөгжмийн аж үйлдвэрлэл нь нийтэд зориулсан их хэмжээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл (жишээлбэл CD, DVD гэх мэт) явуулан энэ төрлийн салбар өндөр хэмжээнд автоматжуулагдсан буюу механикжсан байх тул ингэж нэрлэх шалтгаан болдог.
Аж үйлдвэрийн үйлдвэрлэлт нь дэлхий даяар төрөл бүрийн үйлдвэрийн салбарт хийгдэж байна. Эдгээрийг хуваарилан ангилаx үүрэгтэй чухал байгууллагын тоонд НҮБ-ын олон улсын эдийн засгийн салбарын стандарт ангилал болон европын холбооны эдийн засгийн салбарын статистик системчлэлийн европын нийгэмлэг зэрэг байгууллага байна. Аж үйлдвэрийн чухал салбарт уул уурхайн аж үйлдвэр, хүнд аж үйлдвэр, төмөрлөгийн аж үйлдвэр (үүнд төмөр- болон гангийн аж үйлдвэр, жижиг төмрийн аж үйлдвэр, машин үйлдвэрлэл, зэвсгийн аж үйлдвэр, автомашины аж үйлдвэрлэл, агаар- болон сансрын тээврийн аж үйлдвэр, усан онгоцны аж үйлдвэр, цахилгааны аж үйлдвэр, радио, телевизийн төхөөрөмж гэх мэт), химийн аж үйлдвэр (үүнд газрын тосны аж үйлдвэр, цементийн аж үйлдвэр, шилний аж үйлдвэр, хуванцарын аж үйлдвэр, цаасны аж үйлдвэр, эмийн бүтээгдэхүүний үйлдвэр), дахин боловсруулалт болон хог хаягдлын аж үйлдвэр, мод, болон үйсэн бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний барааны аж үйлдвэр / хөнгөн үйлдвэр (үүнд хүнсний технологийн аж үйлдвэр, тамхины аж үйлдвэр, нэхмэлийн аж үйлдвэр, бэлэн хувцасны үйлдвэр нь үслэг эдлэл болон арьс ширэн эдлэлийн хамт, тавилгын үйлдвэр, тоглоомын үйлдвэр, компьютерийн үйлдвэр) зэрэг орно.
Wiktionary: Аж үйлдвэр – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.