From Wikipedia, the free encyclopedia
II Элизабет буюу Элизабет Александра Мэри (Англи: Elizabeth II, Elizabeth Alexandra Mary, хааны угсаатны хувьд Элизабет овог хэрэглэдэггүй бөгөөд овог хэрэглэх болсон тохиолдолд "Виндзор" гэсэн нэр хэрэглэдэг.[1]; 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Английн Лондон хотод Мэйфэр дүүрэгт, Вестминстерт төрсөн - 2022 оны 9-р сарын 8-нд Шотландын Балморалед нас барсан). Их Британи, Виндзорын удмын, Хамтын нийгэмлэгийн хаант орнуудын Хатан хаан, Их Британийн Зэвсэгт хүчний дээд командлагч, Английн сүмийн дээд тэргүүн, Хамтын орнуудын тэргүүн. II Элизабет Нэгдсэн Вант Улсын зэрэгцээ Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Бахамын Арлууд, Гренада, Папуа Шинэ Гвиней, Соломоны Арлууд, Тувалу, Сент-Люси, Сент-Винсент ба Гренадин, Белиз, Антигуа ба Барбуда, Сент-Китс ба Невис улсуудын хатан хаан бөгөөд түүнийг улс бүрд амбан захирагч төлөөлдөг. Түүний хаанчилдаг 15 улсыг Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл (Англи: British Commonwealth of Nations) гэх бөгөөд тэдгээрийн нийт хүн ам 130 сая орчим юм. Тэрбээр бодит амьдрал дээр эдгээр орнуудын улс төрийн асуудалд оролцдоггүй байв.
II Элизабет | |
---|---|
Хатан хаан Эдинбургийн гүнгийн ахайтан Элизабет гүнж Элизабет гүнж Йоркийн гүнж Элизабет | |
II Элизабет 2007 онд | |
Хаанчлал | 1952 оны хоёрдугаар сарын 6 – 2022 оны 9-р сарын 8 |
Хаан суусан | 1953 оны зургаадугаар сарын 2 |
Бүтэн нэр | Элизабет Александра Мэри |
англи | Elizabeth II |
Төрсөн огноо | 1926 оны дөрөвдүгээр сарын 21 |
Төрсөн газар | Лондон хотын Мэйфэйр |
Өнгөрсөн огноо | 2022 оны 9 сарын 8 |
Өнгөрсөн газар | Balmoral Castle |
Өмнөх | VI Жорж |
Удаах | Уэльсийн хунтайж Чарльз |
Нөхөр | Эдинбургийн гүн, хунтайж Филип |
Хүүхэд | Вэльсийн хунтайж Чарльз Гүнж Энн Йоркийн гүн хунтайж Эндрью Вэссэксийн гүн хунтайж Эдвард |
Дуулал | Тэнгэрбурхан минь Хатан хааныг ивээн соёрх |
Эцэг | VI Жорж |
Эх | Элизабет Бауэс-Лион |
Ургийн овог | Виндзор |
Хамгийн урт хугацаагаар хаан ширээнд суусан тэрээр Нэгдсэн Вант Улсад оршин сууж, төр улсын хэрэгт нь шууд оролцдог байжээ. Тэрбээр 1500 гаруй жилийн турш Англи, Вэссэкс, Шотландыг хаанчилсан хааны Виндзор гэр бүлүүдээс гаралтай байсан.
Элизабет (гэрийнхэн өхөөрдөж «Лилибэт» гэж дууддаг байжээ) охин Йоркийн гүн ба гүнгийн авхай нарын гэр бүлд төржээ (дараа нь хаан VI Жорж, хатан хаан Элизабет болсон).
1930 оны 8 дугаар сарын 21-нд түүний цорын ганц охин дүү гүнж Маргарет төржээ. Түүний эцэг 1936 онд өөрийн дүү VIII Эдвардыг хаан ширээнээс буусны дараа хаан ширээг залгамжласан байна.
Елизабет бага насандаа багш хөлсөлж гэртээ боловсрол эзэмшсэн ажээ. Лилибэт охин багаасаа Морь сонирхож, морь унах дуртай болсон байна.
Дэлхийн 2 дугаар дайны үед эмэгтэйчүүдийн нутаг дэвсгэрийн туслах албанд эмнэлэгийн машины жолооч болж 5 сар цэргийн алба хааж нийгмийн ажилд оролцож байжээ.
1948 оны 5 дугаар сард Элизабет гүнж, хунтайж Филипп нар анхны албан ёсны гадаад айлчлалаа Парис хотоос эхлүүлж байжээ.
1951 онд эцэг хаан VI Жоржийн эрүүл мэнд муудаж эхэлсэн тул Элизабет олон нийтийн арга хэмжээнд эцгээ орлож оролцож эхэлсэн байна. 1951 оны 10 дугаар сард нөхөр хунтайж Филиппын хамт Төрийн айлчлалаар Канад, АНУ-д зочилж Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэнтэй уулзаж байсан юм.
Эцэг VI Жорж хаан 1952 оны 2 дугаар сарын 6-нд нас барахад II Элизабет амарч байсан Кени Улсаас яаралтай Лондонд ирж 1952 оны хоёрдугаар сарын 8-нд хорин таван настайдаа тангараг өргөж хаан ширээнд суужээ. Хатан хаанд өргөмжлөх албан ёсны арга хэмжээ Вестминстерын эдлэнд 1953 оны 6 дугаар сарын 2-нд болсон байна. Анх удаа энэхүү томоохон ёслолын үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулж байсан байна.
Тэр үед тэрбээр Хамтын нөхөрлөлийн тэргүүн, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Пакистан, Цейлон гэсэн долоон улсын хатан хаан болсон.
Дайны дараа 1947 оны 11 дүгээр сарын 20-нд Элизабет гүнж хуримын өмнөх өдөр Эдинбургийн гүн цол хүртсэн Грек, Данийн хунтайж асан дэслэгч Филип Маунтбаттентай гэрлэжээ. Тэд дөрвөн хүүхэд төрүүлсэн: 1. Уэльсийн хунтайж Чарльз; 2. гүнж Анна; 3. Йоркийн гүн, хунтайж Эндрю; болон 4. хунтайж Эдвард, Вессексийн гүн.
Тэрээр найман ач зээ, 12 элэнц зээ нартай байлаа. Найм дахь ач нь 2007 оны арванхоёрдугаар сарын 17-нд төржээ.
2021 оны 4 дүгээр сарын 9-нд түүний нөхөр хунтайж Филип нас барж дэлхийн түүхэн дэх хамгийн урт 74 жил үргэлжилсэн хааны гэрлэлт тасарчээ.
Түүний хаан ширээнд байх урт удаан хугацаанд хаант улсынх нь хүрээнд болон дэлхий даяар өөрчлөлтүүд гарсан бөгөөд эдгээрээс хамгийн том өөрчлөлт нь Британийн Эзэнт Улсын задрал (эцгийнх нь хаанчлалын сүүлийн жилүүдэд эхэлсэн үйл явц) болон орчин үеийн Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн үүсэл хөгжил, Европын Холбоо байгуулагдсан, "Хүйтэн дайн", Хүн сансарт ниссэн, Их Британи Иран, Аргентинд, Афганистанд дайтсан, телевиз, интэрнет үүссэн зэрэг чухал үйл явдлууд болсон байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.