From Wikipedia, the free encyclopedia
Гренада Улс Атлантын далайн Карибын тэнгис дэх Гренада, Өмнөд Гренадины арлууд дээр оршино. Экваторын, тэнгисийн халуун уур амьсгалтай. Үзэсгэлэнт мөнх ногоон ой, номин хөх тэнгис нь жуулчдын сонирхлыг татдаг. Эдгээр аралд хоол амтлагч халуун ногоо элбэг учир халуун ногооны арал гэж нэрлэх явдал бий. Гренадын эдийн засгийн салбар нь хөдөө аж ахуй. Гадил жимс, наргилын самар, задь, хөвөн тариалдаг. Задь хураалтаар дэлхийд хоёрдугаарт орно. Мөн хөвөн, жүрж, чихрийн нишингэ тариална. Ургамлын тос, ром дарс, шар айраг, янжуур тамхи, лаазалсан жимс, загас боловсруулах, хөвөн цэвэрлэх, хоол амтлагч янз бүрийн ногоо үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрийн газрууд, загас агнуур, ойн аж ахуйтай. Хүн амын тавь гаруй хувь нь африк гаралтай, бусад нь мулат, индианууд юм. Албан ёсны хэл нь англи.
Гренада Gwenad (Гренадын Креол Франц)
| |
---|---|
Уриа: "Ever Conscious of God We Aspire, Build and Advance as One People"[1] | |
Төрийн дуулал: "Hail Grenada" "Гренада мандтугай" | |
Нийслэл ба томоохон хот | Сент Жоржес 12°03′N 61°45′W |
Албан ёсны хэл | |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл |
|
Угсаатны бүлгүүд (2011[3]) |
|
Шашин (2020)[4] |
|
Ард түмний нэршил | Гренадачууд[5] |
Төр засаг | Нэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг |
• Хаан | III Чарльз |
• Амбан захирагч | Сесиль Ла Гренейд |
• Ерөнхий сайд | Дикон Митчелл |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Үүсгэн байгуулалт | |
• Холбоотой улс | 3 сарын 3, 1967 |
• Их Британиас тусгаар тогтнов | 2 сарын 7, 1974 |
• Гренадын хувьсгал | 3 сарын 13, 1979 |
• Үндсэн хуулийг сэргээсэн | 12 сарын 4, 1984 |
Газар нутаг | |
• Нийт | 348.5 км2 (185) |
• Усны эзлэх талбай (%) | 1.6 |
Хүн ам | |
• 2021 тооцоо | 124,610[6][7] (179) |
• Нягтаршил | 318.58/км2 (45) |
ДНБ (ХАЧП) | 2019 тооцоо |
• Нийт | $1.801 тэрбум[8] |
• Нэг хүнд ноогдох | $16,604[8] |
ДНБ (нэрлэсэн) | 2019 тооцоо |
• Нийт | $1.249 тэрбум[8] |
• Нэг хүнд ноогдох | $11,518[8] |
ХХИ (2019) | ▲ 0.779[9] өндөр · 74 |
Мөнгөний нэгж | Зүүн Карибын доллар (XCD) |
Цагийн бүс | UTC−4 (АЦБ) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +1-473 |
Домэйн нэр | .gd |
Гренада арлыг 1498 онд Х.Колумб нээжээ. 1783 онд Английн колони болсон байна. 1958—1962 онд Вест-Индийн холбооны бүрэлдэхүүнд багтаж байв. 1967 онд Англи, Гренадад холбоо бүхий улсын эрх олгож, Гренада 1974 оны II сарын 7-нд тусгаар тогтнолоо тунхаглажээ. Гренада одоо Их Британи тэргүүтэй нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг тусгаар тогтносон бөгөөд Английн хатан хааныг төрийн тэргүүнээ гэж хүлээн зөвшөөрсөн улс юм. Мөнгөний нэгж нь Дорнод карибын доллар. БНМАУ, Гренад Улсын хооронд 1980 оны VII сарын 25-нд дипломат харилцаа тогтоожээ.
Wiktionary: Гренада – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.