Уйгурууд
Хүмүүс / From Wikipedia, the free encyclopedia
Уйгур (уйг. ئۇيغۇر, у.л.б.: Uyghur; хял. 维吾尔; ханз. 維吾爾; латин галиг Wéiwú'ěr; [ʔʊjˈʁʊː][1]) нь Зүүн болон Төв Азид оршин суудаг, түрэг угсааны үндэстэн юм. Өнөөдөр уйгурууд ихэвчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Оронд оршин суудаг. Шинжянгийн уйгуруудын 80% нь баруун өмнөд хэсгийн Таримын хотгорт амьдардаг байна.[2]
Quick Facts Олон нэр, Өнөөгийн байдал ...
Уйгур үндэстэн | |
Олон нэр | уйгур, худам монгол, оросоос → Уйгур кирил монгол эгшиг зохицлоос → Уйгар |
---|---|
Өнөөгийн байдал | |
Нутаг орон | Дэлхий даяар — 10.5 сая. Үүнээс: Хятад (БНХАУ) — 10,069,346 (2010)
Казахстан (БНКазУ) — 223,100 (2009) |
Хэл аялга | Уйгур хэл, Хятад хэл |
Бичиг үсэг | араб үсэгт уйгур бичиг |
Шүтлэг | Сунни дэгтэй Исламын шашин |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | Узбек үндэстэн, Хотон, Салар ястан |
Хэл угсаа | Түрэг угсаатан |
Өвөг дээдэс | Харлаг, Тохар, эртний Уйгур |
Close
Хятад дахь, Шинжаанаас гадна уйгуруудын төвлөрсөн газар бол Хүнань мужийн өмнө-төв хэсэгт орших Таоюань шянь болно.[3] Хятадаас гадна Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг Төв Азийн орнуудад уйгурууд олноор оршин суудаг. Түүнчлэн Афганистан, Пакистан, Туркт цөөн тоогоор амьдардаг байна.[4]