From Wikipedia, the free encyclopedia
Ангар мөрөн (Орос: Ангара́) —ОХУ-ын Зүүн Сибирь дахь Байгал нуураас эх авдаг цорын ган мөрөн. 1779 км урсаад Енисейд цутгадаг мөрөн. ОХУ-ын Эрхүү муж, Красноярскийн хягзаарын нутгаар урсдаг мөрөн.
Ангар мөрөн Орос: Ангара | |
---|---|
Эх | Байгал нуур |
Адаг | Енисей мөрөн |
Усаа цуглуулдаг орнууд | Орос |
Байршил | Эрхүү муж, Красноярскийн хязгаар Том хот: Эрхүү, Ангарск, Братск Дундаж хот: Усть-Илимск |
Урт | 1779 км[1][2]
Туул гол ба Сэлэнгэ мөрнийг оруулан тооцвол 3.500 км Дээд Ангар мөрнийг тооцвол 2.830 км[3] |
Эхийн өндөр | 455,5 м Балтын тэнгисийн усны түвшин (Кронштадтын түвшин) |
Адгийн өндөр | ≈ 76 м Балтын тэнгисийн усны түвшин (Кронштадтын түвшин) |
Өндрийн ялгаа | ≈ 379,5 м |
Урсац | дундаж 4530 м³/с |
Ус цуглуулах талбай | 1.039.000 км²[1][2] |
Голын систем | Енисей мөрөн → Умард мөсөн далай |
Зүүн цутгалууд | Эрхүү гол, Китой гол, Их Бүлэн гол, Их Бүлэн гол, Ока гол, Ия гол, Кова гол, Мура гол, Тасеева гол |
Баруун цутгалууд | Илим гол, Чадобец гол, Иркинеева гол, Каменка гол, Ката гол, Куда гол, Оса гол, Ида гол |
Ангар мөрөн дээр Эрхүүгийн, Братскийн, Усть-Илимын болон Богучаны зэрэг 4 Усан цахилгаан станцууд барьсан байна.
Энэ мөрөнгийн эрэг дээр оросын Эрхүү, Ангарск, Усолье-Сибирское, Свирск, Братск, Усть-Илимск, Кодинск зэрэг хотууд байралдаг байна.
Ангар голын эрэг дээр олон аж үйлдвэрүүд төвлөрч байгаа нь байгалийн бохирдолын асуудлуудыг бий болгож байгаа бөгөөд үүний дотор бохирдсон бохир усыг урсгаснаас байгалийн усны чанар муудаж байгаа нь түгшүүр зарлаж байна.
Тус бүс нутагт дахин боловсруулсан болон дахин боловсруулсан усан хангамжийн эзлэх хувь бага байна; олон хотуудад цэвэрлэх байгууламжууд хэт ачаалалтай, үр ашиггүй ажиллаж, шинээр барих ажил бараг зогсоод байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.