Хүлэмжийн хий ихэссэнээр дэлхийн дундаж температур нэмэгдэх, уур амьсгал өөрчлөгдөж буй үзэгдэл From Wikipedia, the free encyclopedia
Өдөр тутмын хэрэглээгээр Уур амьсгалын өөрчлөлт (англи. Climate Change) гэдэг нь орчин цагийн хүний үйл ажиллагаанаас үүдэн дэлхийн дулаарал болж, дэлхийн уур амьсгалын тогтолцоонд гарч буй өөрчлөлтийг хэлнэ.
Агаарын дундаж температур сүүлийн олон арван жилд тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд цаашид ч мөн үргэлжилнэ гэж судлаачид үзэж байгаа.
Сүүлийн 100 жилийн хугацаанд Дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 °C -аар нэмэгдсэн бөгөөд "Засгийн Газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийн хороо" (Intergovernmental Panel on Climate Change - IPCC буюу ИПСС), "20-р зууны дундаас эхэлсэн, агаарын дундаж температурын ихсэлт нь, агаар мандал дахь антропоген хүлэмжийн хийн агууламж нэмэгдсэнтэй холбоотой байх бүрэн боломжтой юм" гэжээ [1]. Байгалийн бусад хүчин зүйлүүд, тухайлбал нарны энергийн өөрчлөлт (нарны идэвхижилт), галт уулын дэлбэрэлт нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс одоог хүртэлх хугацаанд маш бага хэмжээний нөлөө үзүүлж байсан байна [2][3]. ИПСС-гийн энэхүү дүгнэлтийг Их 8 болон Дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй орны Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүд хүлээн зөвшөөрдөг болно.
ИПСС-гийн уур амьсгалийн загварчлал, 1990 - 2100 оны хооронд агаарын дундаж температур 1.1 - 6.4 °C нэмэгдэж болзошгүйг харуулж байгаа [1] бөгөөд ирээдүйд агаар мандалд ялгарах хүлэмжийн хийг хэр багасгахаас хамааран температурын өсөлтийн дээд доод хязгаар нь тодорхойлогдож байгаа болно. Хэдийгээр ихэнхи судалгаа, 2100 он хүртэл өөрчлөлтийг голчлон анхаарч байгаа боловч, ирэх мянган жилд, агаар мандал дахь хүлэмжийн хийн агуулга одооныхоос нэмэгдэхгүй тогтвортой байхад, дэлхийн дулаарал, далайн усны төвшин ихэссээр байна гэж таамаглаж байна[1]. Энэ нь далайн усны дулаан багтаамжтай холбоотой юм.
Дэлхийн дулаарлын улмаас далайн усны төвшин, цаг агаарын аюултай үзэгдэлүүд ихсэж[4], хур тунадасны хэмжээ өөрчлөгдөнө. Мөн түүнчлэн хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл, зүйл зэрэг олон зүйлд сөргөөр нөлөөлөх болно.
Энэхүү дулаарлыг яаж бууруулах, түүний тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар олон улсын хэмжээнд улс төрийн болон олон нийтийн хэлэлцүүлэг, төрөл бүрийн үйл ажиллагаа явагдаж байна. Хүлэмжийн хийг (ялгаруулалтыг) багасгах зорилготой Киотогийн протоколд дэлхийн ихэнхи улс нэгдсэн болно.
Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах энгийн арга бол бид бүгд цахилгаанаа хэмнэж, хогоо ангилаж, дахин боловсруулах боломжгүй эд зүйлс худалдан авахгүй байх зэргээс шууд хамааралтай.
Шинжлэх ухааны томъёоллоор уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэсэн ойлголтууд нь ялгаатай. Дэлхийн дулаарал гэдэг нь зөвхөн дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг илэрхийлдэг байхад Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь хүлэмжийн хийнээс үүдэж дэлхийн уур амьсгалын тогтолцоонд гарч буй нийт өөрчлөлтийг хэлдэг[5].
Байгалийн буюу хүний үйл ажиллагаанаас гаралтай нүүртөрөгчийн хий, метан, озон, азотын давхар исэл, гидрофторт нүүрстөрөгчүүд, перфторт нүүрстөрөгчүүд, гексафторт хүхэр гэх мэт хийг хүлэмжийн хий гэнэ.
Байгалийн хүлэмжийн үзэгдэл байхгүй байсан бол дэлхийн гадаргын температур ус хөлдөх цэгээс доош байх байсан, энэ утгаараа хүлэмжийн үзэгдэл нь дэлхий дээр амьдрал буй болох боломжийг бүрдүүлдэг. Гэвч хүний үйл ажиллагаа, малтмал түлш, шатах тослох материалын шаталт, ойн бүрхэвчийг устгах зэргээс үүдэн агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж нэмэгдэж, дэлхийн дулаарлыг улам эрчимжүүлж, улмаар уур амьсгал өөрчлөгдөхөд хүргэж байна.
Хүлэмжийн хийн үйлчлэлийг тооцвол:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.