From Wikipedia, the free encyclopedia
Захаамин аймаг (Закаменский, Захааминай) — Орос улсын Буриад орны аймаг.
Захаамин аймаг | |||
---|---|---|---|
аймаг | |||
Орос: Закаменский район бур. Захааминай аймаг |
|||
|
|||
Буриад дахь Захаамин аймгийн байршил | |||
Улс | Орос | ||
Бүгд Найрамдах Улс | Буриад (БНБурУ) | ||
Аймаг | Захаамин | ||
Сум | 1 хот, 23 сумтай | ||
Аймгийн төв | Захаамин | ||
Газар нутаг | 15320 км² (8-р том) | ||
Хүн ам (2014 он) | 27,347 хүн[1] (7-р олон) | ||
Нягт сийрэг | 1.8 хүн/км² | ||
1927 онд | үүсэн байгуулагдсан | ||
Цагийн бүс | Эрхүүгийн цаг (ГЦ+8) | ||
Утасны дуг. | +7 30137 | ||
Шуудан-дугаар | 671930 — 671950 | ||
ТХ-улсын дугаар | 03 | ||
Цахим хуудас | mcu-zakamna.ru | ||
Хаяа залгаа газар, нутаг |
↖ Түнхэн ↑ Эрхүү ↗ Хабаан → Зэд ← Хөвсгөл ↓ Булган ↘ Сэлэнгэ |
||
Замын урт | ↗ Улаан-Үд (404 км) |
15 мянган км² нутаг, 27 мянган хүнтэй. Засаг захиргааны төв — Захаамин хот (11 мянга).
Захаамин аймаг 15320 км² (8-р том) газар нутагтай. Буриад орны өрнө өмнөд нутагт байдаг.
Хойд талаараа Түнхэн аймаг, Эрхүү мужтай, зүүн хойд талаараа Хабаан аймаг, зүүн талаараа Зэд аймагтай хиллэдэг. Улсын хилээр зааглагдаж өмнө талаараа Монгол улс, түүний Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагтай хаяалжээ.
Аймгийн нутаг хөндлөн 286 км, гулд 148 км тэлсэн.
Далайн түвшнээс дээш 600 — 2623 м өндөрт байна. Хамар даваан, Зэд, Ключев, Хангарулийн нуруу тогтсон.
Уулын гол ихтэй. Зэд, түүнд цутгах Шавартай, Бортой, Өлөгчин байна. Нутгийн умард хэсгээр Снежная гол урсдаг.
1939 | 1959 | 1979 | 1999 | 2014 |
---|---|---|---|---|
22,900 | 34,600 | 32,300 | 30,700 | 27,347 |
Захаамин аймаг 2014 онд 27,347 (7-р олон) оршин суугчтай байв.[1]
Захаамин аймаг 1927 оны 9 сарын 26-нд үүсэн байгуулагдсан.[2]
1942 онд ажилчны суурин, 1960 онд хөдөө аж ахуйн нэгдэл үүсчээ.
1963 онд Зэд аймагт нэгтгэгдээд, 1964 онд дахин салж байгуулагдсан.
Захаамин аймаг дотроо 1 хот, 23 сумын нутаг болж хуваагдана.
Нэгж | Оросоор | Тоо | Нутгийн нэр |
---|---|---|---|
хот | городское поселение | 1 | Захаамин |
сум | сельское поселение | 23 | Баянгол | Бортой | Бургуй | Далахай | Дутулур | Енгорбой | Ехэ-Цакир | Михайловка | Мыла | Нурта | Санага | Улекчин | Улентуй | Усть-Бургалтай | Утата | Хамней | Харацай | Холтосон | Хужир | Хуртага | Цаган-Морин | Цакир | Шара-Азарга |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.