From Wikipedia, the free encyclopedia
Антигуа ба Барбуда Улс (Англи: Antigua and Barbuda) нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн бүрэлдэхүүн дэх тусгаар тогтносон улс бөгөөд Антигуа болон Барбуда арлуудаас бүрддэг. Зүүн Карибад харьяалагдах арлын улс нь умард атлантын далай ба Карибын хооронд, Пуэрто Рикогийн зүүн урд зүгт оршдог.
Антигуа ба Барбуда | |
---|---|
Уриа: "Each Endeavouring, All Achieving" "Хүн бүр чармайн зүтгэвэл, бүгд амжилтад хүрнэ" | |
Төрийн дуулал: "Fair Antigua, We Salute Thee" Шударга Антигуа, бид танд мэндчилж байна | |
Нийслэл ба томоохон хот | Сент Жонс 17°7′N 61°51′W |
Ардын хэл | Антигуа ба Барбудагийн Креол хэл |
Ажлын хэл | Англи хэл[2] |
Угсаатны бүлгүүд (2011[3]) |
|
Шашин (2020[4]) |
|
Ард түмний нэршил | Антигуа ба Барбудачууд Антигуачууд Барбудачууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг |
• Хаан | III Чарльз |
• Амбан захирагч | Родни Уильямс |
• Ерөнхий сайд | Гастон Браун |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Үүсгэн байгуулалт | |
• Холбоо | 9 сарын 23, 1859[5] |
• Редондаг нэгтгэв | 3 сарын 26, 1872 |
• Паришийн хилийн тухай хууль | 12 сарын 17, 1873[6] |
• Холбоот Улс | 2 сарын 27, 1967 |
• Тусгаар тогтнол | 11 сарын 1, 1981 |
Газар нутаг | |
• Нийт | 440 км2 (182) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 100,772[7] (182) |
• 2011 тооллого | 84,816 |
• Нягтаршил | 186/км2 |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | $2.454 тэрбум (196) |
• Нэг хүнд ноогдох | $31,256[8] (59) |
ДНБ (нэрлэсэн) | 2019 тооцоо |
• Нийт | $1.864 тэрбум (193) |
• Нэг хүнд ноогдох | $21,010[8] (49) |
ОТББИ | 53.0[9][10] өндөр |
ХХИ (2019) | ▲ 0.778[11] өндөр · 78 |
Мөнгөний нэгж | Зүүн Карибын доллар (XCD) |
Цагийн бүс | UTC-4 (АЦБ) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +1-268 |
Домэйн нэр | .ag |
Вэбсайт ab | |
Антилын улс Антигуа ба Барбуда нь салхин талын арлууд гэгдэх арлуудад хамаарна. Энэ улс нь Атлантын далай ба Карибын хооронд орших ба Пуэрто Рикогоос зүүн урд зүгт багцаагаар 650 км зайтай. Нийт газар нутгийн талбай нь 442,6 км²[13], улсын нутаг дэвсгэр нь хоёр үндсэн ба хэд хэдэн жижиг арлуудаас бүрддэг. Хамгийн том арал нь Антигуа арал (280 км²) бөгөөд энэ арал дээр тус улсын нийслэл Сент Жонс оршдог. Барбуда арал нь 161 км² талбайтай ба Антигуагаас умард зүгт 48 км-н зайд оршдог. Антигуагаас зүүн хойд зүгт 56 км-н зайтай орших хүнгүй хадан хясаа бүхий арал Редонда байдаг.
Хэдийгээр үндсэн арал Антигуа нь шохойн чулуун тогтоцтой ч, энэ арал нь 34 сая жилийн өмнө арлын баруун урд зүгт тэсэрсэн усан доорх галт уулаас үүсэлтэй. Арлын хамгийн өндөр цэг нь улсынхаа хамгийн өндөрт орох бөгөөд далайн түвшнээс дээш 402 метрт өргөгдсөн Обама уул юм.
Антигуа ба Барбуда нь халуун орны уур амьсгалтай. Сарын дундаж температурын утга нь 22 °-с (арванхоёрдугаар сараас хоёрдугаар сар хүртэл) 30 °C (зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл) хүрдэг. Жилийн дундаж хур тунадасны хэмжээ нь 900-1000 мм байгаа нь Карибтай харьцуулахад харьцангуй бага юм. 9-11-р сарын хооронд хамгийн их хур тунадас буудаг. Зуны улиралд (6-10 сар хүртэл) халуун орны хуй салхи гарах магадлал өндөртэй.
2017 оны байдлаар Антигуа ба Барбудад 94.731 хүн[14] амьдарч байна. Хүн амын дийлэнх нь Антигуад амьдардаг, харин Барбуда нь ердөө л 1600 оршин суугчтай (2011 оны мэдээ)[15].
2017 оны байдлаарх хүн амын тоон үзүүлэлт (жуулчдыг оруулаагүй).
Wiktionary: Антигуа ба Барбуда – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.