түүх From Wikipedia, the free encyclopedia
Египет (Араб: مصر Миср; маср. مصر Маср; монгол бичгээр ᠮᠢᠰᠢᠷ Мисир) , албан ёсоор Арабын Бүгд Найрамдах Египет Улс (маср. جمهورية مصر العربية Гумхурийет Маср эль-Арабийя) — Африк, Ази хоёр тив дамнан орших улс. Ихэнх бие нь дорнод умард Африкт хамаарч, харьцангуй бага хэсэг буюу Синайн хойг нь Өрнө Азид хамаардаг. Тус улс нь Азид зүүн хойд хэсгээрээ Израил, Палестиний захиргааны нутаг (Газын зурвас) хоёртой, Африк тивд урд талаараа Судан, баруун талаараа Ливи хоёртой тус тус газраар хил залгадаг. Зүүн эргээрээ Улаан тэнгис, хойд эргээрээ Газар дундын тэнгистэй хөвөөлнө. Египетийн нутгаар дайрах Суэцийн суваг хоёр тэнгисийг холбоно.
Арабын Бүгд Найрамдах Египет Улс جمهورية مصر العربية
| |||||
---|---|---|---|---|---|
Төрийн дуулал: "Bilady, Bilady, Bilady" "بلادى، بلادى، بلادى" (Монгол: "Эх орон, эх орон, эх орон") | |||||
Нийслэл ба томоохон хот | Каир 30°2′N 31°13′E | ||||
Албан ёсны хэл | Араб хэл | ||||
Үндэсний хэл | Араб хэлний Египет аялга[a] | ||||
Шашин | Египет дэх шашин шүтлэг | ||||
Ард түмний нэршил | Египетчүүд | ||||
Төр засаг | Нэгдмэл хагас-ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс | ||||
• Ерөнхийлөгч | Абдул Фаттах ас-Сиси | ||||
• Ерөнхий Сайд | Мустафа Мадбули | ||||
Хууль тогтоох байгууллага | Парламент | ||||
• Дээд танхим | Сенат | ||||
• Доод танхим | Төлөөлөгчдийн Танхим | ||||
Байгуулагдсан | |||||
МЭӨ 3150 | |||||
• Мухаммад Алийн династ засагт гарав | 7 сарын 9, 1805 он[3] | ||||
• Их Британиас тусгаар тогтнов | 2 сарын 28, 1922 | ||||
• Хувьсгалын өдөр | 7 сарын 23, 1952 он | ||||
• Бүгд Найрамдах Улсыг тунхаглав | 6 сарын 18, 1953 он | ||||
• Одоогийн үндсэн хууль | 1 сарын 18, 2014 он | ||||
Газар нутаг | |||||
• Нийт | 1,010,408[4][5] км2 (29) | ||||
• Усны эзлэх талбай (%) | 0.632 | ||||
Хүн ам | |||||
• 2023 тооцоо | 109,546,720[6] (15) | ||||
• Нягтаршил | 103.56/км2 (118) | ||||
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо | ||||
• Нийт | ▲ $1.8 их наяд[7] (18) | ||||
• Нэг хүнд ноогдох | ▲ $16,980[7] (93) | ||||
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо | ||||
• Нийт | ▼ $378.110 тэрбум[7] (41) | ||||
• Нэг хүнд ноогдох | ▼ $3,644[7] (128) | ||||
ОТББИ (2017) | 31.5[8] дундаж | ||||
ХХИ (2021) | 0.731[9] өндөр · 97 | ||||
Мөнгөний нэгж | Египет фунт (LE/E£/£E) (EGP) | ||||
Цагийн бүс | UTC+2 (EGY) | ||||
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 | ||||
Жолооны тал | баруун | ||||
Утасны томьёо | +20 | ||||
Домэйн нэр |
| ||||
|
1,001,450 хавтгай дөрвөлжин километр талбай (дэлхийн 30-р том орон) бүхий Египет оронд 81,015,887 хүн амьдран суудаг тул Египет нь дэлхийн 16-р их, Африкийн 3-р их, Арабын орнуудаас хамгийн их хүн амтай улс гэж тодорхойлогддог. Хүн амын тал хувь нь Каир, Александриа болон мөрний дагуух бусад хотуудад хотжин суурьшсан бол нөгөө тал хувь нь магадгүй дэлхийн хамгийн урт мөрөн Нилийн эргийн дагуух тариалан эрхлэж болохуйц 40,000 квадрат километр газраар оршин суудаг. Баруун талаарх Сахарын цөлд хүн бараг суудаггүй.
Египет нь эртний иргэншил болон дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалуудад хамаарагддаг Гизагийн пирамидууд, Их Сфинкс зэргээрээ алдартай. Улсын өмнөд хэсэгт орших Луксор хотод Карнак хийд, Хаадын хөндий зэрэг маш олон эртний дурсгалууд байдаг. Египетийг улс төр, соёлын хувьд Ойрх Дорнодын чухал орон хэмээн үздэг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.