Шинжаан
From Wikipedia, the free encyclopedia
Шинжаан (албан ёсоор БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орон) гэдэг нь албан ёсоор 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүрэлдхүүнд багтсан бөгөөд тус улсын баруун хойд талыг эзлэн оршдог том өөртөө засах орон юм. Газар нутаг-1,6 сая км кв, х ам 19,630 мян, 2005 оны байдлаар Шинжаан-Уйгурт 21 сая хүн амьдарч байна. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгурт амьдарч байна. Хүн амын эзлэх тоогоороо хятад, уйгур, казахууд эхний гуравт орно. Мөн энд хотон, монгол, киргиз, шибэ, тажик, узбек, манж, дагуур, татар, орос, дунсян, салар зэрэг үндэстэн бий. Нийслэл Өрөмч хот. Баруун хойд, хойд, зүүн хойд талаараа Киргиз, Казахстан, Афганистан, Энэтхэгийн ба Пакистаны хяналтын Ладакх муж (Кашмир нутаг), ОХУ, Монгол улстай, дотооддоо Төвөдийн ӨЗО, Ганьсу, Хөхнуур мужтай хиллэнэ. Шинжаан-Уйгурын автономит нутаг засаг захиргааны төв хот нь Өрөмч юм. Өрөмч гэдэг нь Тэнгэр уулын мөнх цаст уулнаас эх аван урсдаг голын Монгол нэр юм. Хятадууд хотын нэрийг У-лу-му-чи гэх өөрийн дуудлагад нийцүүлэн өөрчилж англи үсгээр “Urumqi” гэж галиглах болжээ. Харин манайхан түүнийг нь дуурайж Үрүмчи гэж бичдэгээс нэрийн нь утгыг ойлгохоо больсон байна.
Шинжаан | |
---|---|
Шинжаан Уйгурын өөртөө засах орон | |
Нэрийн галиглал | |
• Хятад хэл | 新疆维吾尔自治区 (Xīnjiāng Wéiwú'ěr Zìzhìqū) |
• Уйгур хэл | شىنجاڭ ئۇيغۇر ئاپتونوم رايونى (Shinjang Uyghur Aptonom Rayoni) |
• Товчлол | XJ / 新 (Xīn) |
Улс | Хятад |
Нийслэл ба томоохон хот | Өрөмч |
Хуваалт - Аймгийн түвшин - Хошууны түвшин - Суурингийн түвшин | 14 аймаг 95 хошуу 1142 суурин ба хороолол |
Засаг захиргаа | |
• Төрөл | Өөртөө засах орон |
• Биет | Шинжаан Уйгурын өөртөө засах орны ардын их хурал |
• ХКН-ын НБД | Ма Шинрүэй |
• Хурлын дарга | Зумрет Обул |
• Засгийн газрын тэргүүн | Эркин Тунияз |
• ХАУТЗЗ-ийн аймгийн дарга | Нурлан Абильмажинулы |
• Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Төлөөлөл | 60 гишүүн |
Газар нутаг | |
• Нийт | 1,664,897 км2 (642,820 бээр2) |
• Байр | 1-р байр |
Хамгийн өндөр цэг (К2 уул) | 8,611 м (28,251 фут) |
Хамгийн нам цэг | −154 м |
Хүн ам (2021)[3] | |
• Нийт | 25,890,000 |
• Байр | 21-р байр |
• Нягтрал | 16/км2 (40/бээр2) |
• Байр | 29-р байр |
Хүн ам | |
• Угсаатны бүрэлдэхүүн (2020 Тооллого) | |
• Хэл , аялгууд |
|
ISO 3166 код | CN-XJ |
ДНБ[6] | 2022 |
– Нийт | ¥1.7 их наяд (23-р байр) $263 тэрбум (нэрлэсэн) |
– Нэг хүнд ноогдох | ¥68,552 (19-р байр) $10,190 (нэрлэсэн) |
– Өсөлт | ▲ 3.2% |
ХХИ (2021) | 0.738[7] (24-р) – өндөр |
Вэб сайт | www Уйгур хувилбар |
Өрөмч гэдэг үгийг ойрдоор "үзэсгэлэнтэй бэлчээр" гэсэн утгатай гэж тайлбарладаг. Өрөмч хот нь Шинжаан-Уйгарын нийслэл төдийгүй, нийт Шинжааны улс төр, эдийн засаг, соёл, мэдээлэл, технологийн төв юм. Энэ хот нь шинжааны зам харилцааны гол зангилаа хот бөгөөд мөн Евроазийн эх газрын гүүр болж, хятад улсын баруун талыг гадаадад нээх үүд юм. Өрөмч хот нь Евразийн эх газрын хэвлийд орших Тэнгэр уулын хойд бэл, Зүүнгарын хотгорын өмнөд захад оршдог. Далай түвшнээс дээш 680-920 м, эх газрын дундаж дулаан, хагас хуурай уур амьсгалтай, жилийн дундаж дулааны хэм 7.3С, унах хур тунадасны жилийн дундаж нь 236 мм, жилийн дундаж нартай өдөр 2775 цаг, шүүдэр буухгүй хоногийн тоо жилд дундажаар 105-168 хоног, хавар, намрын улирал харьцангуй богино, өвөл зуны улирал харьцангуй урт, дэлхий дээрх далайгаас хамгийн их алслагдсан хот ажээ. Тус хот одоогоор 7 дүүрэг,1 сумтай. Тяньшань (Тэнгэр уул), Шайбик, Шинэши /шинэ хот/, Шуймогоү, Тоүдунхэ, Дуншань, Наньшанькуан. Сумын нэр нь Өрөмч. Мөн улсын зэрэглэлийн 2 нээлттэй бүс байдаг.
Томоохон голууд — Тарим, Или гол, Эрчис мөрөн (эхэн хэсгийг нь буюу Монголоос эх авч Хятадаар дайран урсч Казахстан дахь Зайсан нуурт цутгадаг хэсгийг нь Хар Эрчис гэж нэрлэдэг). Томоохон нуур — Лоб нуур, Бост нуур, Эв нуур.