Лос-Анжелес
From Wikipedia, the free encyclopedia
Лос-Анжелес (испаниар Los Ángeles lɔs ˈændʒələs‚ сахиусан тэнгэр‘, Англи: Los Angleles мөн L.A. ч гэдэг) нь Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн өмнөд хэсэгт оршдог, тус мужийн хамгийн том хот юм. Тус хотод 3,847,400 хүн оршин суудаг бөгөөд Лос-Анжелесын бүс нийт (зэргэлдээх хот сууринтайгаа нийлээд) 18 сая гаруй хүн амтай. Тус хотын нутаг дэвсгэр 1200 км кв. Хүн амаараа АНУ-д зөвхөн Нью-Йоркийн дараа л ордог.
Лос-Анжелес
ᠯᠣᠰ ᠠᠨ᠋ᠵᠧᠯᠧᠰ Los Angeles | |
---|---|
Төв Лос-Анжелесын тэнгэрийн шугам Холливудын тэмдэг Эхо Парк Олвера гудамж Лос Анжелес хотын захиргаа Гриффитийн ажиглалтын газар Венец далайн эрэг | |
Хоч: | |
![]() Лос-Анжелес тойрог дахь байршил | |
Улс | АНУ |
Муж | Калифорни |
Тойрог | Лос-Анжелес |
Бүс нутаг | Өмнөд Калифорни |
СНБ | Лос-Анжелес-Лонг Бич |
ХБСБ | Лос-Анжелес-Лонг Бич-Анахейм |
Пуэбло | 9 сарын 4, 1781[2] |
Хотын статус | 5 сарын 23, 1835[3] |
Нэгтгэсэн | 4 сарын 4, 1850[4] |
Үгийн гарал | Сахиусан тэнгэрийн хатан хаан |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын дарга-зөвлөл[5] |
• Биет | Лос-Анжелес хотын зөвлөл |
• Хотын дарга | Карен Басс (АН) |
• Хотын прокурор | Хайди Фельдштейн Сото (АН) |
• Хотын хянагч | Кеннет Межиа (АН) |
Газар нутаг | |
• Нийт | 1,299.01 км2 (501.55 бээр2) |
• Газар | 1,215.97 км2 (469.49 бээр2) |
• Ус | 83.04 км2 (32.06 бээр2) |
Өндөр | 93 м (305 фут) |
Хамгийн өндөр цэг (Лукенс уул) | 1,576 м (5,075 фут) |
Хамгийн нам цэг | 0 м |
Хүн ам | |
• Нийт | 3,898,747 |
• Тооцоо (2022)[7] | 3,819,538 |
• Байр | Хойд Америкад 3-т АНУ-д 2-т Калифорнид 1-т |
• Нягтрал | 3,206.29/км2 (8,304.3/бээр2) |
• Хотын нутаг | 12,237,376 (АНУ: 2-т) |
• Нягтрал | 2,886.6/км2 (7,476.3/бээр2) |
• Бөөгнөрөл | 13,200,998 (АНУ: 2-т) |
Иргэдийн нэршил | Angeleno, Angelino, Angeleño[10][11] |
ДНБ | |
• ХБСБ | $1.227 их наяд (2022) |
• СНБ | $1.528 их наяд (2022) |
Цагийн бүс | UTC–08:00 (НДЦ) |
• Зун (ЗЦ) | UTC–07:00 (НДЗЦ) |
ЗИП кодууд | Жагсаалт
|
Бүс нутгийн кодууд | 213, 323, 310, 424, 818, 747, 626 |
МБХС код | 06-44000 |
ГНМС онцлог ID | 1662328, 2410877 |
Вэб сайт | lacity |
Түүх
Лос-Анжелес хэмээх нэр нь испани хэлний "сахиусан тэнгэрүүд" гэсэн үгнээс гаралтай. Энэ нэр нь тус газрын анхны нэрийн товчлол юм. Анхны нэр нь "El Pueblo de Nuestra Señora la Reina de los Ángeles de Porciuncula" (Англи хэлээр "town of our lady the Queen of Angels of the little Portion") байв. Лос-Анжелес 1781 онд байгуулагдсан. Энэ нутгийг урьд өмнө Испанийн эзэмшил байх үед Хуниперо Серра, Хуан Креспи хэмээх хоёр Францискан санваартан судалжээ. 1850 оны дөрөвдүгээр сарын 4-нд Калифорни АНУ-ын нэг муж болжээ.

Газар зүй
Уур амьсгал
Лос-Анжелес | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Лос-Анжелес
Эх сурвалж: [17]; wetterkontor.de |
Үзүүштэй газрууд
Лос-Анжелест үзүүштэй газар олон бий. Венецийн эрэг гэх мэтийн маш урт үргэлжилсэн наран шарлагын газрууд олон байдаг. Олон жуулчин Холливудад очиж, Холливудын алдартнуудын мөр, Мэнний Хятад театр зэргийг үздэг. Лос-Анжелест Л.А. Тойргийн урлагийн музей, Геттийн музей зэрэг сайхан музей бас олон.
Эдийн засгийн салбарууд
Лос-Анжелес кино, телевизийн үйлдвэрлэл ихэд хөгжсөнөөрөө алдартай. Кино, телевизийн үйлдвэрлэлийн ихээхэн хэсэг нь Холливудад төвлөрдөг. Түүнчлэн энэ хотод цэргийн зориулалттай нисэх онгоц үйлдвэрлэдэг. Хөгжмийн үйлдвэрлэл ч энэ бүс нутагт төвлөрдөг. Тус хот мөн банк санхүүгийн нэгэн томоохон төв юм.
Хорооллууд

Лос-Анжелест олон арван алдартай хорооллууд бий. Тухайлбал:
- Холливуд, киноны олон студи байрладаг байсан.
- Элизейн цэцэрлэгт хүрээлэн, Доджер цэнгэлдэх хүрээлэн байрладаг.
- Венецийн эрэг.
- Брэнтвүүд, маш баян бүс.
- Фэрфакс өргөн чөлөө, еврейчүүд амьдардаг.
- Вэствүүд, Лос-Анжелес дахь Калифорнийн Их Сургууль байрладаг.
- Холмби толгод, Плэйбой харш байрладаг.
- Силверлэйк, ижил хүйстнүүдийн амьдардаг хороолол.
- Зүүн Л.А., мексик-америкчуудын амьдардаг хороолол.
- Төв Өмнөд Л.А., африк-америкчуудын амьдардаг хороолол.
- Сан Фернандо хөндий, Перс гаралтай олон хүн амьдардаг хороолол.
Улс төр
Лос-Анжелесын одоогийн захирагч нь Антонио Вилларайгоза.
Цахим хуудас
![]() |
Wiktionary: Лос-Анжелес – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.