Улиастай
From Wikipedia, the free encyclopedia
Улиастай хот нь Завхан аймгийн төв юм. Анх 1733 онд Улиастайд Манжийн цэргийн жанжины газрыг байгуулснаар хотын түүх бичигдэж эхэлсэн. Улиастай хотыг 1912 оны 1 сарын 21 өдөр Манжийн дарлалаас Богд хаант Монгол улсын цэргүүд чөлөөлсөн. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 1,115 км зайд оршино. Монгол улсын 2000 оны хүн амын тооллогоор нийт оршин суугч нь 24,276 байсан ба улсдаа хүн амаар 10-д бичигдэж байв. 2006 оны тооцоогоор 16,300 болсон [1] ба энэ нь 17-р байрт орно. Завхан аймгийн Улиастай сум нь засаг захиргааны хувьд Өлзийт, Товцог, Жинст, Богдын гол, Чигэстэй багуудад хуваагддаг.
Quick Facts Улиастай ᠤᠯᠢᠶᠠᠰᠤᠲᠠᠢ, Улс ...
Улиастай
ᠤᠯᠢᠶᠠᠰᠤᠲᠠᠢ | |
---|---|
Улиастай сум ᠤᠯᠢᠶᠠᠰᠤᠲᠠᠢᠰᠣᠮᠣ | |
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Байгуулагдсан | 1733 |
Газар нутаг | |
• Нийт | 32.04 км2 (12.37 бээр2) |
Өндөр | 1,753 м (5,751 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 16,507 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Шуудангийн код | 81090 |
Бүсийн дугаар | +976 (0)146 |
Уур амьсгал | BSk |
Close