Майны Франкфурт
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Майны Франкфурт (Герман: Frankfurt am Main [ˈfʁaŋkfʊʁt am ˈmaɪ̯n] ) хот нь 700.000 гаран хүн амтай бөгөөд хүн амынхаа тоогоор Хессен муждаа хамгийн томд нь тооцогдох ба улсдаа 5-р байранд ордог германы хот юм. Энэ хот нь Франкфурт-Райн-Майн нутгийн төв хот бөгөөд хүн амын төвлөрөлт нь ойролцоогоор 2,2 сая[5] орчим оршин суугчтай ба Райн-Майны метропол нутгийг тэр чигт тооцвол 5,5 сая болно.
Франкфурт
Frankfurt | |
---|---|
Улс | Герман |
Муж | Хессен |
Захиргааны дүүрэг | Дармштадт |
Тойрог | Хотын тойрог |
Байгуулагдсан | 1-р зуун |
Хуваалт | 16 бүсийн дүүргүүд (Ortsbezirke) 46 хотын дүүрэг (Stadtteile) |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Майк Йозеф[1] (СДН) |
• Эрх баригч намууд | Ногоонууд / СДН / ЧАН / Вольт |
Газар нутаг | |
• Хот | 248.31 км2 (95.87 бээр2) |
Өндөр | 112 м (367 фут) |
Хүн ам (2022-12-31)[2] | |
• Хот | 773,068 |
• Нягтрал | 3,100/км2 (8,100/бээр2) |
• Хотын нутаг | 2,319,029[3] |
• Бөөгнөрөл | 5,604,523[4] |
Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
Шуудангийн код | 60306–60599, 65929–65936 |
Залгах код | 069, 06101, 06109 |
Улсын дугаар | F |
Вэб сайт | frankfurt |
Хотын нэр нь герман хэлээр Франкуудын гарам гэсэн утгатай. Эрт цагт франкуудын суурин газар байсан бөгөөд тэнд нь Майн голын гарам байдаг байжээ[6].
Майн голын эрэгт байрлах Франкфурт хот нь Германы санхүү, тээврийн төв бөгөөд Европын эх газрын санхүүгийн хамгийн том төв гэж хэлж болно. Тус хотод Европын Төв Банк, Германы Холбооны Банк, Франкфуртын Хөрөнгийн Бирж, Франкфуртын Худалдааны Төв болон хэд хэдэн арилжааны банк байрладаг. Франкфуртын нисэх онгоцны буудал нь дэлхийн хамгийн завгүй олон улсын нисэх буудлуудын нэг бөгөөд Франкфуртын төв өртөө нь Европын хамгийн том зангилаа өртөөнүүдийн нэг болно.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман улс холбоотнуудын мэдэлд ороход Франкфурт нь Америкчуудын хяналтын бүст багтсан бөгөөд АНУ-ын Армийн Герман дахь төв штаб байрлаж байлаа.
Гадаадад "Франкфурт" гэвэл тус хотыг ойлгодог ч Германчууд Бранденбург мужид байх ижил нэртэй хотоос ялгахын тулд ихэвчлэн бүтэн нэрээр нь дууддаг байна.
Майны Франкфурт | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Майны Франкфурт
|
Wiktionary: Майны Франкфурт – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.