Праг
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Праг (Чех: Praha [ˈpraɦa]; ) бол Чех улсын нийслэл, улсынхаа хамгийн том, саятан хот юм. Влтава голын эрэг дээр орших бөгөөд Чех улсын улс төр, эдийн засаг болон соёлын төв юм. Европын аялал жуулчлалын нэг томоохон төв юм. Жилд 5 сая орчим жуулчид тус хотыг ирж үздэг байна.
Праг | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Уриа: | Praga Caput Rei Publicae | ||||
Ерөнхий мэдээлэл | |||||
Улс: | Чех | ||||
Түүхэн улсын хэсэг: | Бохеми | ||||
Муж: | Праг | ||||
Талбай: | 49.600 га | ||||
Газар зүйн байршил: | 50° 5′ У, 14° 25′ Д | ||||
Газрын байц: | 192 м н.м. | ||||
Хүн ам: | 1,308,632 (1. 1-р сар 2019)[1] | ||||
Шуудангийн дугаар: | 100 00–199 00 | ||||
ТХ-ийн улсын дугаар: | A | ||||
Тээвэр | |||||
Зам: | Хурдны зам: D0, D1, D4, D5, D6, D7, D8, D10, D11 | ||||
Ойрхон ОУ-ын нисэх онгоцны буудал: | Праг нисэх буудал | ||||
Бүтэц | |||||
Статус: | Нийслэлийн зэрэгцээ край ба (де-факто) онцгой эрхт хот | ||||
Суурингийн хэсэг: | 22 захиргааны дүүрэг 57 хотын хэсэг, 146 суурингийн хэсэг | ||||
Захиргаа | |||||
Засаг дарга: | Зденек Гржиб (мэдээ: 2018 оны арваннэгдүгээр сар) | ||||
Хаяг: | Mariánské nám. 2 110 01 Praha 1 | ||||
Суурингийн дугаар: | 554782 | ||||
Цахим хуудас: | www.praha.eu |
2021 оны байдлаар 1 сая 331 мянган оршин суугчтай байсан.
X зуунаас Чех улсын нийслэл хот. 1526—1918 онуудад Габсбургуудын эрх мэдэл дахь түүхэн Бохеми нутгийн гол хот. 1918-1992 онуудад Чехословак улсын нийслэл. 1993 оноос Бүгд Найрамдах Чех улсын нийслэл. Праг хотын түүхэн төв хэсэг нь ЮНЕСКО дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
Орчин үеийн хотын нутаг дэвсгэр дээрх слав үндэстний суурингийн талаархи анхны түүхэн мэдээлэл нь 6-р зуунаас эхтэй байдаг.
Яваандаа тус нутаг нь Бохемийн гүнүүд болон хожим хаадын суурьшил газар болж, Прага нь худалдаа, эдийн засгийн чухал зангилаа төв болж, Европ даяарх худалдаачид, тэр дундаа олон еврейчүүд тус хотод суурьшсан ажээ.
9-р зууны төгсгөлд Прага цайз (чех. Pražský hrad) гэж нэрлэгдэх барилгын ажил эхэлсэн бөгөөд энд 800 оноос хойш оршин тогтнож байсан бэхлэгдсэн сууринг өргөжүүлсэн байна.
Тус хот 1974 онд анх барьсан метротой.
Праг хот орчим далайн эргийн уур амьсгалтай. I сард өдөртөө +1.0 °C дулаан, шөнөдөө −4.6 °C хүйтэн. XI сарын дундаас III сарын сүүлч хүртэл нимгэн цасан бүрхүүлтэй. Зун нь нарлаг, VII сард өдөр нь +24.7 °C, шөнө нь +13.5 °C дулаан. Жилийн дундаж температур +13.33 °C, дундаж хур тунадас 525.8 мм байдаг.[2]
Праг | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Праг
Эх сурвалж: Czech Hydrometeorological Institute (ČHMÚ) |
Праг хотод метроны шугам сүлжээ бий.
Праг хот доорх хотуудтай ах дүү (анд) бололцсон байдаг[3]:
Wiktionary: Праг – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.