Санкт-Петербург
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Санкт-Петербург (Орос: Санкт-Петербург) нь Оросын Холбооны Улсын хот юм. Ленинград мужийн төв бөгөөд Холбооны хотын статустай юм. Анх Нева мөрний эрэг дээр 1 дүгээр Пётр хаан 1703 онд Санкт-Петербург хотын суурийг тавьж 9 жилийн дараа буюу 1712-1918 онуудад Оросын Хаант Улсын нийслэл байсан. Хотын нэр нь "Гэгээн Петрийн хот" хэмээх утгатай. Тус хотыг байгуулсан I Пётр хааны нэрээр нэрлэгджээ. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш (1914–1924) Петроград гэж нэрлэгдэж байгаад, Владимир Ленинийг нас барахад түүний дурсгалд зориулж Ленинград (1924–1991) гэж нэрлэж байв.Санкт-Петербург нь Европ тивийн хамгийн залуу мөн тус тивийн хамгийн олон гүүр, далайн суваг, аралтай хот юм. Энд нийт 64 гол, 48 суваг, эрэг хавийн 170 км газар, 100-аад арал, 800 гүүр бий. Орчин үед оросууд Санкт-Петербург хотоо "Умард нийслэл", "Оросын Соёлын нийслэл" гэх зэргээр нэрэлдэг байна.
Санкт-Петербург
Санкт-Петербург | |
---|---|
Улс | Орос |
Холбооны тойрог | Баруун Хойд ХТ |
Эдийн засгийн бүс | Баруун Хойд ЭЗБ |
Байгуулагдсан | 1703 оны 05-р сарын 27[1] |
Хотын районууд | Жагсаалт |
Засаг захиргаа | |
• Биет | Хууль Тогтоох Ассамблей |
• Хотын захирагч | Александр Беглов[2] (НО) |
Газар нутаг | |
• Холбооны хот | 1,439 км2 (556 бээр2) |
Өндөр | 3 м (10 фут) |
Хүн ам | |
• Холбооны хот | 5,601,911 |
• Байр | 2-р |
• Нягтрал | 3,992.81/км2 (10,341.3/бээр2) |
• Бөөгнөрөл | 6,200,000[4] |
Иргэдийн нэршил | Петербургчүүд |
Цагийн бүс | UTC+3 (MSK[5]) |
Шуудангийн код | 190000—199406 |
Утасны код | 812 |
ISO 3166 код | RU-SPE |
Улсын дугаар | 78, 98, 178, 198 |
OKATO ID | 40 |
OKTMO ID | 40000000 |
Бүс Нутгийн Нийт Бүтээгдэхүүн | ₽9.44 их наяд (€108 тэрбум) ₽1,754,423 (€20130)[6] |
Албан ёсны хэл | Орос хэл[7] |
Вэб сайт | gov |
Уг хот нь оросын эдийн засаг, соёлын гол төвүүдийн нэг юм. Энд соёл урлагийн алдартай үзмэрүүд байдаг: Эрмитаж, Кунсткамера, Мариинский театр, Оросын үндэсний номын сан, Оросын музей, Петропавловын цайз, Исаакиевын сүм зэрэг юм.
5,3 сая хүн амтай уг хот 2018 онд 8,5 сая жуулчин хүлээн авсан байна.
ОХУ-ын баруун хэсэгт, Балтын тэнгисийн Финийн булангийн хамгийн зүүн эрэг дээр, Нева мөрний адагт оршино. Тус улсад томоохонд тооцогдох боомт хот, төмөр зам, агаарын замын чухал зангилаа бөгөөд улсдаа Москвагийн дараа хоёрдугаарт орох хот юм.
Нева мөрний бэлчир дэх арлууд болон хоёр эргээр орших тус хотод усан сувгийн сүлжээ ихэд хөгжсөн. Цагаан тэнгис, Днепр мөрөн, Ижил мөрөн хүртэл усан зам татагдсан байдаг тул Каспийн тэнгис, Урал гол, Ижил мөрнөөс Балтын тэнгист гарах гарц болдог юм. Боомтын ус 11-4 сард хөлддөг ч мөс хагалагч онгоцны тусламжтайгаар усан замаа хадгалсаар байдаг. Хотын төвөөр суваг, далан сүлжсэн байдаг, үзэсгэлэнтэй хот тул "Умардын Венец" ч гэж нэрлэдэг.
