Уйгур хэл
Төв Азийн хэл / From Wikipedia, the free encyclopedia
Уйгур хэл[4] (Уйгур бичигт ئۇيغۇرچە, латинд хөрвүүлсэн нь Uyghurche) — Уйгур үндэстний хэл. Тиймээс ч БНХАУ-ын Шинжаанд Хятад хэлний хамтаар албан ёсных болдог. Хэл шинжлэлийн ангиллаар Түрэг бүлгийн Харлаг дэд бүлэгт Узбек, Илийн Турк хоёр хэлтэй хамт харьяалагддаг.
Quick Facts Уйгур хэл, Өөрийн нэр ...
Уйгур хэл | |
---|---|
Өөрийн нэр | ئۇيغۇرچە |
Тархалт | БНХАУ-ын Шинжаан, мөн Казахстан |
Ард түмэн | Уйгур |
Төрөлх хэлтний тоо | 8–11 сая[1][2] |
Хэлний ангилал | Алтай язгуур
|
Бичиг үсэг | орчин цагт Араб үсэг |
Албан ёсны хэрэглээ | |
Орон нутаг | Шинжаан - Уйгурын ӨЗО (БНХАУ) |
Тохируулагч байгууллага | Шинжаан - Уйгурын өөртөө засах орны Угсаатны хэл бичгийн явдлын хороо[3] |
Томьёолбор | |
ISO 639-1 | ug |
ISO 639-2 | uig |
ISO 639-3 | uig |
Close
Зарим эх үүсвэрээс үзвэл Уйгур хэлтний тоо 8-11 саяын хооронд байгаа гэнэ.[1][2][5] Тэдгээр Уйгуруудын үнэмлэхүй олонх нь БНХАУ-ын Шинжаан - Уйгурын өөртөө засах оронд суудаг бол 1993 оны байдлаар Казахстанд 300 мянга, Киргизэд 90 мянга орчим байдаг аж. БНХАУ-ын Уйгурууд улсын ноёлох Хятад хэлийг сурах, Шиньжян дахь бусад угсаатад Уйгур хэлийг сурах гэх мэт үзэгдлийн улмаас Уйгур хэлтний тоог зөв тооцоолоход төвөг учирдаг.