Мөрөн
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Мөрөн (монгол бичгээр мүрэн) — Хөвсгөл аймгийн төв нь хүн амын тоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хот-ын дараа орно.Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваариар адил нэртэй сум болдог. 102,9 км² талбайт нутагтай Мөрөн сум 2011 оны эцэст 37,471 оршин суугчтай байв.
Мөрөн
ᠮᠥᠷᠡᠨ | |
---|---|
Мөрөн сум ᠮᠥᠷᠡᠨᠰᠤᠮᠤ | |
Улс | Монгол |
Аймаг | Хөвсгөл |
Суурьшсан | 1809 |
Газар нутаг | |
• Сум | 102.9 км2 (39.7 бээр2) |
• Хотын нутаг | 16.04 км2 (6.19 бээр2) |
Өндөр | 1,710 м (5,610 фут) |
Хүн ам (2022) | |
• Сум | ▲ 42,855 |
Цагийн бүс | UTC+8 |
Шуудангийн код | 210 xxx |
Бүсийн дугаар | +976 (0)138 |
Улсын дугаар | ХӨ (_ янз бүр) |
Мөрөн хотын баруун урд хэсгээр Дэлгэр мөрөн урсан өнгөрдөг. Мөрөн хот эмнэлэг, музей, театр, шуудангийн салбар, сургуулиуд, цэцэрлэгүүдтэй. Мөн 2004 онд Монголын эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Мөн 2014 онд 35 тэрбум төгрөгийн өртгөөр 34 мегаваттын Дулааны цахилгаан станц баригдсанаар хоцрогдож хуучирсан, утааны бохирдлын эх үүсвэр болсон олон уурын зуухнаасаа салж, аймгийн төвийг халаахад өмнө нь жилд 110000тн нүүрс хэрэглэдэг байсныг шинэ станцаар зөвхөн 16000тн хэрэглэдэг болгож бууруулж чаджээ.
1809 онд Дэлгэр мөрний эрэгт Мөрөнгийн Хүрээ бий болсноор Мөрөн хотын түүх эхэлдэг. 20-р зууны эхэн гэхэд тус хийд нь 1300 орчим ламтай том хийд байсан боловч 1937 онд сүйтгэгджээ. Данзадаржаа хийд гэдэг жижиг хэмжээний шинэ хийд 1990-ээд онд хотын баруун хэсэгт баригджээ.
Хөвсгөл аймаг байгуулагдсаны дараа аймгийн төв нь Хатгал байсан бөгөөд 1933 онд Мөрөн хот руу шилжсэн байна.
2007 онд хүн ам нь, 40,000-аас арай бага байсан ба энэ хүн амын ихэнх нь гэр хороололд амьдарч байна.
Мөрөн нисэх буудал (ICAO:ZMMN, IATA: MXV) нь 2 зурвастай бөгөөд нэг нь засмал, нэг нь хайрга. Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Баруун аймаг нийслэлийн чиглэлийн нислэг энд бууж шатахуун цэнэглэдэг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.