From Wikipedia, the free encyclopedia
Ядуурал (Англи: Poverty; Орос: Бедность) гэж амьдралын чанарыг тодорхойлогч хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг хэлнэ. Үүнээс гадна ядуурлаас гарахад буюу хүн ам дотор хүндтэй байр суурь эзлэхэд зайлшгүй хэрэгтэй боловсрол, ажлын байр зэрэг боломжуудад хүрч чадахгүй байдлыг илтгэж болно.
Дэлхийн хүн амын тал хувь нь ядуу гэх статистик байдаг. Ядуурлыг үнэмлэхүй ба харьцангуй ядуурлаар хэмжиж болно.
Үнэмлэхүй ядуурал гэж улс гүрнүүд ба цаг хугацааны турш тогтмол байж ирсэн стандартыг хэлнэ. Үнэмлэхүйн хэмжилтийн жишээ гэвэл хүнд зайлшгүй хэрэгтэй хоол тэжээлийгээ (насанд хүрсэн эр хүнд 2000-2500 калор орчим) хүртэж чадахгүй байгаа хүн амын хувийг хэлнэ.
Дэлхийн Банк нь туйлын ядуурлыг өдөрт 1 америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа, дунд зэргийн ядуурлыг хоёр америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа хэмээн тодорхойлдог.
2001 оны байдлаар 1.1 тэрбум хүн туйлын ядуу, 2.7 тэрбум хүн дунд зэргийн ядуу хэмээх үзүүлэлт байдаг.[1] Хөгжиж буй улс орнууд дахь туйлын ядуучуудын хувь нь 1990 онд 28 хувь байсан нь 2001 онд 21 хувь болсон байна. Эл дэвшлийн ихэнх хэсэг нь зүүн ба өмнөд Азид болсон. Зүүн Азид хоёр доллараар амьдарч байгаа хүн амын хувь 1990 онд 69 хувь байснаас 2007 онд 27 хувь болтлоо буурчээ.[1][2]
Харин Сахарын цөлөөс доошхи Африкт туйлын ядуурал 1981 онд 41 хувьтай байснаас 2001 онд 46 хувь болж өссөн байна. Үүнтэй зэрэгцүүлээд өсч буй хүн амын тоог нэмбэл туйлын ядуу хүмүүсийн тоо 231 саяаас 318 сая болсон байна.[3]
Дэлхийн бусад бүсүүдэд харин өөрчлөлт бага байна. 1990 оны үеэс Зөвлөлт Холбоот Улс задарч Зүүн Европ ба Tөв Азид тогтвор муутай, шилжилтийн эдийн засагтай шинэ улс гүрнүүд бий болсноор орлого эрс бууж, ядуурлын түвшин шинэ зуун гарах хүртэл 6 хувь хүртэл өссөний дараагаас л буурч эхлэжээ.[4]
1990 оноос хойш дэлхийн ядуурлын түвшин ерөнхийдөө буурчээ[5]:
Бүс | 1990 | 1996 | 1999 | 2002 | 2005 |
---|---|---|---|---|---|
Зүүн Ази ба Номхон далай | 54.72% | 36.00% | 35.51% | 27.59% | 16.78% |
Европ ба Төв Ази | 1.96% | 4.61% | 5.13% | 4.59% | 3.56% |
Латин Америк ба Карибын тэнгисийн орнууд | 11.32% | 10.97% | 10.89% | 10.69% | 8.19% |
Ойрх Дорнод ба Хойд Африк | 4.31% | 4.10% | 4.22% | 3.56% | 3.60% |
Өмнөд Ази | 51.71% | 47.05% | 44.13% | 43.80% | 40.34% |
Сахарын цөлнөөс доошхи Африк | 57.58% | 58.78% | 58.37% | 55.03% | 50.91% |
Нийт | 41.69% | 34.45% | 33.73% | 30.53% | 25.19% |
Хэдийгээр ядуусын тоо багасч байгаа нь тодорхой боловч бүсүүд доторх өөрчлөлт нь харилцан адилгүй байна. Жишээ нь хөгжиж байгаа орнууд дотор Хятад ба Энэтхэгээс гадна дэвшил ахиц гарч буй орнууд маш цөөн байгаа, эсвэл дэвшил нь маш бага байна.[6]
Гэхдээ дэлхийн хүн ам байнга өсч байгаа тул ядуусын тоо тогтмол байгаа явдал нь ядуусын харьцаа багасч байна гэсэн үг. Хятад ба Энэтхэгийг тооцохгүйгээр, 1 доллараас доош мөнгөөр амьдарч буй хүн амын хувь 1981-2004 онд 31.35%-с 20.70% хүртэл буурсан.[7]
Хүний хөгжлийн бусад үзүүлэлтүүд ч сайжирч байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дундаж наслалт хөгжиж буй орнуудад ихэд өссөн бөгөөд хөгжилтэй, хөгжиж буй орнуудын дундаж наслалтын өөрчлөлт багассаар байна.
Дэлхийн хамгийн хөгжилгүй орнууд байрлах Сахарын цөлнөөс дооших Африкт ч гэсэн дундаж наслалт Дэлхийн хоёрдугаар дайны өмнө 30 жил байснаас 50 жил хүртэл дээшилж байсан. Гэвч үүнээс хойш дархлалын олдмол хомсдол ба бусад өвчнүүд ихээр тархсны дараа буцаад доошилжээ (одоогоор 47 жил). Монгол нь дундаж наслалтаараа НҮБ-ын гишүүн орнууддаас 122-д орох ба дундаж наслалт нь 66.99 жил байна.
Дундаж наслалтаас гадна:
зэрэг бусад олон үзүүлэлтүүдэд ахиц гарчээ.
Үнэмлэхүй ядуурлыг ядуурлын үндсэн шугамын тусламжтайгаар тодорхойлж болно. Өрхийн орлого ядуурлын түвшингээс доогуур байвал тухайн хүн эсвэл гэр бүл ядуу гэж тооцогддог. Энэ нь хүний үндсэн хэрэгцээ (хоол хүнс, ус, хувцас, орон байр) хангагдаагүй, хувь хүний бие бялдар, нийгмийн сайн сайхан байдалд шаардлагатай ариун цэврийн байгууламж, боловсрол, эмнэлгийн тусламж, мэдээлэл гэх мэт тав тухыг хангаж чадахгүй байгааг харуулж байна
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.