![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/%25E6%25B1%2589%25E6%2597%258F%25E6%25AF%2594%25E4%25BE%258B%25EF%25BC%25882000%25E5%25B9%25B4%25EF%25BC%2589.png/640px-%25E6%25B1%2589%25E6%2597%258F%25E6%25AF%2594%25E4%25BE%258B%25EF%25BC%25882000%25E5%25B9%25B4%25EF%25BC%2589.png&w=640&q=50)
Хятадууд
From Wikipedia, the free encyclopedia
Хятад (улсаас ялгаж хятад үндэстэн, монгол бичгээр kitad - хитад, хятадаар 汉族 / 漢族 – Hànzú) гэдэг нь эртнээс шавалдан сууж ижилсээд дэлхийд хамгийн олон тоотой болсон ард түмэн юм.
![]() Хятад үндэстэн 汉族 / 漢族 | |
Олон нэр | эртний монгол бичгээс → Нанхиад, Нангиад орос, хятад, англи бичгээс → Хань, Хан худам, кирил хоёр монгол бичгээс → Хятад |
---|---|
Өнөөгийн байдал | |
Нутаг орон | Дэлхийн даяар — 1,310,158,851 (тооцоо). Хүн амын дийлэнх хувийг эзлэсэн: ![]()
![]() |
Хэл аялга | хятад хэл (олон аялгатай) |
Бичиг үсэг | Ханз хэмээх дүрс үсгээр бичдэг. Үүнд эрт дээр үеэс хэрэглэсэн уламжлалт хуучин, хялбарчилсан шинэ хоёр янз байгаа. |
Шүтлэг | ![]() ![]() Күнзийн суртал гэх мэт олон янзын шашин шүтлэг. Өдгөө ихэнх нь шашин шүтдэггүй. |
Төрөл холбоо | |
Хэл угсаа | Хятад угсаатан |
Өдгөө хүн төрөлхтний 19.1% нь хятад хүн юмсанжээ. Дотор газартаа газар хагалж, тариалан эрхэлдэг байсан хятадууд төө сөөмөөр тэлж нутагласаар нэг бус улсад олонх болж, дэлхий даяар хэрэн суужээ. 2010 оны байдлаар Хятад улс (БНХАУ)-ын хүн амын 92% буюу 1,214,568,893 нь, Тайвань (БНХятУ)-ы ард зоны 98% – 22,575,365 нь, Сингапур улсын суугуул ард түмний 74%-тай тэнцэх 3,684,936 нь хятад үндэстэн байна. Бусад улсад 50 сая хятад хүн цагаачлан гарснаас Малайз (25%), Индонез, Тайланд (14%), Филиппин зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудад нөлөөлөхүйц олуулаа амьдарч байна.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/%E6%B1%89%E6%97%8F%E6%AF%94%E4%BE%8B%EF%BC%882000%E5%B9%B4%EF%BC%89.png/640px-%E6%B1%89%E6%97%8F%E6%AF%94%E4%BE%8B%EF%BC%882000%E5%B9%B4%EF%BC%89.png)