Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Мод (о.т. модод) - олон наст модлог ургамал. Бусад ургамалтай харьцуулахад олон жилийн настай ба зарим нь хэдэн мянган жил насалж, 115м хүртэлх өндөр ургасан нь бий. Мод нь үндэс, их бие, иш мөчир болон навч гэсэн 4 гол зүйлээс бүрдэнэ. Модны үндэс нь газрын хөрснөөс ус чийг, эрдэс бодис, тэжээл авж их бие, навч мөчир уруугаа дамжуулна. Мөчирнүүд нь цэцэг навч болон үр жимс гаргана. Модны их бие нь холтсоор бүрхэгдсэн байна. Навч нь нарны гэрлийг хүлээн авах ба голдуу ногоон, улирлаас шалтгаалан шар, улаан гэх мэт өнгөтэй болох бөгөөд мөнх ногоон ч байна. Олон янзын хэлбэр, хэмжээтэй. Мод нь нүүрстөрөгчийг шингээн авч, хүчилтөрөгч ялгаруулахаас гадна байгалийн үзэмж, экологийн систем, хөдөө аж ахуй, байшин барилгын материал гээд олон чухал үүрэгтэй юм. Одоогоор 100,000 төрлийн мод бүртгэгдээд байгаа нь дэлхий дээрх нийт амьд ургамлын 24.5%-г эзэлж байна.
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
буриад кирилл. | модон |
монгол кирилл. | мод |
халимаг кирилл. | модн |
Модыг судалдаг шинжлэх ухааныг дендрологи гэнэ Модны хөндлөн огтлолоор модны гол, голын гуурс, модлог холтсыг ажиглаж болно. Модны гол нь их биеийн дагуу байрлаж байна. Шилмүүст төрлийн модны голын диаметр нь 2-3мм байдаг бол навчит төрлийн модны голч нь арай бүдүүн байдаг. Модны макро бүтэц гэдэг нь энгийн нүдээр буюу томруулдаг шилээр харж болох хэсгийг нь хэлнэ, микро бүтэц гэдэг нь энгийн нүдээр буюу томруулдаг шилээр харж болохгүй хэсгийг хэлнэ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.