Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Барбадос (Англи: Barbados) нь Бага Антилын арлууд дээр орших арлын улс бөгөөд уртаараа 34 км, өргөнөөрөө 23 км, нийт 431 км² газар нутагтай. Хойд Атлантын далайн баруун хэсэгт, Карибын тэнгис, Виндвард арлуудаас зүүн тийш 100 км зайд оршино;[7] Сент-Винсент ба Гренадинаас зүүн тийш 168 км, Венесуэлээс зүүн хойш 400 км зайтай. Барбадос нь Атлантын хурриканы бүслүүрийн гадна оршдог юм.
Барбадос | |
---|---|
Уриа: "Pride and Industry" "Бахархал ба хичээл зүтгэл" | |
Төрийн дуулал: "In Plenty and In Time of Need" | |
Нийслэл ба томоохон хот | Брижтаун 13°05′52″N 59°37′06″W |
Албан ёсны хэл | Англи хэл |
Ардын хэл | Креол хэл |
Угсаатны бүлгүүд (2010[1]) |
|
Шашин | |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Сандра Мэйсон |
• Ерөнхий Сайд | Миа Моттли |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Ассамблейн танхим |
Тусгаар тогтнол | |
• Баруун Энэтхэгийн Холбооны нэг хэсэг | 1958 оны 1 сарын 3 – 1962 оны 5 сарын 31 |
• Бүрэн эрхт байдал | 11 сарын 30, 1966 |
• НҮБ-д элсэв | 12 сарын 7, 1966 |
• Чагуарамасын гэрээнд Карибын хамтын нийгэмлэгт элсэв | 8 сарын 1, 1973 |
• Бүгд найрамдах улс болов | 11 сарын 30, 2021 |
Газар нутаг | |
• Нийт | 439 км2 (183) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 267,800[2] (174) |
• 2010 тооллого | 277,821[3] |
• Нягтаршил | 660/км2 (17) |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $5.47 тэрбум[4] (175) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $18,858[4] (90) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $6.12 тэрбум[4] (165) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $21,086[4] (50) |
ХХИ (2021) | ▼ 0.790[5] өндөр · 70 |
Мөнгөний нэгж | Барбадос доллар ($) (BBD) |
Цагийн бүс | UTC−4 (АЦБ) |
Жолооны тал | зүүн[6] |
Утасны томьёо | +1 -246 |
Домэйн нэр | .bb |
Португаличуудын эзэмшилд Os Barbados гэсэн нэрээр байсан тус арал 1625 онд Английн мэдэлд орж, улмаар Британийн колони болжээ.[8] Арал дээр багцаагаар 275,338 хүн оршин суудаг,[9] тэдгээрийн 80,000 нь хамгийн том хот бөгөөд нийслэл болох Брижтаун болон түүний ойр орчимд амьдардаг байна.[10] 1966 онд тусгаар тогтнолоо олсон Барбадос улс Британийн Хамтын Нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд төрийн тэргүүн нь Нэгдсэн Вант Улсын хаан Карл юм. Барбадос нь Карибын бүс нутагт аялал жуулчлалаараа алдартай бөгөөд хамгийн өндөр хөгжсөн улс нь билээ. Тус улсын ХХИ нь 0.903 гэсэн үзүүлэлттэй бөгөөд баруун хагас бөмбөрцөгт орших, өндөр үзүүлэлттэй хэдхэн улсын нэг юм (бусад нь Канад, АНУ, Ирланд, Португал, Исланд).[11][12]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.