Газарзүйн солбицлын систем гэдэг нь дэлхий дээрх ямар ч цэгийн байршлыг хэд хэдэн тооны тусламжтайгаар илэрхийлэх солбицлын систем юм. Тус тоонуудыг сонгохдоо ихэнх тохиолдолд нэг тоогоор нь босоо байршил, нөгөө хоёроор нь хэвтээ байршлыг заана. Хамгийн түгээмлээр уртраг, өргөрөг, өндөр (далайн түвшнээс дээших) гурван тоог хэрэглэнэ.[1]
Энэ солбилцлын системийг МЭӨ 3-р зуунд Эратостэнэс Александрын номын санд анхлан боловсруулж бичиж үлдээжээ.
Өргөрөг нь дэлхийн экваторын шугамыг 0 хэм, эхлэл болгон авч нэг хэм бүрээр хэвтээ шугамыг өргөргөөр тэмдэглэн хойд ба өмнөд туйлуудыг 90 хэм болгож авдаг. Урагш чиглэлд байгаа хэвтээ өргөргийг өмнөд өргөрөг гэнэ, харин хойд чиглэлд байгаа өргөргийг хойд өргөрөг гэнэ. Зэрэгцээ өргөргүүдийг хооронд нь параллель гэж нэрлэн газарзүйд байрлал чиглэл тогтооход хэлж тэмдэглэдэг.
Уртраг нь Английн Грийнвич дэх байрлалыг эхлэл 0 хэм болгон авч дэлхийг босоо шугмаар хувааж баруун ба зүүн чиглэлд нэг градусаар хуваан тоолж зүүн ба баруун чиглэлд тус 180 хэм тоолж, дэлхийг 2 таллаж хувааж тооцдог.
Эшлэл
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.