Бразилиа
From Wikipedia, the free encyclopedia
Бразил улсын нийслэл Бразилиа хот (порт. Brasília — Бразия) Бразил орны төв хэсэгт улсынхаа Холбооны тойрогт харьяалагдан оршдог. Хүн амынхаа тоогоор Рио-де-Жанейро, Сан-Паулу хотуудын араас улсдаа гуравт бичигдэж байгаа[1] бөгөөд Латин Америкийн томоохон хотуудаас нэг хүнд ногдох ДНБ-ээр тэргүүлж байгаа хот юм.[2]
Бразилиа хот | |
---|---|
суурин газар | |
порт. Brasília [Бразия] | |
Зүүн дээд булангаас: Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Үндэсний Конгресс, Жускелино Кубичек гүүр, Хөшөөт тэнхлэгүүд, Паласио да Альворада, Бразилын сүм. | |
Улс, орон | Бразил (ХБНБУ) |
Бүс, орон | Өрнөд төв |
Муж, тойрог | Холбооны тойрог |
Суурин газар | Бразилиа |
Газар нутаг | 5,802 км² |
Газрын байц | д.т.д. 1171 м |
Хүн ам (2013) | 2,789,761 хүн |
Хүн ам (бөөг.) | 2013 онд 4,041,042 |
1960-4-21 | Хот үүсэн байгуулагдсан |
Цагийн бүс | Бразилын цаг (ГЦ-3) |
Утасны дуг. | (+55) 61 |
Шуудан-дугаар | 70000-000 |
Цахим хуудас | brasilia.df.gov.br |
Далайн эргийн Рио-де-Жанейрод нийслэл байсныг нутгийн төвд шилжүүлэх санал 1827 оноос эхлэн яригдаж, 1956 оноос барилгачид дөрвөн жил шавдан ажилласны үрээр 1960 оны 4 сарын 21-нд Бразилиа хот үүсэж, Салвадор (1549–1763), Рио-де-Жанейро (1763–1960)-гийн дараах Бразил орны түүхэн дэх гурав дахь нийслэл болжээ. Газрын хувьд Өрнөд төв бүс, Бразилын тэгш өндөрлөгийн төв хэсэгт далайн түвшнээс дээш 1171 метр өндөрт байдаг ба жилийн турш өдрийн 26 °C хэм орчим дулаан, бороо хур их ордог. Засаг захиргааны хуваарь ёсоор улсын доорх Холбооны тойрог (нийслэл хавийн газар) хэмээх нутгийн төв болно. Түүн дотроо суурин газар (município) хэмээн зүйлчлэгдэнэ.