Санкт-Петербург | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Санкт-Петербург
Эх сурвалж: Roshydromet, wetterkontor.de |
Санкт-Петербургийг Их Петр хааны зарлигаар 1703 оны 5 сарын 27 (Григорийн тооллоор. Тухайн үед Орост мөрдөгдөж байсан Юлийн тоолол ёсоор 5 сарын 13)-д бий болсон.
Умардын их дайны явцад Шведээс булаан авсан Балтын тэнгис, Финландын булангийн эрэг дэх Ингерманландад шинэ хотыг барьжээ. Мөн хотыг хамгаалах зорилгоор Петропавловск цайзыг барьсан бөгөөд 10,000 гаруй хүний амь насны өртөгтэй боссон хот гэгддэг.
1917 онд гарсан 2 хувьсгал болох Февралийн хувьсгал, Октябрийн хувьсгал өрнөсөн голомт бөгөөд большевикууд засгийн эрхийг авч, Ленин Думыг тараасан, хувьсгалын төв билээ.
Орос, Финландын хил хажуухнаар нь өнгөрдөг байсан учир Иосиф Сталин Финландад хандаж "Их бууны тусгал" газрыг ЗХУ-д шилжүүлж өгөхийг шаардсаныг Финланд улс татгалзсанаар 1939 онд Өвлийн дайн буюу Зөвлөлт-Финландын дайн гарч байсан түүхтэй. Финландчууд сайн байлдсан хэдий ч 1940 онд ЗХУ-ын хүссэн үр дүнтэйгээр гал зогсоох гэрээ байгуулсан юм. Энэ нь төвийг сахисан орон байсан Финланд улсыг Тэнхлэгийнхний талд орох үүдийг нээсэн гэж болох юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед Финланд, Нацист Германы армиудын бүслэлтэд Ленинград хот 400 орчим хоног хоригдсон билээ (Ленинградын бүслэлтийг үзнэ үү). Хөлдсөн Ладога нуураар дамжуулан хотыг хоол хүнс, эм тариагаар залгуулан, бүслэлтийг давж гарсан юм.
ЗХУ-ын үед 2 дахь том хот болох Ленинградын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нь тус улсад нэр нөлөө бүхий албан тушаал байв.
1998 онд Царьское Село байдаг Пушкин хот, Кронштадт зэрэг ойр орчмын 8 хот, 17 сууринг тус хотод нэгтгэснээр хотын газар нутаг нэлээд тэлжээ.
Тус хотоос ОХУ-ын 2 дахь ерөнхийлөгч Владимир Путин төрөн гарсан юм.
2008 оны 5 сард ОХУ-ын Үндсэн хуулийн шүүх тус хотод байрлах болсон байна.
Санкт-Петербург хот нь 18 дүүрэгт хуваагдана.
Борис Щербаков-театр, кино жүжигчин
Zara-жүжигчин, дуучин
Константин Хабенский-театр, кино жүжигчин
Ксения Раппопорт-кино, театрын жүжигчин
Михаил Боярский-театр, кино жүжигчин, дуучин, телевизийн хөтлөгч
Оксана Акиншина-жүжигчин
Александр Розенбаум-дуучин, зохиолч, жүжигчин
Алексей Тайчер-бизнес эрхлэгч, санхүүч[8]
Санкт-Петербургийн метро нь 2009 оны байдлаар 5 шугам, 63 өртөөтэй. Мөн төмөр замын 5 өртөө тус хотод бий. Трамвай, троллейбуснууд нийтийн тээвэрт үйлчилдэг.
Тус хот нь Москвагийн цагийн бүс буюу UTC+3 бүст оршино. Зуны цагийн үедээ UTC+4 болно.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.