Нэгдсэн Орос

From Wikipedia, the free encyclopedia

Нэгдсэн Орос нам (Оросоор: Единая Россия) бол Оросын улс төрийн намуудын цөм бөгөөд тус улсын хамгийн том нам нь, одоогоор Төрийн Думын 450 суудлаас 238 суудлыг эзэлж байна. Тус нам 2001 оны 12 сард Нэгдэл болон Эх орон-Бүх Орос намууд нэгдсэний үндсэнд байгуулагдсан. Үзэл сурталаараа Оросын консерватив нам өөрөө нэгдсэн нь ерөнхийлөгчийн удирдлага бүхий бодлогоор дэмжигдсэн. Тус нам одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Владимир Путинтай ойр холбоотой,тэрээр намын өмнөх тэргүүн байсан ба одоо Нэгдсэн Орос намын Удирдах зөвлөлд багтдаг, тус намын амжилтын түлхүүр нь байж, эдийн засгийн өсөлтөд намын оролцоог (Путины дэмжлэгтэйгээр) бий болгосон. Хэдийгээр намын алдар нэр 2007 оны Думын сонгуульд 64.4% санал авч оргил цэгтээ хүрч байсан ч 2011 оны сонгуульд 49.32% болж буурсан, үүний дүнд улс орондоо хамгийн олон нийтийг хамарсан намаас хөндийрч, Коммунист нам (19.19%) мөн толгойлох болсон. Оросын одоогийн ерөнхий сайд, ерөнхийлөгч асан Дмитрий Медведев 2012 оны 5-р сарын 26-наас Нэгдсэн Орос намын, 2011 оны 9-р сарын 24-нөөс Төрийн Дум дахь Нэгдсэн Орос намын тэргүүнээр ажиллаж байна.

Quick Facts Нэгдсэн Орос Единая Россия, Удирдагч ...
Нэгдсэн Орос
Единая Россия
УдирдагчДмитрий Медведев[1]
Ерөнхий Нарийн Бичгийн ДаргаАндрей Турчак
Парламентын Бүлгэмийн ДаргаСергей Неверов
Үүсгэн байгуулагчид
Байгуулагдсан12 сарын 1, 2001; 23 жилийн өмнө (2001-12-01)
Нэгдэж үүсгэсэн намууд
  • Эх орон - Бүх Орос
  • Нэгдэл
  • Бидний Гэр – Орос
  • Хөдөө Аж Ахуйн Нам
Төв байр39-р барилга, Кутузовын өргөн чөлөө, Москва, Орос. 121170[2]
Залуучуудын жигүүрНэгдсэн Оросын Залуу Гвард[3]
Гишүүдийн тоо (2013)2,073,772[4]
Үзэл баримтлал
Улс төрийн жигүүрБүх Нийтийн Нам[12]
Үндэсний харъяалалБүх Оросын Ардын фронт
Өнгө(нүүд)  Цагаан,   Хөх,   Улаан (Оросын триколор)
Холбооны Зөвлөлийн суудал[13]
142 / 170
Төрийн Думын суудал
325 / 450
Захирагч
58 / 85
Аймгийн парламентын суудал
2,849 / 3,980
Сайд
20 / 31
Цахим холбоос
er.ru
Close

Түүх

Үүсэл

Нэгдсэн Орос нам үүсэх урьдач нөхцөл нь Нэгдэлд тулгамдсан саад байсан ба энэ нь Юрий Лужковоор удирдуулсан Эх орон-Бүх Орос (OVR) намын давамгай амжилтаас сэргийлэх үүднээс 1999 оны 12 сарын Думын сонгууль болохоос 3 сарын өмнө байгуулагдсан. Кремлийн гишүүдийн эрчимтэй дэмжлэгээр байгуулагдсан нь OVR-ийн гарцаагүй ялалт шиг харагдахаас сэргийлсэнд оршино. Тэд Ерөнхийлөгч Борис Ельциний үед нам нь олон нийтийг хамарч чадаагүй, Ерөнхий сайд Владимир Путины нэр алдар өсөөгүй байснаар Нэгдэл амжилтыг өөрчлөн гэж таамаглаж байгаагүй. Тус шинэ нам OVR-ийн мөрийн хөтөлбөрийг дууриаж эрх мэдэл болон прагматизмд түлхүү ач холбогдол өгснөөрөө бүтэлгүйтсэн. Онцгой байдлын сайд Сергей Шойгу намын тэргүүнээр томилогдсон.

1999 оны намар Ерөнхий сайд Путины олонхиор хүлээн зөвшөөрөгдөх байдал эрчимтэй өссөн явдал нь тэр Дагестаны Чеченүүдийн халдлага, Москва болон бусад хотуудад хийж буй террорист бөмбөгдөлтийн хариу болгон Чечений Бүгд найрамдах улсын тэрслүү бослогын эсрэг шийдвэртэйгээр цэрэг илгээсэнтэй холбоотой юм. Путины уг тэмцэлт бодлогыг ард олон болоод Борис Березовскийн өмчлөлтэй OРT телевиз болон төрийн өмчлөлтэй RTR телевизүүд эерэгээр илэрхийлэн дэмжиж байсан.

1999 оны Төрийн Думын сонгууль

Үүсгэн байгуулагчийн төсөөлж байснаас эсрэгээр, Нэгдэлийн сонгуулийн кампанит ажил асар их амжилттай ажиллаж, нийт саналын 23.3% ийн санал авч, OVRийн авсан 13.3%-ийн саналаас харьцангуй давуу байж, 24.3%-ийн санал авсан Коммунист намтай энэ зэрэгцэх болсон. Ерөнхий сайдын нэр хүнд Нэгдэлийн ялалтад эргэлзээгүй нөлөөлсөн. Сонгуулийн үр дүн мөн 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Путин цэвэр ялахад хүргэж, Ю.Лужков, Евгений Примаков нарыг ялагдал хүлээхэд хүргэсэн. Б.Ельцин мөн Путиныг дэмжин 1999 оны 12-р сарын 31-нд эрх мэдлээ шилжүүлэн өгсөн юм.

Гадаад холбоос

Албан ёсны цахим хуудас Төрийн Дум дахь намын бүлгийн цахим хуудас Намын залуучуудын жигүүр Намын дэмжигчдийн хэлэлцүүлэг

Бусад

  • Оросын улс төр
  • Нэгдсэн Оросын Залуу Гвард

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.