Улаан-Үд
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Улаан-Үд («улаан»+«үд», Үд гэсэн нь Үд голын нэрээс өгөгдсөн; Монголд Улаан-Үүд гэж андуурч бичих нь түгээмэл таардаг; Орост буриадаар Улаан-Үдэ; монгол бичгээр ᠣᠯᠠᠭᠠᠨ ᠦᠳ ᠡ; 1934 оноос урьдахыг кирилл монголд Дээд-Үд; кирилл буриадаар Дээдэ-Үдэ; оросоор 1775—1934 онд Верхнеудинск) — ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс (БНБурУ)-ын нийслэл, дөрвөн бумаас олон хүнтэй хот юм. Байгал нуурын зүүн урагш 130 км зайнд Сэлэнгэ - Үд хоёрын бэлчирт байрладаг. Хотын эзлэх талбай — 347.6 км². 2011 оны байдлаар 404 мянган хүн оршин сууж байна. Орос улсын хэмжээнд харьцуулвал 45-рт орох хүн амтай хот юм.
Remove ads
Remove ads
Түүх
Эртнээс нааш Монгол угсааны нүүдэлчид оршин сууж ирсэн тус нутаг 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байв.
1648 онд оросууд Баргажинд анхны шивээгээ барин нутгаа тэлэх бодлого явуулсаны үр дүнд Буриад Монголыг эзэлжээ. 1666 онд Үд голын хөндийд оросууд анхныхаа цайзыг барьж босгон “Дээд Үд“ буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. 1689 онд Манж Чин гүрэн, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинскийн гэрээ ёсоор албан ёсоор Оросын мэдэлд шилжсэн байна.
Remove ads
Засаг захиргааны хуваарь
Улаан-Үд хот дотроо 3 дүүрэг (оросоор городской район) болж хуваагдана.
- Зөвлөлт дүүрэг (оросоор Советский район)
- Төмөрзамын дүүрэг (оросоор Железнодорожный район)
- Октябрын дүүрэг (оросоор Октябрьский район)
Хүн ам
Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ
Газар зүй
Уур амьсгал
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Улаан-Үд
Эх сурвалж: Roshydromet |
Remove ads
Зургийн цомог
- Хотын захиргааны байр
- Хамбын хүрээ
- Лениний гудамж
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Улаан-Үд – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads